УИХ иргэдийн мэдэх эрхийг хангах хүсэлгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

УИХ иргэдийн мэдэх эрхийг хангах хүсэлгүй байна гэв

УИХ иргэдийн мэдэх эрхийг хангах хүсэлгүй байна гэв

УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг нээлттэй болгохыг шаардаж өнөөдөр /2023.04.27/ “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ- ын гүйцэтгэх захирал М.Энхбадрал:

“Манай ТББ нь 2011 оноос хойш ашгийн бус, хараат бусаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай байгууллага нь социалогий судалгаа хийхээс гадна дөрвөн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь засаглалын хөтөлбөр юм. Засаглалын хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хяналтыг дэмжих, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 2020 оноос эхлээд “United Info Hub /UIH.mn/” цахим талбарыг хөгжүүлж эхэлсэн. Уг талбарт УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг авч байршуулахаар УИХ-ын Тамгын газарт хоёр жилийн хугацаанд нийт дөрвөн удаа мэдээлэл авах хүсэлт, хоёр удаа гомдол гаргасан ч уг мэдээллийг авч чадаагүй. УИХ-ын Тамгын газар нь иргэний нийгмийн байгууллагын гаргасан мэдээлэл авах тухай хууль ёсны хүсэлтийг удаа дараа үл хэрэгсэж, хуулийн дагуу мэдээллийг гаргаж өгөхгүй байгаа нь хууль тогтоох дээд байгууллага хууль биелүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах хүсэл сонирхолгүй байгаагийн илрэл болж байна. Иймээс бид тус мэдээллийг нээлттэй болгохыг шаардан “Мэдэх эрхтэй” аяныг эхлүүлж байна. Бид энэ мэдээллийг ил болгосноор улсын хуралд тавих иргэдийн саналд өөрийг нь төлөөлж оролцож буй УИХ-ын гишүүдийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх боломж гарч ирнэ гэж үзэж байна. Нөлөөллийн ажлын үр дүнд Тамгын газраас биднийг хүлээн авч уулзах хүсэлт тавьсан. Монгол Улсын Их хурлын Тамгын газрын дэд дарга Д.Батбаатартай өчигдөр уулзсан. Уулзалтын үеэр удирдлагууддаа танилцуулж, мэдээллийг ил болгох тал дээр ажиллахаа хэлсэн. Гэвч ч энэхүү аянаа өндөрлөх санал тавьсан. Энэ бүх мэдээллийг бид өөрсдөө авах биш. Харин иргэд сонгосон төлөөлөгчийн хийж буй ажлыг мэдэх эрхтэй. Тиймээс мэдээлэл ил болсон хойно энэхүү аянаа өндөрлөнө гэдгээ мэдэгдсэн” гэлээ.

Э.Хулан

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж