Зеленский, Ши нар утсаар ярив

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Зеленский, Ши нар утсаар ярив

Зеленский, Ши нар утсаар ярив

Хятадын дарга Ши Жиньпин дайн эхэлснээс хойш Зеленскийтэй нэг ч удаа утсаар яриагүй. Тэгвэл Зеленский, Ши нар өчигдөр /2023.04.26/ анх удаа утсаар ярьж, удаан бөгөөд нухацтай яриа өрнүүлжээ. Хоёр улсын удирдагч нэг цаг утсаар ярьсан.

Энэ үеэр Ши Жиньпин "Дэлхийн хүн амын дийлэнх нь оршин суудаг улс гэдэг утгаараа Хятад улс хямралыг ашиглахгүй. Зовлон зүдгүүрийг хараад алгаа ташаад суухгүй, бас гал дээр тос ч нэмэхгүй" гэж хэлэв.

Гэвч энэ мэдэгдлийг АНУ өөрөөр харж байна. "Ши Жиньпин Украины ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь сайшаалтай боловч энх тайванд чиглэсэн ямар нэгэн утга учиртай үйлдэл хийсэн, төлөвлөгөө, санал дэвшүүлсэн эсэхийг хэлэхэд эрт байна" гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэллээ.

Барууны орнуудаас ялгаатай нь Хятад улс Оросын түрэмгийлэлд төвийг сахьсан байр суурьтай байсан. Түүнчлэн Москватай ойр дотно харилцаатай гэдгээ хэзээ ч нуугаагүй, түрэмгийллийг буруушаагаагүй. Ши Жиньпин өнгөрсөн сард Москвад хоёр өдрийн айлчлал хийх үеэрээ 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг санал болгосон билээ. Энэ үеэр Зеленский Хятадын удирдагчийг Киевт айлчлахыг урьсан юм.

Дашрамд дурдахад, ерөнхийлөгч Зеленский Украины сайд асан Павло Рябикинийг Бээжинд суух Элчин сайдаар томилжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж