Төсвийн хуульд 10 жилд 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Төсвийн хуульд 10 жилд 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ

Төсвийн хуульд 10 жилд 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ

Эдийн засагч, шинжээчид Монгол Улсын 2023 оны төсөв УИХ-ын 2024 оны сонгуульд зориулагдсан төсөв болсныг шүүмжилж, төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бийг онцолсоор ирсэн.

Үүнээс гадна Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Т.Аубакир, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь нар УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн үзэл баримтлалд тэмдэглэснээр, Монгол Улсад Төсвийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилсэн хугацаанаас хойш буюу 2012 оны төсвөөс хойших 10 жилийн хугацаанд 10 удаа батлагдах ёстой төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийт 23 удаа баталжээ.

Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онд 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, төсвийн тооцоолол бодитой бус байсныг илтгэж буй юм. Төсвийн тодотголын батлагдсан он цагийг харуулбал:

  • 2012 оны төсөв
  • 2013 оны төсөв 2013.10.25-нд тодотгол 1 удаа
  • 2014 онд 2014.05.23, 2014.12.18-нд 2 удаа
  • 2015 оны төсөв 2015.01.23, 2015.10.30-нд 2 удаа
  • 2016 оны төсөв 2016.09.09-нд 1 удаа
  • 2017 оны төсөв 2017.04.14, 2017.10.26-нд 2 удаа
  • 2018 онд тодотгоогүй
  • 2019 онд тодотгоогүй
  • 2020 онд 2020.08.28 1 удаа
  • 2021 онд 2021.07.07 1 удаа
  • 2022 онд 01.31, 2022.04.29-нд 2 удаа тус тус тодотгож байв.

Төсвийн хуулийн үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулсан талаарх байдлыг харуулбал:

  • 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 201.11.30
  • 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2012.10.25
  • 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2013.11.14, 2014.05.23
  • 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2015.01.23, 2015.10.30
  • 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2016.09.09, 2015.11.13
  • 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2017.10.26, 2017.04.14
  • 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2017.11.14
  • 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2018.11.02
  • 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2019.11.13, 2020.08.28
  • 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2020.11.13, 2021.07.07
  • 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2021.11.12, 2022.01.31, 2022.04.29-нд тус тус өөрчлөлт оруулжээ.

УИХ 2012-2022 оны хооронд 10 удаа батлах ёстой дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг 30 удаа хэлэлцэн баталжээ. Эндээс төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй байгаа нь харагдаж буй юм. Түүнчлэн төсвийг боловсруулах, түүний үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх гол үндэслэл болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ч өөрчлөх нөхцөлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийж иржээ. Тодруулбал, Төсвийн хуультай хамт хэрэгжиж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний асуудал. Өрийн удирдлагын хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг яг бодитой тодорхойлоогүй явсаар ирсэн. Ямар зорилгоор өр үүсгэх ёстой талаарх бодлогыг хуульд тодорхой тусгаагүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болжээ.

Төсвийг хариуцлагатай, бодитой төлөвлөдөг байх, төсвийн төлөвлөлтийг ил тод болгох, улмаар төсвийг төлөвлөхөд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг арилгах арга хэмжээ авах нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан суурь зарчмууд хангагдана. Дээрх үндэслэл шаардлагын хүрээнд Төсвийн тухай хууль болон дагалдах бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж