Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сургалт боллоо

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сургалт боллоо

Гаалийн ерөнхий газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагчдыг тухайн чиглэлээр мэргэшүүлэх ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын чиг үүргийн нэгжтэй хамтран 2023 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Сүхбаатар, Алтанбулаг боомт, Чингисхаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт ажиллаа.

Сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн олон улсын нөхцөл байдал, чиг хандлага, эрсдэлтэй зам сувгууд, гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар, мөн АНУ-ын Хил, гаалийн албаны хяналт шалгалтын туршлага, арга техникийн талаар холбогдох мэдээллийг хүргэлээ.

Сүхбаатар, Алтанбулаг боомтод мансууруулах бодис илрүүлэх багаж, албаны эрэлч нохой, зорчигчийн гар тээш болон хүний бие шалгах рентген аппарат ашиглан эрсдэлтэй 5 зорчигчдод хамтарсан хяналт шалгалт хийхэд 6 нэр төрлийн баталгаагүй эм, эмийн зүйлийг Зөрчлийн тухай хуулийн 11.21-р зүйлийн 11 дэх хэсгийг зөрчин улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрснийг хуулийн дагуу шалган шийдвэрлэсэн.

                                                                                                                                          Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж