Холанд рекорд эвдэж, Арсеналын мөрөөдөл Пепийн гарт ирэв

Холанд рекорд эвдэж, Арсеналын мөрөөдөл Пепийн гарт ирэв

Холанд рекорд эвдэж, Арсеналын мөрөөдөл Пепийн гарт ирэв

Английн Премьер лигийг тасархай тэргүүлж буй хоёр багийн тулаан 33 дугаар тойрогт тохиолоо. Энэхүү тоглолтын өмнө 32 тойргийн дараах байдлаар Арсенал 75 оноотой лигийг тэргүүлж байсан бол Манчестер Сити 70 оноотой гэхдээ хоёр тоглолт хийх дутуу удаалж байсан юм. Ерөнхийдөө Премьер лигийн аваргыг тодруулах финалын тоглолт болсон гэж ойлгож болно.

Тоглолтын тухайд Манчестер Сити гэртээ өрсөлдөгчөө илт илүүрхэв. Дөнгөж нэгдүгээр үеийн долоо дахь минутад Кевин Де Брюйне эхний гоолыг оруулсан бол нэгдүгээр үеийн төгсгөлд Жон Стөүнэс багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Эхний үед л Сити гол өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиж эхэллээ. Улмаар хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Кевин Де Брюйне дахин гоол оруулж, Сити хожих нь бараг л тодорхой болсон. Тоглолтын төгсгөлд Арсеналаас Роб Холдин гоол оруулж, багаа сэргээх гэж оролдсон ч хэтэрхий оройтсон байв. Ингээд ч дууссангүй. Тоглолтын эцсийн цэгийг Норвеги гоолын машин Эрлин Холанд хатгаж, багийнхаа дөрөв дэх, Премьер лигт 33 дахь гоолоо оруулж, Премьер лигийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан гэх Мохаммед Салахын 32 гоолын амжилтыг эвджээ.

Эрлин Холанд Премьер лигийн анхны улиралдаа 29 тоглолтод 33 гоол оруулж, зогсоогдошгүй гоолын машин гэдгээ харуулаад байна. Түүнд дахиад долоон тоглолт бий гэхээр гоолын тоо нь улам өсөх боломжтой.

Ийнхүү 33 дугаар тойргийн дараах байдлаар Арсенал 75 оноотойгоо хэвээр үлдэж, Сити 73 оноотой болоод ирлээ. Гэхдээ Сити дахиад хоёр нөхөн тоглолт хийнэ. Хэрэв тус хоёр тоглолтдоо хожвол Сити 33 тойргийн дараах байдлаар 79 оноотой болж, Арсеналаас дөрвөн оноо илүү болно.

Арсенал улирлыг гайхалтай эхлүүлж, өрнөл хэсэгтээ ч сайн байсан. Харамсалтай нь, эгзэгтэй үед гурван дараалан тэнцэж, эцэст нь гол өрсөлдөгчөө дийлсэнгүй. Тэдний түрүүлнэ гэх хүсэл мөрөөдөл одоо Ситигээс шалтгаалахаар боллоо.

Тоглолтын дараа Ситигийн босс Пеп Гвардиола “Бид одоо анхаарлаа сулруулж болохгүй. Одоо бүх зүйл биднээс шалтгаална. Дараагийн гурван тоглолт бид хийхийг хүсч буй зүйлээ хийж чадах эсэхээс шалтгаална. Бодит байдал бол бид одоо ч Арсеналын ард бичигдэж байна. Бидний хувьд амаргүй ч тоглолтоос тоглолтын хооронд бид юу болж байгааг харж байна. Нэгэнт л биднээс шалтгаалах болсон учир үүнийг ашиглах эрхтэй” гэв.

Сити гурван цомд түрүүлэх боломж бүрэн дүүрэн бий. Тэд Премьер лигээс гадна УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээ болон ФА цомын финалд үлдээд буй.

Харин Арсеналын дасгалжуулагч, Пепийн шавь Микел Артета “Бид багаараа сайн байх ёстой гэдгээ мэдэж байсан. Гэхдээ үүндээ хүрч чадсангүй. Цом өргөхийн тулд юу хийх хэрэгтэйг би мэдэхгүй байна. Тамирчдынхаа сэтгэл санааг өргөх хэрэгтэй байна. Учир нь тэд цохилт амслаа. Шүлсээ залгихад ч хэцүү байна. Хүндхэн өдөр, хэцүү хожигдол байлаа. Гэхдээ хөл дээрээ босч, том зургаар харах хэрэгтэй. Гол нь бид Ситигийн энэ гайхалтай бүрэлдэхүүнтэй тэнцүүхэн өрсөлдлөө. Одоо таван тоглолт үлдлээ. Юу ч болж болно. Олон жилийн турш энэ лигт олон зүйл болохыг харлаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-27 202.126.90.74

Нэг дундаж баг гэнэт цоороод PL-т түрүүлнэ гэж хэцүү л дээ, тэр тусмаа туршлага, сэтгэл зүй муутай залуу баг

Avatar

Leicester city 2023-04-27 183.177.97.155

Leicester City F.C dundaj baitugai dood zeregleliin bag PL-t turuulj chadsan l yum daa!!!

Avatar

Зочин 2023-04-27 202.55.188.93

дундаж баг гэж алийг нь хэлээд бгаан хаха…2 уулаа л толгой бг шд

Avatar

Зочин 2023-04-27 90.193.251.156

АРСЕНАЛыг дундач баг гэж байгаа их мэдэх бол хөл бөмбөгийн хувьд хүүхдийн зохиолч Н.Носовын ҮЛМЭДЭХэрхүү л товаришь бололтой . PL ийн сүүлийн лав 30 жилийн түүхэнд Арсенал байнга топ 4т байсан .хоёр гуравхан удаа л 4-7 р байр эзэлж байлаа. гэтэл Plт 20 баг өрсөлддөг юм шүү дээ. дундач баг гэвэл 8- 12 хавьцаа байранд л бичигддэг баг байх байх л даа

Avatar

Зочин 2023-04-27 150.129.140.215

Арсеналын пэнууд ууртай байх шиг, суулийн хэдэн жил аврагуудын лигийн бараа хараагуй багийг дундаж гэхэд юу нь буруу гэж, топ тувшиний баг аваргуудын лигийг ингэж олон жил енжине гэж байх уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж