Оросын тамирчныг Польшийн онгоцонд суулгасангүй

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Оросын тамирчныг Польшийн онгоцонд суулгасангүй

Оросын тамирчныг Польшийн онгоцонд суулгасангүй

Польшийн төрийн өмчит "LOT" агаарын тээврийн компани ОХУ-ын теннисчин Виталиа Диатченког онгоцондоо суулгахаас татгалзжээ. Виталиа Диатченко Даваа гаригт Египетийн Каирогоос Калви руу аялахдаа Варшаваар дамжих ёстой байсан. Калви нь Францын харьяа Корсика арлын баруун хойд эрэгт оршдог.

Польшийн Дотоод хэргийн яамнаас Covid-19 цар тахлын үед анх нэвтрүүлж, дайны дараа дахин шинэчилсэн хязгаарлалтын журмыг "LOT" компани дурдаад, "ОХУ-ын иргэнийг нислэгтээ хүлээж авах боломжгүй" гэжээ. Уг хязгаарлалтын журамд Шенгений бус бүсээс ирж буй ОХУ-ын иргэнийг хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.

Нислэгтээ багтаж чадаагүй учир Виталиа Диатченко Москва руу буцжээ. Тэр Германы "Lufthansa" авиа компаниас тасалбар худалдаж авахыг оролдсон ч өөрт нь виз олгосон улс буюу Испаниар л дамжиж Шенгений бүс рүү нэвтрэх боломжтой гэсэн байна.

Олон улсын олимпийн хорооноос Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон ч теннисийн тамирчид тэмцээнүүдэд оролцсоор ирсэн. Гэвч 2023 оны нэгдүгээр сард Орос, Беларусийн тамирчдыг 2024 онд Парист болох зуны наадам, 2026 онд Миланд болох өвлийн наадамд оролцуулах олон үе шаттай төлөвлөгөө гаргасан нь АНУ, Канад болон Европын хэд хэдэн орны шүүмжлэлд өртсөн юм. Хамгийн сүүлд гаргасан зөвлөмжид дурдсанаар Орос, Беларусийн тамирчид зөвхөн бие даасан тамирчны хувиар л тэмцээнд оролцох ёстой аж. Мөн допингийн эсрэг бүх шаардлагыг хангасан байх ёстой. Дайныг дэмжигч болон цэрэг, аюулгүй байдлын агентлагуудтай гэрээтэй бол тэмцээнд оролцох боломжгүй. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж