Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-ын товчоо явах замд автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан гэсэн дуудлага өнөөдөр /2023.04.26/ 16:25 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Алпард загварын автомашин ачааны Хово автомашинтай мөргөлдсөний улмаас жолооч хавчуулагдан нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ослын шалтгааныг Тээврийн цагдаагийн алба тодруулах бөгөөд урьдчилсан дүгнэлт гараагүй байгаа гэв.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дуудлага 16:22 цаг ирсэн. Дуудлагын дагуу очиход Алпард маркын машины жолооч газар дээрээ нас барсан байсан. Харин Ховогийн жолоочийн биеийн байдал хүнд байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Осол юунаас гарсныг урьдчилсан байдлаар тогтоогоогүй. Хэчнээн зорчигч машинуудад байсан болон ослын шалтгааныг тодруулсаны дараа мэдээлэл өгнө. Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн очин хэргийн газрын үзлэгийг хоёр цаг гаруй хугацаанд хийж байна" гэлээ.
Албан бус эх сурвалжуудын цахим хуудаст бичсэн мэдээллээс харахад осол хурд хэтрүүлснээс болж гарсан байж болзошгүй гэжээ.
Тиймээс тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулахыг нийт жолоочдод сэрэмжлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас нийт жолоочдод дараах анхааруулга зөвлөмжийг өгч байгаа. Үүнд:
- “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
- Тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газарт удаан хугацаагаар орхихгүй байх, аль болох гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоол, талбайд байршуулах;
- Өөрийн автомашины түлхүүрийг өөрөөс нь бусад хүн авахаас сэргийлж, далд аюулгүй газарт тавих нь автомашинаа хулгайд алдах, бусад найдваргүй хэн нэгэн таны автомашиныг жолоодон зөрчил гаргахаас сэргийлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Зочин 2023-04-26 132.194.33.144
baidgyi zepleg transh
Зочин 2023-04-26 66.181.161.100
22-с Баруун Түрүүний пост хооронд камер бараг байхгүй. Жолооч нар яг л Ферари шиг уралддаг.
иргэн 2023-04-26 66.181.160.59
Том тэрнгниы жолооч үнэхээр аймаар юм байна лээ, Үнэн дээрлэхүү, яасан ч яадгийн гэх маягаар хөдөлгөөнд оролцдог юм байналээ,
Зочин 2023-04-26 122.201.24.93
biiee avch yavj chadahgui hun zam garah geed hargalzah hun haigaad yavahuu
Зочин 2023-04-26 43.242.243.214
Танай сэтгүүлч С. Ундармаа чинь П, Ф үсгийн дуудлагыг мэддэггүй юм байна шүү. Мөн хаалт, хашилт, их хаалтын тэмдэгүүд утга агуулгын хувьд өөр шүү.
Зочин 2023-04-26 202.126.89.70
Том тэрэгний жолооч нар бол хамгийн боловсролгүй эргүү малнууд байдаг шүү. Ер нь юу ч чаддаггүй л**** нарт л том тэрэг барихаас өөр сонголт үлддэггүй юм. Тиймээс тэд нараас холхон явах хэрэгтэй.
Зочин 2023-04-26 66.181.188.169
yag unen. hunii smiar naadsan hariutslagagui l******d
Зочин 2023-04-26 202.126.90.131
чамшиг юмнаас харин холхон явах болтугай
Зочин 2023-04-26 66.181.184.66
Харамсалтай байна хайран амь
эвдрэлийн байдлыг хархад 100км/ц -с илүү хурдтай явсан машины гэмтэл иймэрхүү болсон харагддаг.
Зочин 2023-04-26 122.201.24.169
Та хичнээн сайн жолоо барьдаг дүрмээ мэддэг байлаа ч нэг өдөр согтуу хүмүүсийн хохирогч болно. Архийг хуулиар хорь
иргэн.. 2023-04-26 202.21.107.18
:Дүрэм мэдэхгүй… зөрчдөг жолооч нарыг хайр найргүй торгооч ээ…..Дүрэм ..журамаар явахгүй жолооч нарыг …машин барих эрхийг нь 10 20 хоногоор хориглодог …шинэ журам гаргаач ээ…
Enh enh 2023-04-26 202.55.188.97
zamin hudulguuni soel gv hurd 60 duhvvleed ybj baihad araas signaldj huunu eldweer zagnana hurdlj urd garaf b**s guperee ugj tulj gent zogsno mng nehn
Зочин 2023-04-26 64.119.29.144
АНУ шиг 2 жил тутам дурэм, жолоодлогын шалгалт авч жолооны эрхийг нь егмеер байна. Хулгайгаар унэмлэх авсан хун их байгаа. Ялангуяа хедеений ах дуугээрээ дамжуулан авдаг системийг устгах хэрэгтэй бна. Оркууд шуу дээ, эд нар чинь.
Зочин 2023-04-26 64.119.24.74
АНУ-д 2 жил тутам жолооны шалгалт өгдөггүй юмаа
Зочин 2023-04-26 202.131.225.197
за та 1 зодолдоод хэн дийлсэн нь зөв болог
zochin 2023-04-26 66.181.190.197
poohh ooroo USA d 2 jil tutam shalgalt ogj uzee yu? hahahha sawaahiima