УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шүүр” ажиллагааг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шүүр” ажиллагааг шүүмжлэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шүүр” ажиллагааг шүүмжлэв

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагаа хүнээ олохгүй, шүүрдэж байна гэж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан шүүмжиллээ.

Тэрбээр “Орон нутагт ажиллах боловсон хүчин олдохгүй болсон. Төрийн албаны зөвлөлийнхөн  та нар мэдэж байгаа. “Шүүр” ажиллагаагаар төрийн албаны шалгалт өгөөгүй үндэслэлээр тэр ч тэнцэхгүй гээд халж солих нь. Халж болно,  хэн ажиллах юм бэ.

Орон нутагт тэр шалгалтыг нь ярьж ярьж боломжийн хүнээ л тавьж байгаа шүү дээ.  Чухамдаа Төрийн албаны зөвлөл ч өөрсдөө амьдрал дээр нь очиж ажиллаж үзээгүй.  Тэгэхээр шалгалт дээр нь ялгамжтай ханддаг юм уу,  эргэж харахгүй бол болохгүй нь.

“Шүүр” ажиллагааг төвлөрсөн газраа л хийх ёстой юм. Тэрнээс биш орон нутагт байгаа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр “Шүүр” ажиллагаа хийгээд юу шалих вэ дээ. Эзнээ олмоор байна.

Дорноговь аймагт Байгаль орчны газрын даргаар нь сумын Засаг даргаар 12 жил ажилласан, туршлагатай хүнийг түр томилсон.  Гэтэл “Шүүр” ажиллагаагаар мэргэжлийн бус гээд өөрчлөх шийдвэр гарсан. Тэнд угаасаа мэргэжлийн хүн байхгүй. Бусад мэргэжлийн хүн байхаар шаардлага хангадаггүй. энэ зовлон дан ганц Дорноговь аймгаар тогтохгүй бусад аймгуудад ч байна” гэлээ.

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Г.Билгүүний тайлбараар орон нутагт ажиллах хүч олдохгүй байгаа гэдгийг маш сайн ойлгож буй аж. Монгол Улсын 330 сумаас 312 суманд төрийн албанд ажиллах орон тоо дутуу юм байна. Иймээс төрийн албаны зөвлөлөөс шалгалтыг уян хатан болгох,  тухайн ажил мэргэжлийн онцлогт нь тохирсон шалгалт авдаг болох чиглэлээр ажиллаж буй аж. Харин “Шүүр” ажиллагаа нь Засгийн газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа тул ямар чиглэлээр ажиллах вэ гэдгээ ярилцаж, шийддэг гэлээ.

Энэ асуудал УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хөдөлмөр эрхийн асуудлыг хэлэлцэх үеэр хөндөгдлөө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж