Ньюс хөтөч: “Шүүр ажиллагаа”-ны талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Шүүр ажиллагаа”-ны талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: “Шүүр ажиллагаа”-ны талаар мэдээлэл хийнэ

NEWS агентлаг өнөөдөр /2023.04.27/ болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


07.00 цагт

  • БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нислэлгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийнэ.

08.30 цагт

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын  тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгч нарт танилцуулах сургалт, мэдээлэл өгөх үйл ажиллагаа “Блью Скай” зочид буудалд болно.

09.00 цагт

  • Уур амьсгалын ногоон сангийн хурал болж, тус сангийн санхүүжилтээр 2024-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тэргүүлэх салбарууд, тэдгээрийн төлөвлөгөө, оролцогчдыг тодорхойлон “Холидэй Инн” зочид буудалд танилцуулна.

10.00 цагт 

  • УИХ-ын чуулган хуралдана.
  • Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “It Takes A World” кампанит ажлын хүрээнд "Найз байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяныг олон улсын “Дэлхийн зөн” байгууллага болон “Гэрэл плас медиа холдинг" УИД-ийн өмнөх талбайд зохион байгуулна.

11.00 цагт 

  • Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮЭ-үүдийн холбооны байранд болно.

11.30 цагт 

  • Хууль эцэслэн батлахад өгсөн саналыг УИХ-ын Тамгын газар хууль зөрчин, нууцалж буй талаар, уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын Тамгын газраас шаардаж, "Мэдэх эрхтэй" аян өрнүүлж “Цогц” хөгжлийн Үндэсний төвөөс “Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.40 цагт

  • Хил хамгалах ерөнхий газарт: Хилийн цэргийн 0288 дугаар ангид байлдааны туг гардуулах ажиллагаа болно. Байлдааны туг, үнэмлэх гардуулах ажиллагаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага алба хаагчид оролцоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж