Өмнөд Солонгос улс Элон Маскаас хөрөнгө оруулалт хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос улс Элон Маскаас хөрөнгө оруулалт хүсэв

Өмнөд Солонгос улс Элон Маскаас хөрөнгө оруулалт хүсэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Даваа гаригаас эхлэн зургаа хоногийн хугацаатай АНУ-д айлчилж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд "Tesla" компанийн гүйцэтгэх захирал Элон Масктай өчигдөр /2023.04.26/ уулзжээ.

Юн Сук Ёл Өмнөд Солонгост гига үйлдвэр барих хөрөнгө оруулалт хийхийг Элон Маскаас хүссэн гэдгийг ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн дарга Чой Сан-мок хэллээ. "Өмнөд Солонгос нь дэлхийн жишигт нийцсэн роботууд, дэвшилтэт ажиллах хүчинтэй тул гига үйлдвэрийг ажиллуулахад хамгийн тохиромжтой газар. Элон Маск хөрөнгө оруулалт хийхээр шийдвэл бид байршил, ажиллах хүч, татвар гээд олон зүйлээр дэмжиж ажиллана" гэж Юн Сук Ёл хэлсэн.

Үүнээс гадна "SpaceX" компанитай хамтран Өмнөд Солонгосын сансрын салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа тэр хэлжээ. 

Элон Маск хариуд нь "Өмнөд Солонгост үйлдвэр байгуулах сонирхолтой байгаа хэвээрээ. Манай тэргүүлэх нэр дэвшигч хэвээрээ" гэжээ. Мөн удахгүй Өмнөд Солонгост айлчилж магадгүй гэжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж