З.Баянсэлэнгэ нарын хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

З.Баянсэлэнгэ нарын хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

З.Баянсэлэнгэ нарын хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр (2023.04.26) З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцжээ.

Прокурорын бичсэн эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлэг. Хяналтын журмаар шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэх ажиллагаа

40.1 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ, ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРГАХ

1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно:

1.1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

1.3. Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Сануулахад, З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны нэгдүгээр сарын 22-нд шүүх хуралдаан товлогдож байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.160.99

Баянсэлэнгэ гэж гудамжны хулгайч, хэрүүлч авгайг УИХ-д оруулж ирж төрийг бузарласнаас болж хүмүүс албан тушаалын төлөө ичихгүй тэмүүлэх болсон. Хамар Н.Энхбаярын гай хэзээ дуусах вэ? Үхэж далд ороосой.

Avatar

Нэргүй 2023-04-26 202.72.245.121

ишш чаосс ийм нэг нохойд барьсан мод шиг хүмүүст л эр бяраа гаргах юм даа энэ муухай шүүх. Эд идэж уугаад юу шалих вэ. Шударга улсад бол буруутай л бх. Харин манай улс шиг улсад үнэхээр барьцмаар байна шүү. Ил далд идэж ууж улсыг цөлмөсөн хулгайч нараа бариач ээ. Больё оо. Сү.Батболд Женок, нөгөө их бүлэглэлүүдээ бариач. тэгвэл итгэе. Дэлгэрсайхан Анандбузар гээд яах ч гүй л явах юм.Ядаж тэр Ундармааг шалгаад хорь тэх үү.Эд хажууд нь талхны хулгайчид л бх

Avatar

Нэргүй 2023-04-26 103.26.193.109

Намбар вангийн увайгүй долоогч. монголын эмгэнэл.

Avatar

Нэргүй 2023-04-26 202.9.40.149

монголын шүүх үнэхээр дампуурсан юм б.на.Энэ хэзээний хэрэг вэ????Одооны энэ айхтар хэргийн эзэд зүгээр л тансаглаж б.гаад үхэх юм б.на л даа.Ингээд Монголын ирээдүй дуусаа.

Avatar

Нэргүй 2023-04-26 64.119.29.144

Монголын хууль, шуух хир завхарсан, терийн я***н болсоныг энэ мэт хэргууд тод харуулж бна даа. Ер нь монголын терд терийн эргэлт хийхээс еер зам алга болж.

Avatar

Нэргүй 2023-04-26 192.82.64.251

Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар удсан улиг байх шүү

Avatar

Нэргүй 2023-04-26 202.9.46.239

энэ арй ч дээ, хөгжлийн банк, нүүрсний хулгайчид чинь энэ эмэгтэйн хажууд 1 сая удаа шоронд хоригдож нэг сая жилийн ял эдлэхээр байхад, энэ эмэгтэйг үнэн худал нь үл мэдэгдэх асуудлаар мнө ч олон жил гоочилж байнаа.

Avatar

Иргэн Д 2023-04-26 202.9.40.127

Хэлмэгдүүлэлтээ зогсоо

Avatar

Нэргүй 2023-04-26 202.126.89.10

Намбар ван МАН-тайгаа наалдцан. Энэ нуудгайг нь хэрэг хүлээлгэж чадах уу. МАН-ын шүүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж