Хятад руу нэвтрэхэд PCR шинжилгээний сөрөг хариу шаардахгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Хятад руу нэвтрэхэд PCR шинжилгээний сөрөг хариу шаардахгүй

Хятад руу нэвтрэхэд PCR шинжилгээний сөрөг хариу шаардахгүй

Хятад улсын хилээр нэвтэрч буй аялагчдаас Бямба гаригаас эхлэн PCR шинжилгээний сөрөг хариу шаардахгүй болсныг зарлажээ. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Ниний хэлснээр аялагчид онгоцонд суухдаа 48 цагийн дотор өгсөн түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг харуулах боломжтой гэв. 

Ингэснээр Хятад улс нь сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг "Тэг ковид" хатуу хөл хорио, хязгаарлалтын журмаа дахин хөнгөвчилж байна. Хязгаарлалтын хатуу бодлого нь эдийн засагт хүндээр нөлөөлж, ард иргэдийн эсэргүүцэлтэй тулснаар энэ оны нэгдүгээр сараас эхлэн шат дараатай сулруулж эхэлсэн.

Тухайлбал, өнгөрсөн сард Хятад нь аялал жуулчлалыг сэргээхийн тулд бүх төрлийн виз олголтоо хэвийн болгосон. Гэхдээ зарим орноос ирж буй зорчигчдоос PCR шинжилгээний сөрөг хариу шаардсаар байсан. Тус шинжилгээ нь нарийвчлал сайтай ч цаг хугацаа, мөнгө их зарцуулдаг. Харин эсрэгтөрөгчийн түргэвчилсэн шинжилгээ нь илүү хялбар.

Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Үндэсний эрүүл мэндийн комиссын ажилтан Хэ Чинхуа хэлэхдээ, дөрөвдүгээр сарын эхээр COVID-19-ийн тохиолдлын тоо арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн гэж мэдэгдэв.

эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж