АНУ-ын улс төрийн хамгийн хүчтэй дуу хоолой

ХҮМҮҮС

АНУ-ын улс төрийн хамгийн хүчтэй дуу хоолой

АНУ-ын улс төрийн хамгийн хүчтэй дуу хоолой

ОХУ-ын дайн, Капитолын үймээн зэрэг олон улсын чанартай чухал сэдвүүдийг хөндөж, “Fox News” сувгийн өнгө аясыг тодорхойлдог байсан алдарт хөтлөгч Такер Карлсон ажлаасаа гарсан нь хэвлэл мэдээллийн салбараар тогтохгүй улс төрийн хүрээллийнхнийг хүртэл шуугиулав. Бид энэ удаагийн ХҮМҮҮС буландаа АНУ-ын улс төрийн хамгийн хүчтэй дуу хоолой гэж нэрлэгддэг Такер Карлсоныг онцолж байна.

УЛСТӨРЧ, СЭТГҮҮЛЧ ААВЫН ХҮҮ

Такер Карлсон 1969 онд АНУ-ын Калифорниа мужид айлын ууган хүү болж мэндэлжээ. Түүний аав Дик Карлсон нь мөн сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Хүйтэн дайны сүүлийн зургаан жилд “Америкийн дуу хоолой” радиод захирлаар ажилласан хүн юм. Дик Карлсон нь улс төр болон хэвлэл мэдээллийн салбарт багагүй танигдсан нэгэн. Тэр 1984 онд Сан Диего хотын захирагчийн сонгуульд нэр дэвшсэн ч бүтэлгүйтэж байсан түүхтэй. Өдгөө Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн ерөнхийлөгч, Сейшелийн арлууд дахь АНУ-ын Элчин сайдаар тус тус ажилладаг

Харин ээж Лиза МкНеэр нь чөлөөт уран бүтээлч байсан. Такер Карлсоны хоёр дүү нь Бүгд найрамдах намд харьяалагддаг.

Түүний эцэг эх хоёр есөн жил хамт амьдарсны эцэст 1976 онд салжээ. Хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг аав нь авч, ээж нь Франц руу нүүсэн байна. Салалтаас гурван жилийн дараа аав нь Патрисиа Кэролэйн Свансон гэх эмэгтэйтэй гэрлэсэн. Энэ эмэгтэй нь “Swanson Enterprises”-ийн өв залгамжлагч Гилберт Карл Свансоны охин бөгөөд сенатор Ж.Уильям Фулбрайтын зээ юм.

Карлсон дунд боловсролоо Род-Айлендын Миддлтаун дахь Гэгээн Жоржийн сургуульд эзэмшсэн. Энд тэр ирээдүйн эхнэр Сюзан Эндрюстайгаа танилцсан байна. Эхнэр нь сургуулийн захирлын охин байжээ. Улмаар Коннектикут мужийн Хартфорд дахь Тринити коллежид түүхийн ухаанаар бакалаврын зэрэг хамгаалсан. Коллежоо төгсөөд Карлсон Тагнуулын төв агентлагт ажилд орохоор хичээсэн боловч чадаагүй. Тиймээс аавынхаа зөвлөгөө дэмжлэгтэйгээр сэтгүүлч болохоор шийджээ.

ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН АКУЛ

Карлсоны сэтгүүлчийн карьер “Policy review” сэтгүүлд баримт нягтлагчаар ажилласнаар эхэлсэн. Үүний дараа “Arkansas Democrat-Gazette” сонин, “The weekly standard news” сэтгүүлд тус тус ажиллав.

Улс төрийн томчуудтай ярилцаж эхэлсэн нь 1999 он. Тодруулбал, “Talk” сэтгүүлд тэр Жорж Буштай ярилцсан бөгөөд Буш тухайн үед Техас мужийн захирагч байсан. Эндээс тэр хэвлэл мэдээллийн салбарын томоохон төлөөллүүдэд ажиллаж, бичиж эхэлжээ. Тухайлбал, “New York”, “Reader’s Digest” сэтгүүлд тоймчоор, “CNN”, “PBS”, “The new republic”, “The wall street journal”, “ The Daily beast” зэрэг сэтгүүлд сэтгүүлчээр ажилласан. Түүнийг хэвлэл мэдээллийн салбарт ажилласан бүхий л хугацаандаа сэхээтнүүдийн дуу хоолой болж явсан гэж “Politico” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Жон Ф.Харрис дүгнэсэн байдаг.

Карлсон нь бусад сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж байсныг “New York Times ”-ийн сэтгүүлч Бэн Смит мөн хэлж байв. Ялангуяа Дональд Трампийг шүүмжилж бичдэг сэтгүүлчдийн хувьд энэ нь хамаатай.

“FOX NEWS”-ЭЭС Ч ИЛҮҮ ТОМ ХҮН

“Fox News” агентлаг Такер Карлсонтой “салах тохиролцоонд хүрсэн” гэснээс өөр нэмэлт тайлбар өгөөгүй. Такер Карлсоны сүүлийн эфир өнгөрсөн Баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 21-нд байв. Тэр шоугаа дуусгахдаа “Даваа гаригт эргээд уулзья” гэж хэлсэн боловч тийм зүйл болсонгүй. Даваа гаригийн шоуг Брайан Килмид хөтөлсөн юм. Брайан Килмид шоуны үеэр “Такер Карлсоныг яваад өгсөн гэж та нар сонссон биз дээ. Түүнд хамгийн сайн сайхныг хүсье. Бид маш сайн найзууд. Цаашдаа ч энэ хэвээр байх болно” гэж хэлжээ.

Карлсон ажлаасаа гарсан тухай мэдээний дараа хэдхэн секундын дотор “Fox” корпорацийн хувьцаа дөрвөн хувиар буурч, арилжааны төгсгөлд 2.9 хувиар унасан байна.

Эндээс харахад Такер Карлсон гэдэг хүн “Fox News”-ээс ч илүү томорчээ. “Түүний гэнэтийн шийдвэр зөвхөн “Fox News”-ээр тогтохгүй Бүгд найрамдах намын хувьд ч ноцтой үр дагавар дагуулж байна” гэж “Fox” корпорацийн тухай ном бичиж буй Брайн Стелтер хэллээ.

“Tucker Carlson Tonight” нэвтрүүлгийг тэр 2016 оноос хойш хийжээ. Уг нэвтрүүлэг нь тухайн жилдаа 3.7 сая үзэгчид хүрч, “Fox News”-ийн хамгийн өндөр үзэлттэй шоугаар шалгарсан байна. Улмаар 2017 онд кабелийн телевизийн хамгийн өндөр үзэлттэй хөтөлбөр болжээ. 2020 оны аравдугаар сард шоуны үзэгчийн тоо 5.3 сая хүрсэн.

СОНИРХОЛТОЙ БӨГӨӨД ХҮЧТЭЙ НЭР ДЭВШИГЧ

Орчин цагийн улс төрийн хамгийн чухал бөгөөд хүчтэй дуу хоолой болсон Такер Карлсоныг 2024 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэх таамаглал гарч ирлээ.

Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй улстөрч Вивек Рамасвами түүнийг өрсөлдөөнд өнгө нэмнэ гэж үзэж буйгаа хэлжээ. "Хийх ёстой юм шиг санагдаад байвал хийсэн нь л дээр. Гэхдээ миний бодлоор Такер Карлсон ерөнхийлөгч болчих юм бол манай улсад л тустай" гэв.

Айовагийн Бүгд найрамдах намын ахмад стратегич Дэйв Кочел хэлэхдээ "Такер Карлсон нэр дэвшинэ гэдгээ зарлах үед зарим хүний царай ямар болохыг хармаар байна. Тэд ч ёстой хараалаа хэлэх байх даа. Тэр чинь 3.5 сая үзэгчтэй хүн шүү дээ. Юу юунаас илүү түүний шоу бол соёлын томоохон үзэгдэл. 20 сая хүн түүнийг сайн мэднэ. Магадгүй энэ 20 сая нь бүгдээрээ улс төр сонирхогч, ажиглагчид шүү. Би лав болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Бид чинь урьд хожид байгаагүй галзуу цаг үед амьдарч байна шүү дээ" гэжээ.

Харин Нью Хэмпширийн Бүгд найрамдах намын стратегич Дэйв Кэрни хэлэхдээ "Трамп түүнд ямар хоч өгөх бол доо? Такер бол Трампын амжилтыг хамгийн сайн буруутгаж чадах хүн" гэв.

Бүгд найрамдах намын стратегич Алекс Конант хэлэхдээ Такер Карлсон "FoxNews"-ээс ямар тохироотой гарснаас их зүйл шалтгаална гэж үзэж байна. "Ерөнхийлөгч нар ихэнх тоглолтоо энэ сувгаар хийдэг. Нарийн яривал Карлсоны шоугаар дамжуулан хийдэг. "FoxNews" суваг Такер Карлсонд кампанит ажлаа сурталчлах орон зай олгохгүй бол энэ нь жинхэнэ сорилт болно" гэлээ.

Бүгд найрамдах намын стратегич Бэт Миллер “Галзуу сонсогдож байгаа хэдий ч бид илүү галзуу зүйлсийг харж л байсан. Такер Карлсон ч хүчтэй нэрийн хуудастай хүн дээ. “Fox News”-д ажиллах хугацаандаа тэр сууриа тавьчихсан. Нэвтрүүлгийн үзэгчид түүнд саналаа өгнө” гэж хэлсэн байна.

Консерватив улс төрийн үйл ажиллагааны хорооны дэд дарга Чарлье Героу хэлэхдээ “Түүнд дагагчид бий, нэр төр бий. Өөрөө хүсэх л юм бол үндэсний хэмжээний кампанит ажил зохион байгуулах боломж ч бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр чинь Дональд Трампаас ч илүү зурагтаар гардаг хүн” гэжээ.

Трампийн эсрэг Линкольн төслийн үүсгэн байгуулагч Майк Мадрид хэлэхдээ “Тэр бол Дональд Трампийг ялж чадах цор ганц хүн. Бүгд найрамдахчууд юуг эсэргүүцэж байгааг хамгийн сайн тодорхойлох хүн бол Такер Карлсон. Түүнд мөрийн хөтөлбөр бий, үзэгч бий, нөлөөлөл бий. Зарим талаараа тэр Трампийн 2015 оны үетэй адил байна” гэжээ.

Эх сурвалж: POLITICO, AP, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-27 216.38.195.74

# wrkrszl; ?

Avatar

True word. 2023-04-27 66.181.190.109

All the nationalists of the world strongly support the Russian Federation. Ok.

Avatar

Truè word. 2023-04-27 66.181.190.109

All the nationalists of the world strongly support the Russian Federation.

Avatar

mongol zaluu 2023-04-27 174.111.1.235

НАРАНЖАРГАЛ МАНДАХ gej ene hund oor oligtoi, humuust avuushai medee, medeelel oldoogui uym bh daa? esvel Trumo shig erguu maluudiig demjdeg.., humuusiin tolgoig hogiin medeegeer bohirduulj yavaa negen uu??

Avatar

mongol zaluu 2023-04-27 174.111.1.235

Amerikiin hamgiin teneg, hudalch, hooson tolgoitoi, hotsrogdson balai setguulchoog ingej yarihaaraa yadag bnaa!! Boliochee!!! Uymaa medej baij, zov medeelel humuusdee ogooch! Ayagui bol erguu Trump-iig amerikiing hamgiin sain terguun baisan geh vee deee!! LOL

Avatar

Нэргүй 2023-04-27 103.212.119.195

Нэрээ ерөнхийлэгчид дэвшүүлсэн нь дээр дээ

Avatar

Нэргүй 2023-04-27 174.111.1.235

uy geed elii balai uym yariad bgaa uym!!! bolioch! lol

Avatar

Монгол Улсын Иргэн 2023-04-27 202.131.225.242

За боль тэгэх үү. Та нар өөрсдөө FOX үзсэн үү, үздэг үү? Ёстой "ярваа" хүмүүст зориулсан суваг шд. Энэ тэр Америкийн дунд орших "Улаан хүзүүт" хөдөөгийн тэнэгүүддээ зориулсан тархи угаах суваг. Карлсон бол улс төрийн анализ нь бүгд тэнэг, https://www.youtube.com/watch?v=aFQFB5YpDZE — энэ Жон Стиуртад алуулдаг бичлэг. Ер бол FOX хэнд ч хэрэггүй суваг. Яагаад ч манайд цацаад байдаг юм. Ямар ч мэдээлэл байхгүй контент байхгүй. СNN BBC гэх мэт мэдээллийн сувгаас 20 жил хоцорч яваа суваг.

Avatar

tarhi ugaach SNN, BBS gees FOX deer shuu. 2023-04-27 192.82.87.171

FOX yadaj SNN shig dandaa hudalaa tarhi ugaaj medeelel ogdogui arai deer gej bodoj bnaa..

Avatar

Нэргүй 2023-04-27 174.111.1.235

SNN gej uy uym?? yamar suvag bdag uym? LOL yumaa medej baij yariach!!

Avatar

Нэргүй 2023-04-27 66.181.160.115

“Fox News” нь Трампын суваг, Т.Карлсон нь “Fox News”-ийн 50%-тай тэнцэх суртал нэвтрүүлэгч гэж үздэг. Энэ бол монголчуудад ямар ч хэрэггүй мэдээ байна!!!

Avatar

зочин 2023-04-27 64.119.25.229

Эзэн нь халаа биз дээ бодоход. Телевизүүд хаа газар дандаа л аль нэг намын харьяалалд,
аль нэг эзний л өмч байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж