
Грек болон Сербийн шигшээ багууд Афинд нөхөрсөг тоглолт хийх үеэр олон тоглогчдыг хамарсан зодоон үүсч үүнд оролцсон нэр бүхий тоглогчдыг ДАШТ-ийн тоглолтод оролцох эрхийг нь хассан.
Нэнад Крстич зодооны үеэр сэлгээний сандалд сууж байсан боловч зодоонд оролцож, сандлагаар нэг тоглогчийн тархийг хагалсан юм.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо дээрх зодооны бичлэгийг удтал үзсэний эцэст 2 хоёр тал ижилхэн буруутай гэж үзээд Крстичид гурван тоглолт, Милош Тоедосичид хоёр, Грекийн Фоцис, Шорцанитист тус бүр ДАШТ-ий эхний хоёр тоглолтод оролцохгүй байх шийтгэл оноожээ.
Үүнээс гадна тус улсуудын сагсан бөмбөгийн холбоонд арга хэмжээн авч байгаа гэнэ.
Хэсэгт хийх чухал тоглолтуудад багийн гол тоглогчид оролцохгүй болсон нь аль аль багт ашиггүй. Гэвч тэд сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйгээсээ болж улсдаа хохиролтой шийдвэр гаргахад хүргэсэн юм.
Гэхдээ өмнөх өдрүүдэд гарч байсан мэдээллээр бол Сербийн шигшээ болон Оклахома Сити Тандэр багийн төвийн тоглогч Нэнад Крстичийг ДАШТ-ий бүх тоглолтод оролцох эрхийг нь хасч магадгүй гэж байсан боловч азаар хоёр тал ижилхэн буруутай гэдэг шийдвэр гарснаар гурван тоглолт л өнжих болсон нь энэ юм.
Score Studio