Гишүүдийг захуудад ажиллаж махны үнэ судлахыг үүрэг болгов

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Гишүүдийг захуудад ажиллаж махны үнэ судлахыг үүрэг болгов

Гишүүдийг захуудад ажиллаж махны үнэ судлахыг үүрэг болгов

Мах магнаг болж, 1 кг үхрийн цул мах 21 мянган төгрөгт хүрээд буй. Ганц махаар тогтохгүй бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс цалин, тэтгэвэр хүнсээ цуглуулахад ч хүрэлцэхгүй болж хүндэрсэн. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нарыг Улаанбаатар хотын захуудаар явж, үнийн өсөлтийг асуудлыг судалж, Үнийн өсөлтийн хуулийн хэрэгжилтийг хянахыг үүрэг болголоо.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ сард инфляц 10.9 хувь болж, буурсан ч махны үнээс шалтгаалаад өндөр хэвээр байна. Иргэдээс ирүүлж байгаа санал гомдолд үнийн өсөлт хамгийн их санаа зовоосон асуудал боллоо. Тиймээс энэ амралтын өдрүүдэд захуудад ажиллаж, үнийн судалгаа хий. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, төсөвт тодотгол хийхэд шаардлагатай асуудлыг судалж, эмч, багш нарын үйлдвэрчний эвлэлтэй уулз” гэдэг лүндэнг буулгалаа.

УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн Даваа гаригт Засгийн газрыг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх судалгаагаа яаравчилж, бүлэгт оруулж ирэхийг үүрэг болгосон.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Цалин нэмнэ гэхээс илүү, салбар бүрийн сайд нар цалингаа нэмэгдүүлдэг уралдаанд орсноор цалингийн нэгдсэн систем алдагдсан тул Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ асуудлыг зангидаж авч явдаг тогтолцоонд оруулах нь чухал байна” гэдэг тайлбарыг хийгээд буй. Иймээс цалин, тэтгэвэр нэмэх асуудалд УИХ дийлэх үү, Засгийн газар дийлэх үү гэдэг нь ойрын хугацаанд шийдэгдэх асуудал болж хувираад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж