Европын холбооны гишүүн Кипр улс дахь Оросын соёлын төв рүү шатамхай шингэнтэй лонх шидэж галдсан талаар эх сурвалж мэдээлжээ. Гэрчүүдийн мэдээлснээр Оросын соёлын төвийн хана, дээвэр рүү хоёр лонхтой шатамхай шингэнийг шидэж галдсан байна.
Энэ хэргийн дараа цагдаа нар барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, бүслэн хамгаалалтад авсан бөгөөд гал сөнөөгчид ирж галыг утраажээ. Никосия гал түймрийн албанаас галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэсэн байна.
Галын улмаас Оросын соёлын төв ихээхэн хохирол амссан гэж мэдээлэв. Харин ОХУ-ын Элчин сайдын яамнаас галын улмаас хүний амь эрсдээгүй гэж мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ