Б.Баяраа: Шүгэл үлээсэн ч ямар ч хариу авсангүй

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Б.Баяраа: Шүгэл үлээсэн ч ямар ч хариу авсангүй

Б.Баяраа: Шүгэл үлээсэн ч ямар ч хариу авсангүй

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Шүүр” ажиллагааны хэрэгжилт буруу байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт хүсэлт хүргүүлэн хэвлэлийн хурал хийлээ.


Энэхүү хүсэлтээрээ Б.Баяраа “Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын компанийн Төлөөлөн удирдах зөвлөл буюу Ерөнхий хороонд ажиллах Монголын талын тэргүүн, Ерөнхий хорооны орлогч даргаар Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, ерөнхий хорооны гишүүнээр УБТЗ-д ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, төлөөлөх чадваргүй, УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх нэрийн дор улс төрийн шахаагаар томилогдсон ашиг сонирхлын зөрчилтэй Б.Цогтгэрэл нарыг Засгийн газрын оролцоотой томилсон нь буруу гэж үзэж байгаа”гэлээ.

Мөн хариуцлага хүлээдэггүй, улсын мөнгө уйлдаггүйн жишгийг үзүүлдэг төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирлагуудад хариуцлага хүлээлгэдэг жишиг тогтоох шаардлагатай. УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч дарга нь зах зээлийн эрэлт ихэссэн тохиолдолд авилгаас ангид үйл ажиллагаа явуулах, эрэлт нийлүүлэлтэд нийцсэн тээврийн үнэ тарифыг мөрдлөг болгох, доод шатны албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл аж ахуйн нэгжийн аль нэг албан тушаалтан хяналт тавиагүй үндэслэлээр хариуцлага үүрдэг боловч тус нийгэмлэгийн Ерөнхий хороо, ЗТХЯ, Засгийн газар энэ асуудлыг шударга ёсонд нийцүүлэн авч үзэхгүй байна. Яагаад гэвэл Д.Мөнх-Эрдэнэ нь хорионоос түр гарч ирээд байхдаа хажуу камерт хоригдож байсан Батдөлийн дамжуулсан үгийг нийтэд шүгэлдсэн байдал нь зайлшгүй шалгах шаардлага хэмээн үзэж буй аж.

“УБТЗ” ХНН дээр ажлын байрны аливаа төрлийн болон бэлгийн дарамт гарсаар байгаа тухай шүгэл үлээсэн боловч өнөөг хэр ямарч хариу байхгүй байгаа учир дахин хүсэлт илгээж байгаагаа илэрхийллээ. ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт нь өөрийн хувийн хэрэгцээнд  "Ган зам пресс" төвөөр “Цаг тооны бичиг” яаралтайгаар хэвлүүлэхэд тус Төвийн дарга удирдлагууд нь ажилчдаа 72 цаг хүртэл илүү цагаар нойр хоолгүй ажиллуулсан боловч одоо хүртэл илүү цагийн хөлсийг олгоогүй болон нөхөн амруулаагүй.

Мөн түүнчлэн УБТЗ-ын аж ахуй нэгжүүд дээр ажлын байрны аливаа төрлийн дарамт үргэлжлэн гарсаар байгааг Ёс зүйн хороогоор шийдүүлэх нэрийн дор хууль зөрчин займчлуулах үйлдэл үргэлжилсээр байгааг хөндөн эдгээр асуулт дээр хариу ирүүлэхийг шаардлаа.

Б. Бээбэг 13:30 цагт харсан

                                                                                                                                                      Д.Нямхүү

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж