УИХ-ын хаврын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгох үүргийг УИХ-ын Тамгын газар үүрэг болголоо.
Тэрбээр “УИХ-ын гишүүдэд онцгойлон анхааруулж хэлэх зүйл байна. Хуралдаанд хэрхэн оролцсоныг ирц, хууль эцэслэн батлахад дэмжсэн, дэмжээгүй, хуралдаанд оролцсон эсэхийг ирц идэвхийн байдлаар нээлттэй мэдээлж байх, энэ төрлийн мэдээллийг нээлттэй авч байх шаардлагыг ТББ болон иргэдээс олон давтамжтайгаар УИХ-ын Тамгын газарт ирүүлж байгаа. Судалж үзэхэд нээлтэй ил тод мэдээлэлд хамаарч байна.
Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нь төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалуулах нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэж заасан. Харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх нээлттэй, хүн хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг.Иймд гишүүдийн хууль батлахад өгсөн санал нууцад хамаарахгүй.
Шаардлага бол журамласан заалтад өөрчлөлт оруулна. Өнөөдрөөс эхлэн гишүүдийн мэдээ, хуульд санал өгсөн мэдээллийг ил тод болгож иргэний мэдэх эрхийг хангахыг Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар үүрэг болгож байна” гэв.
Холбоотой мэдээ