Misheel Walking Street: Family Food Festival-д бүх хоол 6000-8000 төгрөг

Misheel Walking Street: Family Food Festival-д бүх хоол 6000-8000 төгрөг

Долоо хоногийн бямба, ням гариг бүр зохион байгуулж буй Family food festival гайхалтай бүхнээр дүүрэн болж өнгөрдөг билээ. Монголын хамгийн том энэхүү хоолны баярт бүх хоолыг 6000-8000 төгрөгөөр худалдаалж, олон төрлийн эвент арга хэмжээнүүд давхар зохиодог юм.

20 гаруй ресторан киоскийн ахлах тогооч нарын бэлтгэсэн амттай сайхан хоолнууд ар араасаа цувран гарсаар хамт олон, халуун ам бүл, хайртай найзуудын дунд сэтгэл шингэсэн, дурсамж бүтээсэн амттай мөчүүдийг өгсөөр байна.

МӨНХ ТУНХ – хамгийн олон бяцхан үзэгч фэнүүдтэй хүүхэлдэйн баатрууд маань ээж аавтайгаа ирсэн хүүхэд бүрт бүтээгдэхүүнээ сонирхуулж тэдэнтэй хамт дуулж хуурдан тоглож, зургаа даруулж бяцхан зүрхэнд хайр дүүргэсэн хөгжилтэй өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж байна.

СҮҮ ХК- Монгол улсын ууган үйлдвэрийн нэг болох Сүү ХК нь suuper, hi high брэндийн 6 төрлийн соруултай, жижиг савлагаатай сүү болон бусад бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж аварга сүүний хайрцагууд, сонирхолтой өнгө төрхөөрөө хоолны баярын нэгээхэн чимэг болж байв.

HOBBY CENTER- удирдлагатай машины төв нь 150 метрийн урттай зам засаж бага насны хүүхдүүдийн дунд удирдлагатай мини машины авто уралдааныг зохион байгуулж ялагч 6 байр тодруулж өөрсдийн нэрийн шагналаас нь гадна СҮҮ ХК гарын бэлэг гардууллаа.

OPEN STAGE- DGL хөгжмийн академи хүн бүрт нээлттэй тайзыг Misheel walking street-ийн төв тайзан дээр бий болгож, олон олон хүүхэд залуус өөрийн авъяасыг нээж бусдад зориулан дуулж бүжиглэсэн сонирхолтой өдрүүд үргэлжилдэг билээ. Тэдэнд  СҮҮ ХК мөн гарын бэлгээ гардуулсан юм.

04-р сарын 29, 30-ны өдрүүдийн Family food festival дээр уулзацгаая.

Misheel walking street: 8811-3280

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж