"Хөл бөмбөгчин Мбаппэг нэхэхийн тулд ДАШТ үзсэн"

"Хөл бөмбөгчин Мбаппэг нэхэхийн тулд ДАШТ үзсэн"

"Хөл бөмбөгчин Мбаппэг нэхэхийн тулд ДАШТ үзсэн"

-Леон, би танд дурлачихсан юм шиг байна. Надад анх удаа л ийм зүйл тохиолдож байна.

-Урьд нь хэзээ ч тохиолдож байгаагүй юм бол дурласан гэдгээ яаж мэдэж байгаа юм”. Энэ бол Матилда, Леон хоёрын харилцан яриа, “Алуурчин Леон” киноны диолаги…. Тэдэнд хүмүүс хайртай байдаг. Тэгвэл “Гэгээн хайр” үзэсгэлэнгийн гол дүрүүдийн нэг нь тэд болжээ.

Ногоон зүлгэн дээр Их зохиолч Д.Нацагдорж дээшээ хараад бодлогоширонгуй хэвтэнэ. Бүрх малгайгаа хажуудаа шидчихэж, үргэлж зууж явдаг нь гаанс нь өвөр дээр нь байна. Цааш алхвал Адольф Гитлер янзага тэвэрчихсэн, Солийн Данзан доллар өвөртөлчихсөн, Бямбын Ринчен шинэ төл үүрчихсэн, Чарли чаплин ганц улаан сарнай атгажээ. Энэ бол "Нина 41" үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд. Энэ бүхнийг "амьд" юм шиг урласан хүн бол Д.Нина багш. Түүний бие даасан үзэсгэлэн  “B Contemporary” арт галлерейд олны хүртээл болж байна.

Үзэсгэлэн хөл ихтэй, хүмүүс түүний уран бүтээлийг гайхан шагширна. Хэн нэгний хөргийг зураг хэцүү. Тэгвэл хэн нэгний хүүхэлдэйг урлах бүр хэцүү байж таарна. Оёх авьяас, дүрээ илэрхийлэх мэдрэмж хэрэгтэйгээс гадна багагүй цаг хугацаа оржээ.

"Гэгээн хайр" бүтээл.

Д.Нина багш Леон, Матилда хоёрыг нэхэхийн тулд "Хөлсний алуурчин"-г зөндөө үзсэн гэнэ. Тэрбээр "Харсан хүн бүхэн сонирхож, хайрладаг дүрүүд шүү дээ. Хүүхэлдэй маань хүмүүст их таалагдаж байх шиг байна лээ" гэж даруухан инээх багш хүүхэлдэй оёдог болоод олон жил болсон. Гэхдээ бодит хүнийг урлах ажил нь 2020 оноос буюу гурван жилийн өмнөөс эхэлжээ.

-Леоны хүүхэлдэй маш адилхан болж?

-Леон бол өндөр том хамартай жүжигчин. Би хамар нэхэж чадахгүй, хамгийн сүүлд хамрыг гаргадаг байсан юм. Харин би энэ бүтээл дээрээ оролдсоор байгаад хамар хийж сурсан. Одоо том, жижиг, өндөр, монхор хамрыг асуудалгүй нэхнэ. Гарын хурууг нэхэхэд бас их хэцүү. Бас судалж, оролдсоор байгаад гаргадаг болсон. Одоо хумс хийж суръя гэж бодож байгаа.

-Хамгийн амархан нь үс байдаг уу?

-Үс их чухал. Тухайн хүнийг тодотгох зүйл нь үсний хэлбэр, засалт байдаг. Тийм учраас тухайн хүний дүр төрхөөс хамаарна. Хувцас, жижиг хэрэглэл хийхэд бас хугацаа их шаардана. Алхам алхмаар сайжирч, өөрийгөө хөгжүүлээд л байна.

-Одоо хөлбөмбөгчин нэхэж байгаа гэсэн үү?

-Тийм. Дараагийн бүтээлээрээ Францын хөл бөмбөгчин Мбаппэг сонгосон. Учир нь өнгөт арьстан тамирчин миний бүтээлд байх ёстой гэж бодсон. Хөл бөмбөгчинг нэхэхийн тулд сая ДАШТ-ний үеэр тэмцээнийг нь шөнийн 03.00 цаг хүртэл үзсэн. Одоо бүтээлээ хараахан эхлээгүй л байна.

"Тамхины өрөө" бүтээл. Д.Нина.2023 он

-Тамхины өрөөнд бас их сонин зочид хүлээж байна лээ?

-Энэ “Тамхины өрөө” нэртэй бүтээл. Монголын “Зэрэг нэмэхийн өмнө” уран сайхны киноны Долдой, Боролдой, ноён гурвыг яг киноных нь бодит байдлаар дүрслэх гэж бодож байснаа орчин үеийн, улс төрийн сэдэвтэй болгосон. Сайд дарга нар зэрэг нэмэхийнхээ өмнө хамаг ардаасаа татвар аваад явж буй байдал. Хоёр зарц нь одоогийнхоор цүнх баригчид. Тамхины өрөө гэдэг нь төрийн хамаг нууц яриа явагддаг гэж олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэр сэдвийг хөндсөн юм.

-Тэр хүүхэн ямар учиртай юм бэ?

-Бас л эдгээр дүрийг тодотгож байгаа юм. Миний бодлоор охид бүсгүйчүүд маань өөрийнхөөрөө л байвал сайхан. Гэтэл янз бүрийн мэс зэсэл хийлгэж, дүр төрхөө эвдэж, алсдаа муу ч байж магадгүй гэсэн агуулгыг энэ дүрээр илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл, ноёны найз бүсгүй юм.

-Шинэ дүр гаргаж ирсэн байна шүү дээ?

-Тийм ээ. Хүмүүс үзээд өөрийнхөөрөө ойлгох байх. Нэг талаасаа бас тийм утгатай.

-Нэг бүтээл төрөхийн өмнө олон удаагийн оролдлого, хичээл зүтгэл шаарддаг байх?

-Тэгэлгүй яахав. Өчнөөн удаа хийнэ. Энэ хүүхний уруул, биеийн галбирыг гаргахын тулд их хугацаа шаардсан. Дэлхийд алдартай Уолтер Элиас Диснейн дүрийг үзэсгэлэн нээхийн өмнө дууссан. Тэрээр өөрийгөө хөлдөөсөн гэдэг яриа байдаг. Тэр утгаараа бүтээлээ мөсөн дунд хийхээр хайлах учраас гелиэр царцааж хийсэн. Би “Цасангоог би хүлээсээр байна” нэртэй бүтээлдээ хайртай.

-Дараагийн үзэсгэлэнгийн хүлээлтийг үүсгэчихлээ шүү дээ?

-Энийгээ дуусаагүй байж дараагийн бүтээлдээ орох бодолтой байна. Уран бүтээл хийх хэцүү гэдгийг мэдэрсэн мөртлөө няцахгүй бүтээлээ улам төгс болгоно гэж бодож байгаа. Хэдий шантарч байгаа ч нэгэнт орсон бол буцаж чаддаггүй юм шиг байна. Хүний хобби сонирхол буурдаггүй юм байна.

-Хүмүүс бүтээлийг нь худалдаж авья гэвэл зөвшөөрөх үү?

-Хүмүүс эхнээсээ худалдаж авах захиалгаа өгсөн байгаа. Үүний дараа шинэ шийдэлтэй бүтээлдээ орно доо. Хэрэв бол хүмүүс авахгүй бол Сэлэнгэ аймгийн Мандал сумандаа гэр музей байгуулъя гэж бодож байгаа. Миний энэ төрөл зөөлөн баримлын төрөлд ордог юм билээ. Орон нутгийн иргэдэд урлагийн мэдрэмж өгч, нүдийг нь нээх зорилгыг тавьж байна.

Сая үзэсгэлэнг маань цэцэрлэгийн хүүхдүүд ирж, үзлээ. Тэд их сонирхож байна. Оюутан залуус тайлбарыг нэг бүрчлэн уншиж, давхар тайлбарлуулж байна. Дахин дахин ирж сонирхож байгаа хүмүүс ч байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-27 66.181.161.100

Сонин юм.

Avatar

Нэргүй 2023-04-27 192.82.70.126

Адил төс муутай хэрнээ харахад яасан ч эвгүй юм бэ. Уучилаарай үнэнийг л хэллээ!

Avatar

Нэргүй 2023-04-27 66.181.160.29

хөдөлмөрч хүний хөлс урсаж байдгийн
шүүмжлэгч хүний шүлс цацарч байдгийн

Avatar

Нэргүй 2023-04-27 64.119.25.229

Бүтээлүүд гайхмаар. Харин Мбаппэгийн нэхмэл хаана байгаан?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж