УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шүүр” ажиллагааг шүүмжлэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шүүр” ажиллагааг шүүмжлэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шүүр” ажиллагааг шүүмжлэв

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагаа хүнээ олохгүй, шүүрдэж байна гэж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан шүүмжиллээ.

Тэрбээр “Орон нутагт ажиллах боловсон хүчин олдохгүй болсон. Төрийн албаны зөвлөлийнхөн  та нар мэдэж байгаа. “Шүүр” ажиллагаагаар төрийн албаны шалгалт өгөөгүй үндэслэлээр тэр ч тэнцэхгүй гээд халж солих нь. Халж болно,  хэн ажиллах юм бэ.

Орон нутагт тэр шалгалтыг нь ярьж ярьж боломжийн хүнээ л тавьж байгаа шүү дээ.  Чухамдаа Төрийн албаны зөвлөл ч өөрсдөө амьдрал дээр нь очиж ажиллаж үзээгүй.  Тэгэхээр шалгалт дээр нь ялгамжтай ханддаг юм уу,  эргэж харахгүй бол болохгүй нь.

“Шүүр” ажиллагааг төвлөрсөн газраа л хийх ёстой юм. Тэрнээс биш орон нутагт байгаа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр “Шүүр” ажиллагаа хийгээд юу шалих вэ дээ. Эзнээ олмоор байна.

Дорноговь аймагт Байгаль орчны газрын даргаар нь сумын Засаг даргаар 12 жил ажилласан, туршлагатай хүнийг түр томилсон.  Гэтэл “Шүүр” ажиллагаагаар мэргэжлийн бус гээд өөрчлөх шийдвэр гарсан. Тэнд угаасаа мэргэжлийн хүн байхгүй. Бусад мэргэжлийн хүн байхаар шаардлага хангадаггүй. энэ зовлон дан ганц Дорноговь аймгаар тогтохгүй бусад аймгуудад ч байна” гэлээ.

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Г.Билгүүний тайлбараар орон нутагт ажиллах хүч олдохгүй байгаа гэдгийг маш сайн ойлгож буй аж. Монгол Улсын 330 сумаас 312 суманд төрийн албанд ажиллах орон тоо дутуу юм байна. Иймээс төрийн албаны зөвлөлөөс шалгалтыг уян хатан болгох,  тухайн ажил мэргэжлийн онцлогт нь тохирсон шалгалт авдаг болох чиглэлээр ажиллаж буй аж. Харин “Шүүр” ажиллагаа нь Засгийн газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа тул ямар чиглэлээр ажиллах вэ гэдгээ ярилцаж, шийддэг гэлээ.

Энэ асуудал УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хөдөлмөр эрхийн асуудлыг хэлэлцэх үеэр хөндөгдлөө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.179.89

Төрийн Албаны Зөвлөлийг татан буулгах хэрэгтэй.Чадвартай хүн төрд ажиллах бололцоог хангаач Төр шалгаж авна гэдэг чинь намын хулгайч нартаа ажлын байр гаргаж байгаа хахууль шүү дээ

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.183.76

Дэлгэрсайхан чи суманд ажиллах хүн олооч Нүүүрс чулуу зардаг газраас хүн олдого доо.Чи өөрөө ч суманд оч.

Avatar

Нэргүй 2023-04-26 111.239.168.117

Суманд төрийн албанд ажиллах хүн олдохгүй байгаа гэдэг үнэн, орон нутгаас УБ-д ирж их дээд сургуульд суралцаж төгссөн залуусыг эргээд сум орондоо очиж ажиллах сэтгэлтэй болгох, эргэж очоод ажиллаж буй залууст орон байр, санхүүгийн талаар дэмжлэг үзүүлэх, УБ, Эрдэнэт, Дархан гэх мэт газарт ажиллаж буй төрийн албан хаагчдыг мэргэжил чиглэлээр нь суманд тодорхой хугацаагаар ажиллуулж тэнд байгаа албан хаагчдыг чадавхижуулах зэргээр ажил хийвэл болдоггүй юм болов уу, болмоор л санагдах юм

Avatar

зочин 2023-04-26 203.217.139.240

HELMEGDUULELT

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.160.115

Дэлгэрсайхан хэлсэн болохоос уул нь үнэн л юм!!

Avatar

Зочин 2023-04-26 202.21.121.252

Энэ одоо өөрийгөө шүүрдэх хэрэгтэй. Энэнд бусдыг шүүмжлэх эрх байхгүйдээ

Avatar

Нэргүй 2023-04-26 103.254.123.96

Үнэн шүү

Avatar

Нэргүй 2023-04-26 103.229.123.107

Энэ гэж гөсрийн пиздаа

Avatar

Нэргүй 2023-04-26 64.119.19.196

энэ ажиллагаа зөв шүү

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.189.99

Энэ хулгайчаас Болд төмөр Ерөө гол ын төмөрийн хүдрийн ордыг Оджаргалаас Ухаа худгийн ордыг буцааж авах хэрэгтэй. Гэхдээ МАН хуваан идэгчид нь байдаг учраас хэзээ ч тийм үйлдэл хийхгүй. Хаана байна тэр үндсэн хуулийн заалт. Хулгайчууд давуу эрхтэй гээд заачихаад байгаа юм уу

Avatar

Иргэн 2023-04-26 139.5.219.149

УИХ Шүүр ажиллагаагаа зүй зохистой зохицуулах хэрэгтэй. УИХ засгийн газрын хамтрагч байх ёсгүй. Иргэдийн төлөөлөл гэдгээ умартах ёсгүй.

Avatar

Хотын иргэн 2023-04-26 66.181.188.67

Төрийн албаны зөвлөл яагаад магистр докторын дипломыг хүлээн зөвшөөрдөггүй юм бээ! Тэгсэн мөртлөө мэргэшүүлэх сургалтын гэрчилгээ нэхдэг. Энэ гэрчилгээгүйн улмаас олон хүн шүүрдүүлж бнашүү.

Avatar

Зочин 2023-04-26 66.181.181.125

Харин ч зөв шүү!!! Жишээлбэл ня-бо мэргэжилтэй хүн сэтгэл судлалаар магистрантурт1.5-2 жил суралцаж, диплом хамгаалсан болоод сургуулийн сэтгэл судлаачаар ажиллаж болохгүй!!! Сэтгэл судлалын бакалаварын боловсрол заавал эзэмшсэн байх ёстой! Бусад мэргэжил дээр ч ийм асуудал байдаг байх.

Avatar

Onoch 2023-04-26 66.181.161.92

тэгж сургадаг сургууль бхгүй.хэрэв хэрэв байвал журам зөрчсөн асуудлөар нь шүүхэд өг.

Avatar

Зочин 2023-04-26 192.82.69.223

5ш буруу замаар яваад байгааг үгүйсгэж болохгүй нугалаа завхрал хэлмэгдүүлэлт гээд хуучны хэлмэгдүүлэлтийн хар түүх давтагдаж байхыг үгүйсгэж болохгүй л юм

Avatar

Нэргүй 2023-04-26 202.21.102.231

энэ их муу муухай хүн энэ хүнийг шалгаачээээ

Avatar

Оноч 2023-04-26 202.5.205.2

Ажил хийж үзээгүй хүн хавтгайруулаад тэр тушаал шийдвэр яаж хэрэгждэгийг мэдэхгүйгийн хар гай. Тушаал гаргаал цэвэрлээл сайхан болдоггүй юмаа. Доош доошоо ажлын хэсэг байгуулна. Тэд нар нь яг шүүрдэх ёстой хүнээ шүүрдэггүй юм. Харин иймэрхүү жижиг сажиг зөрчил маягийн бичиг баримтын бүрдэл шалгаал тэгээл цаана нь бодит амьдрал ч мэдэхгүй, дээр нь ямар ч утгагүй нугалаа хийсэн дүрэм, журмыг нь ашиглаал зүв зүгээр хүмүсийг бужигнуулаад. ТАЗ-ын Удирдлагын академийнхэний л бизнес шүү дээ. Х

Avatar

Зочин 2023-04-26 103.57.93.43

Энэ хулгайчийг шүүр ажиллагаанд хамруулж шүүрдээчээ. Хамгийн түрүүнд шүүрдэгдэх хог шүү. Энэ хулгайч өөрийнхөө нэг цүнх баригч хогиыг шахсан л даа

Avatar

Нэргүй 2023-04-26 202.179.21.232

Засгийн газар, тэр Амарбаясгалан гэж грушиг хаанаас гар ирсэн юм, амьдралаас хэт хөндий шоудаж завхруулж байна. Шангаа хүртэнэ дээ та нар…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж