Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ

Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгөөнд оролцож Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050″, "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, үүнд авто замчдын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо.

Монголын авто замчид өнгөрсөн хоёр жилд 689,1 км урт хатуу хучилттай зам, 330 у/м төмөр бетон гүүр барьж байгуулаад байна. 2022 оны зургадугаар сард Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалт дуусаж 21 аймгийг хатуу хучилттай автозамаар холбож дуусгасан бол 2022 оны арваннэгдүгээр сард Ховд аймгийн Булган, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто замыг ашиглалтад оруулсан. Ингэснээр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын анхны авто замын гарцыг нээж, Ази-Европыг холбосон экспортын дамжин өнгөрөх 4500 километр замыг холбосон зэрэг замын бүтээн байгуулалт багтаж байна. Эдгээрийн үр дүнд Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр 2018 онд  130 дугаар байр эзэлж байсан Монгол Улс 33 байраар урагшилсан. Цаашид авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.


Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын хүчин чадлыг гурав дахин нэмснээр экспортыг 30 тэрбум долларт хүргэхээр тусгасан. Үүний тулд төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3,500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барихаар ажиллаж байна. Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотыг 225 км нэмэлт холбоос замаар холбох зэргээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Шинэ зам барих нэг хэрэг. Барьсан зам чанартай, тогтмол засвар арчлалттай байх ёстой талаар өнөөдөр авто замчид зөвлөлдлөө. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Зам засварын санхүүжилтийн гол эх үүсвэр замын санг хуулийн дагуу бүрдүүлэх,  норм, стандарт, технологийг тодорхой болгож мөрдөх, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, боловсон хүчин, замын компаниудын чадавхийг сайжруулах шаардлагатай байгааг онцлов.  Мөн тендер шалгаруулалт, тусгай, зөвшөөрлийг ил тод, шилэн болгож, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна гэлээ.

Энэ онд улсын хэмжээнд 540 км хатуу хучилттай авто зам 500 у/м төмөр бетон гүүр барихаар төлөвлөсөн. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн авто замын төслүүд үргэлжилнэ.

Эх сурвалж: ЗГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-27 202.126.89.93

ХБ хэрэг гээд бөөн жүжиг болж бна,зээлээ төлцөн компанийн захирал,ХБ ны доод тушаалын мэргэжилтэн нар 80 хүний ихэнх нь,жинхэнэ хулгайч зээлээ ч төлөөгүй хүмүүс нь иргэний хэрэг гээд зүгээр явж байх чинь шудрага ёсуу,энэ засаг бүтэхгүй

Avatar

иргэн.. 2023-04-27 202.21.108.12

Зам барих нэрээр мөнгө идэж НАМДАА хандив өгсөн болж ..САЛГАНАСАН нөхөдүүд олон байна шүү.. Та нар нэг илэрнэ шүү….Хуурамч муу материалаар хийсэн зүйл чинь эвдрээд л байна шүү дээ…..С.Бямбацогт оо шударга царайлаад байсан алив ээ…..БАС Л ялгаагүй ..НО чинь илэрч хэлж байна дөө…Шалгаач ээ…АТГ…

Avatar

Зочин 2023-04-27 64.119.18.30

Хувийн хэвшлээ элгээр нь хэвтүүлчээд эргүүтдэг данх

Avatar

Булдруу бундан 2023-04-27 122.201.31.155

Нөгөө эр эм хоёр хамтарч байж хүүхэд гаргана гэдэг шиг ярих юмаа… нэг амаараа хувийн хэвшлийн ажилд оролцохгүй байдаг мөртлөө нөгөө амаараа заавал хувь хүнтэй хамтарна гээд байдгийг ёстой ойлгохгүй явдаг булдруу юм даа би. Зах зээлийн зарчим нь уг нь хувийн хэвшлийн хууль ёсны ажилд төр битгий оролцоо л гээд байдаг гэж мэддэг хүмүүс бичсэн гэж уншсан хүмүүс нь 30 жил ярьж ирсэн байхым. Та нар хараарай, 30 жилийн туршид энэ санаа жилдээ хэд хэд хувирч, тэр болгондоо том том хурал, форум хийжээ

Avatar

Зочин 2023-04-27 66.181.189.231

Данхаа ярихаас өөр ид шид алга чамд. зайлаад өгөөч

Avatar

Зочин 2023-04-27 202.126.89.93

Монгол улсад юм хиивэл хэрэгт орно гэж айдаг болсоон бизнесменүүд,хувийн хэвшилиинхэн тайван баймаар бна,юмаа зараад ажилчдаа тараагаад амиа өодоё,амрая,өөр зөв зам алга

Avatar

Зочин 2023-04-27 64.119.29.144

Баярцогтоо, Говь-Алтайгаас Ховдын Дарви сум хуртэлх замыг хятдууд барьж. Дарвиас Ховдын тев хуртэл байхаа чиний хамааралтай компани барьсан. Ялгааг нь еерее явж узсэн уу!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж