Гишүүдийг захуудад ажиллаж махны үнэ судлахыг үүрэг болгов

Гишүүдийг захуудад ажиллаж махны үнэ судлахыг үүрэг болгов

Гишүүдийг захуудад ажиллаж махны үнэ судлахыг үүрэг болгов

Мах магнаг болж, 1 кг үхрийн цул мах 21 мянган төгрөгт хүрээд буй. Ганц махаар тогтохгүй бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс цалин, тэтгэвэр хүнсээ цуглуулахад ч хүрэлцэхгүй болж хүндэрсэн. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нарыг Улаанбаатар хотын захуудаар явж, үнийн өсөлтийг асуудлыг судалж, Үнийн өсөлтийн хуулийн хэрэгжилтийг хянахыг үүрэг болголоо.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ сард инфляц 10.9 хувь болж, буурсан ч махны үнээс шалтгаалаад өндөр хэвээр байна. Иргэдээс ирүүлж байгаа санал гомдолд үнийн өсөлт хамгийн их санаа зовоосон асуудал боллоо. Тиймээс энэ амралтын өдрүүдэд захуудад ажиллаж, үнийн судалгаа хий. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, төсөвт тодотгол хийхэд шаардлагатай асуудлыг судалж, эмч, багш нарын үйлдвэрчний эвлэлтэй уулз” гэдэг лүндэнг буулгалаа.

УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн Даваа гаригт Засгийн газрыг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх судалгаагаа яаравчилж, бүлэгт оруулж ирэхийг үүрэг болгосон.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Цалин нэмнэ гэхээс илүү, салбар бүрийн сайд нар цалингаа нэмэгдүүлдэг уралдаанд орсноор цалингийн нэгдсэн систем алдагдсан тул Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ асуудлыг зангидаж авч явдаг тогтолцоонд оруулах нь чухал байна” гэдэг тайлбарыг хийгээд буй. Иймээс цалин, тэтгэвэр нэмэх асуудалд УИХ дийлэх үү, Засгийн газар дийлэх үү гэдэг нь ойрын хугацаанд шийдэгдэх асуудал болж хувираад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гантөмөр 2023-04-27 178.115.74.69

Ноён долларын галт тэрэг аль хэдийн хөдлөсөн ямар ч аврал бхгүй.Ухаантай орнууд тэдэнтэй нэгдэж өөрийхөө мөнгөөр худалдаа хийж бн.!

Avatar

Цэрэнпунцаг 2023-04-27 178.115.74.69

Судлаад яах юм бэ.Т1 л биш бол цаг үрж.Доллараас л татгалзах хэрэгтэй.2 хөрштэйгээ тэдний мөнгөөр худалдаа хийх хэрэгтэй.!!

Avatar

Зоригто 2023-04-27 178.115.74.69

Зүсээ хувиргаад бүүр ядуу хүний дүрд тоглоод пранк хийгээд амьдрал дээр бууж ир.Тэндээс чиний мэддэггүй монгол гарч ирнэ.!!

Avatar

man 2023-04-27 124.158.95.135

Хэдэн п***а очоод энэ хэдүү гээд асуухад нээх ажил хийсэн нэр ш*** гээд байдаг юм уу яадаг юм. Үнэхээр амь амьдрал ар гэрээ хаяаад нэг лалрыг нь буудчих юмсан. Түүхэнд баатар болоод шоронд хатаж үхэх байхдаа с**.
Нээрээ зугтаая гэхээр эх орон газар шороо минь санагдаад байх юм. Лалруудад дээрэлхүүлж байхаар зүгээр гадаршаа гахчихмаар санагдах юм аа. 100 к гаар 5 кг мах авдаг боллоо ш дээ. Арай нээрээ

Avatar

Шог 2023-04-27 78.165.130.82

Баахан зангиатай нехдууд сэтгуулч нар зах явж, зурагт болгоноор гарах далим болж дээ. Жинхэнэ шоу гэдгийг эднээс харах болж дээ. Жужигчний дамжаанд гишуун болохоосоо емне явдаг юм байх даа. Соц уеэ ч давж байна. Ард тумэн элэглээд байхад ч тоодоггуй. Баялаг бутээгчдийг ч хардаггуй. Тасарчээ….

Avatar

Нэргүй 2023-04-27 124.158.107.12

эдгээр хүмүүс эрүүл биш байхаа бүх зүйл тодорхой байхад юуг нь хянаж шалгах болоод байна аа

Avatar

итгэлт 2023-04-27 66.181.165.180

Үндэсний статистикийн хороондоо итгэхгүй байнаа гэсэн үг, энэ хүн итгэхгүй байхад бид итгэж болох уу?

Avatar

б 2023-04-27 124.158.107.35

зах яв гэдэг нь зүгээр попорсон хэлбэр

Avatar

me 2023-04-27 176.77.152.135

2020 ond nohoin gulugnvvdeer hiilgehgui, odoo hereggui, deelee numruud zailaa

Avatar

Эмээ 2023-04-27 202.21.108.40

Доод тэтгэвэрээ гэм социализмын үэд насаараа ажиллачихаад сүү шөл уухгүы зүдэж баына шүү

Avatar

Нэргүй 2023-04-27 202.21.108.40

Махы үнээ стратэгийн хүнс гээд дээдүнийг ньтогтоочихоодүнэ нэмснийгньхуулиашиытгээд эхлэхээрчэнж байхгүй болно

Avatar

Үнэ 2023-04-27 97.83.201.87

Цалин нэмээд л байдаг,үнэ нь дагаад өсхөөр ямар ч нэмэр алга. Юмны үнээ буулгаад үнээ барьж байх тогтолцоо,дүрэм журам барьж хэрэгхүүлэх хэрэгтэй.Үнээ нэмсэн дэлгүүр компанаас татварыг нэмээд байх ч юм уу…тийм дүрэм журамтай байвал…

Avatar

хүннү 2023-04-27 103.254.123.79

Ямар үр дүн гарахгүй. Өөрснөө зогсож мах зардаггүй л юм бол. Монголчуудыг ченжүүд л сөхрүүлж байна. Үйлдвэрлэгчид нь ядуу, барааг нь зардаг ченжүүд нь баяжиж байна. Өвөл идэшний үед ченжүүд дүүгээс маань 6 үхрийн мах авсан. 1 кг-г нь 6500-авсан. Хотод тэр үед ястай мах 14 500₮ байсан. Бодит байдал ийм л байна.

Avatar

Нэргүй 2023-04-27 124.158.66.62

тэтгэврээ нэмээчээ

Avatar

Иргэн 2023-04-27 64.119.20.254

Гишүүд захаар явж яахын, хүн бүр мэдэж бгаа ш дээ. Эд нар захаар явлаа гээд үнэ буухгүй ш дээ. Могой алахад модны хэрэггүй, эсгий хийхэд нохой нэмэргүй гэдэг биз дээ. МӨН МУНДАГ ҮҮРЭГ ӨГЧЭЭ КККК

Avatar

Ажилгүй 2023-04-27 66.181.161.7

Нөат буцаалтаа өгөөчээ эхнэр худалдагч хийдэг тулдаа энэ мөнгөөр л амьдарч байна

Avatar

Зочин 2023-04-27 139.5.219.9

тэтгэврээ нэмээчээ

Avatar

Овилгагүй хүнд төрийн жолоог бүү атгуувал 2023-04-27 192.82.78.152

Ug ni ingej baimaar daa. MAN-iin darga geh huuhded Ih hural tolgoigoo bazuulchihaad suuh esgui bizdee

Avatar

иргэн 2023-04-27 66.181.187.227

Сангийн сайд Б.Жавхлан бол ард иргэддээ юу ч өгөхийг боддоггүй хүн.Түүнд ард түмний амьдрал ямар байх нь огт хамаагүй гэж боддог сайд.

Avatar

Нэргүй 2023-04-27 122.201.31.155

ажил л юм даа… уг нь бол зүгээр л интернэт дээр энэ тоо чинь байгаа ш дээ. Зах руу явуулж манай гишүүдийг маань түмэн олонд бариулж идүүлэх нь… больцгоо. Гэхдээ гишүүний маань авгай нь махны үнэ мэддэг болов уу яадаг бол

Avatar

Нэргүй 2023-04-27 66.181.161.101

Ёстой нэг хийх юмаа олж яджээ.

Avatar

Иргэн 2023-04-27 66.181.182.30

Өнгөрсөн хойно нь өцөгнөх бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж