"БГД-ийн МАН төрийн эрхийг хуйвалдаж авах гэж байна"

"БГД-ийн МАН төрийн эрхийг хуйвалдаж авах гэж байна"

"БГД-ийн МАН төрийн эрхийг хуйвалдаж авах гэж байна"

АН-ын 4/11 мэдээллийн цагаар /2023.04.27/ Улс төрийн намын тухай хуулийн талаар мэдээлж байна.


Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.БОЛДБААТАР:

-Нээлттэй микрофон арга хэмжээг зохион байгууллаа. Нийтдээ 324 иргэн үзэл бодлоо илэрхийлж, шүүхийн тогтолцоо, авлигал, нийгмийн тэгш бус байдлын талаар ярьсан. Залуучуудын байгууллага үүнийг эхлүүлж, нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэхэд залуус түүчээлэх ёстой. Тэр дундаа 1989,1990 онд залуучууд ардчилал эрх чөлөөг авчирсан учраас өнөөдөр залуус эрх чөлөөгөө хамгаалах ёстой. Нээлттэй микрофон арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ил захидал илгээсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, АН-ын бүлэгт шаардлага илэрхийлсэн. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас олон удаа дуудсан. Ер нь үзэл бодлоо илэрхийлдэг залуусыг айлган сүрдүүлэх, Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар шийтгэл онооно гэх байдлаар хандаж айна. Бид эрх чөлөөгөө хамгаалж дугарах нь бидний үүрэг. Тиймээс намын асуудал жигдэрсэн учраас намын залуустайгаа нэгдээд 21 аймаг есөн дүүрэгт нээлттэй микрофон арга хэмжээг зохион байгуулна. Өнөөдөр Баянгол дүүргийн АН, тус дүүрэгт үүсээд буй асуудлаар шүүмжлэл хэлэх, мөн АН-ын ИТХ-ын төлөөлөгчид иргэдэд мэдээлэл өгөх байдлаар 12.00 цагаас эхэлнэ. Сонгуулийн хороо, сонгуулийг зохион байгуулах явцыг нягтлахгүй бол Баянгол дүүргийн нөхөн сонгуульд хууль бус сонгуулийн хороо буюу 2020 оны наймдугаар сард байгуулагдсан сонгуулийн хороо үйл ажиллагаа нь явагдах гэж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн нөхөн сонгууль зургадугаар сард болно. Нөхөн сонгууль тус дүүргийн 11 дүгээр хороонд болно.

Эргэн сануулахад, Баянголд дүүргийн АН-ын ИТХ-ын төлөөлөгч харамсалтайгаар нас барсан. Иймд нөхөн сонгууль зарлагдсан. Энэ сонгуулийн процесс анхнаасаа алдаатай явсан. Баянгол дүүргийн ИТХ-д тооны харьцаа ойрхон байгаа. Өнгөрсөн 2022 онд тус дүүргийн засаг даргыг огцруулсан. Дүүргийн ИТХ болбол засаг даргаа хамгаалах, МАН өөрийнхөө бүрэн эрхийг алдах байдалд хүрсэн учраас сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах алхам хийгдэж байна. Энэ маш ноцтой. Үүнийг СЕХ хороо ч гэрчилсэн.

СЕХ 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт чиглэл өгсөн. Нийслэлийн хэмжээнд Баянгол, Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болно. Харамсалтай нь эрх ашгийн эрэмбэ, засаг даргын асуудал ярихад нөхөн сонгуулийн асуудлаа мартчихсан. Сүүлдээ тус дүүргийн ИТХ хурал зарлаж, АН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдаа орсон.

Нөхөн сонгууль хийх тухай асуудлыг бид ярьсан. Хэрвээ сонгууль хийхгүй бол тухайн хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаж буй юм.

Баянгол дүүрэг сүүлдээ бүр завхарч байна. Баянгол дүүргийн МАН-ын ИТХ-ын төлөөлөгчид төрийн эрхийг хуйвалдаж авах гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-27 64.119.25.133

үнэн үг

Avatar

Нэргүй 2023-04-27 140.228.55.199

Сонгуулийн шоу юмуу. БГДийнхэн АНыг дэмжээгүй байх шүү. гажигтаад байгаарай.

Avatar

Зочин 2023-04-27 66.181.180.40

Эрдэнээ гийн суганы үс

Avatar

Нэргүй 2023-04-27 66.181.187.44

БГД ын АН ын нэртэй хэдэн олгой болсон залуус хөгшид голдуу сандал ширээ зүүдэлсэн жаахан ёоёотой хүмүүс харагдах юм.дандаа үймээн самуунд дэг журамгүй зүйлд уриалсан …..хэцүүдээ яандаа..энэ хэд нохой долоо.

Avatar

Нэргүй 2023-04-27 43.242.242.59

АН-ынхан хаа явсан газраа дандаа хэрүүл тэмцэл өлсгөлөн суулт хийж явах юм даа. Үнэн бүтэхгүй хүмүүс байх юмаа. Ороо нь ороогоороо гэдэг үнэн бололтой

Avatar

Харьцуулагч 2023-04-27 49.0.139.186

Тэр итх юу хийдэг вэ? БГД гэж нэг төр байна???

Avatar

Нэргүй 2023-04-27 66.181.189.231

Баянгол дандаа шуналын дэвнүүд цугладаг газар юм. хялар Ганбаа мэлхий Эрдэнэ 2 зодолдоод байж дээ.

Avatar

Зочин 2023-04-27 66.181.190.94

Нөгөө Баянголыг хаанчилж сурсан Эрдэнэ тэргүүтнүүд үймүүлээд эхлэв үү. Нууц ноёнтон нь ажилдаа орждээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж