Носиони ДАШТ-ийг өнжинө

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Носиони ДАШТ-ийг өнжинө

ДАШТ эхлэхээс ердөө ганцхан хоногийн өмнө аварга болор магадлалтай багуудын нэгт зүй ёсоор тооцогддог Аргентины шигшээ багийн довтлогч Андрэс Носиони бэртлийн улмаас тэмцээнд оролцохгүй болсныг мэдэгдлээ.

Филаделфиа 76 багийн довтлогч зүүн шагайндаа гэмтэл авсан учир ийнхүү эх орныхоо төлөө хүчин зүтгэх боломжгүй болж байгаа гэнэ.

“Ассошиатед Пресс” агентлаг энэ тухай мэдээлсэн бөгөөп өнгөрсөн зургадугаар сард солилцоогоор 76 багийн гишүүн болсон тоглогч Туркт болох тэмцээнийг өнжинө гэжээ.

Багийн эмч Жак Макфилэми Носиониг шагайндаа ачаалал авах боломжгүй гэж хэлснийг тус багийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Род Торн Филаделфиа Дэйли Ньюст дуулгажээ.

Мэдээж тоглогч өөрөө тоглохыг хүсч байгаа. Андрэс тоглох нь ч түүний шигшээ багт маш чухал, гэвч энэ нөхцөлд энэ бол зөвхөн түүний тоглох үгүй асуудал биш юм гэж Торн нэмж хэлжээ.

Носиони Аргентины шигшээ багийн гол тоглогчдын нэг юм.

Өнгөрсөн улиралд Сакрамэнто Кингс багт хүчин зүтгэж 8.5 оноо 3 сба – г дунджилж байсан тэрээр шигшээ багтаа тоглохгүй болсноор Аргентинд оноо авах чадвартай тоглогчид нь улам бүр цөөхөн болж байна.

Ману Жинобили мөн тэмцээнд оролцохгүй болсон бол түүний араас Андрэс Носиони мөн ийнхүү тоглолтыг оролцохооргүй боллоо.

Score Studio 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж