Зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн нас баржээ

Зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн нас баржээ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-ын товчоо явах замд автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан гэсэн дуудлага өнөөдөр /2023.04.26/ 16:25 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Алпард загварын автомашин ачааны Хово автомашинтай мөргөлдсөний улмаас жолооч хавчуулагдан нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ослын шалтгааныг Тээврийн цагдаагийн алба тодруулах бөгөөд урьдчилсан дүгнэлт гараагүй байгаа гэв.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дуудлага 16:22 цаг ирсэн. Дуудлагын дагуу очиход Алпард маркын машины жолооч газар дээрээ нас барсан байсан. Харин Ховогийн жолоочийн биеийн байдал хүнд байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Осол юунаас гарсныг урьдчилсан байдлаар тогтоогоогүй. Хэчнээн зорчигч машинуудад байсан болон ослын шалтгааныг тодруулсаны дараа мэдээлэл өгнө. Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн очин хэргийн газрын үзлэгийг хоёр цаг гаруй хугацаанд хийж байна" гэлээ.
Албан бус эх сурвалжуудын цахим хуудаст бичсэн мэдээллээс харахад осол хурд хэтрүүлснээс болж гарсан байж болзошгүй гэжээ.
Тиймээс тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулахыг нийт жолоочдод сэрэмжлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас нийт жолоочдод дараах анхааруулга зөвлөмжийг өгч байгаа. Үүнд:
  • “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
  • Тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газарт удаан хугацаагаар орхихгүй байх, аль болох гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоол, талбайд байршуулах;
  • Өөрийн автомашины түлхүүрийг өөрөөс нь бусад хүн авахаас сэргийлж, далд аюулгүй газарт тавих нь автомашинаа хулгайд алдах, бусад найдваргүй хэн нэгэн таны автомашиныг жолоодон зөрчил гаргахаас сэргийлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
113
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж