Б.Жавхлан: Дефольт зарлах эрсдлээс бүрэн ангижирлаа

Б.Жавхлан: Дефольт зарлах эрсдлээс бүрэн ангижирлаа

Б.Жавхлан: Дефольт зарлах эрсдлээс бүрэн ангижирлаа

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.26/ хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлэсэн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар нь 2018-2020, 2021-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулаад энэ хүрээндээ гадаад өрийн менежемэнтийг хийгээд явж байгаа.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай ажилласны дүнд нааштай үр дүн гарч байна.

Тухайлбал, УИХ-д Монгол Улсын 2023 оны төсвийг өргөн барихад гадаад өрийн байдал хүнд, тодорхойгүй зүйлүүд их байсан. Гадаад худалдааны алдагдлыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсны хүчинд Засгийн газрын өрийн зохицуулалтад эерэг үр дүн гарч, дефольт болох эрсдлээс бүрэн ангижирлаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд 2012 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон Чингис бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол ирэх тавдугаар сарын 1-нд төлж барагдуулах ёстой Гэрэгэ бондын 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулах бэлтгэлээ хангаад байна.

Нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд валютын бүрэн нөөцтэй болж чадсан. Өөрөөр хэлбэл, Гэрэгэ бондыг төлснөөр төв банкны валютын нөөцөд сөрөг дарамт авчрахгүй байх менежментийг амжилттай хийж чадлаа.

Нийт дүнгээрээ Засгийн газар нэг тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийлээ.

Мөн 487 сая ам.долларыг богино хугацаанд арилжааны зориулалтаар авсан байсан бондын өрийг энэ хэрээр амжилттай бууруулж чадлаа.

Гадаад өрийн нөхцөл байдал Covid-19 цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас  болж, хүнд туссан, сорилтын жил боллоо. Өнгөрсөн доло хоногт ОУВС -гийн хуралд оролцож байхад дэлхийн 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж ОУВС -гийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт орж ажиллаж байна. Манай улс өнгөрсөн оны III улиралд 73 дахь улс болж, ОУВС-гийн  хөтөлбөрт орох нөхцөл бүрдээд байсан ч Засгийн газрын  шийдвэртэй алхмын үр дүнд бие дааж, хүндрэлээ даван туулах, эдийн засгаа тогтворжуулах, дунд хугацааны өсөлтөө хангах боломжийг өөрсдөө бүрдүүлж чадлаа.

Хоёр дахь асуудал нь, Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны намар төлөгдөх ёстой Самурай, бонд болон Евро бондын өрийн зохицуулалтыг хэрхэн хийх талаарх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагаанд олон улсын байгууллага аудит хийгээд зөрчилгүй гэдэг тайлан гаргасан.  Энэ нь манай улсаас гадаадын хөрөнгийн зах зээл дээр гараад байгаа аж ахуй нэгжид өрийн зохицуулалтаа амжилттай хийх суурь нөхцөл боллоо.

Өнгөрсөн жил Хөгжлийн банкны хувьд амаргүй байсан. Үүнээс болж, Монгол Улс зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх нь зорилго байсан. Харин одоо зээлжих зэрэглэлээ хамгаалж чадсаныг бататгасан үр дүн гарлаа.

Чанаргүй ангилалд шилжээд байсан нэг их наяд 56 тэрбум төгрөгийг төлүүлж, Хөгжлийн банкны эх үүсвэр нэмэгдсэн. Энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх 30 тэрбум иенийн Самурай бондын төлбөрийг төлөх эх үүсвэрээ цуглуулаад бэлтгэлээ хангасан.

Ирэх есдүгээр сард төлөх 500 сая ам.долларын евро бонд дээрээ ажиллаж байна. Одоогоор 86 сая ам.долларын бондыг эргүүлэн худалдаж аваад 500 сая ам.доларын өр маань 415 сая орчим болсон. Энэ оны эхний хагас жилд өрийн хэмжээг 400 сая ам.доллар луу оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх есдүгээр сар хүртэлх үлдсэн хугацаанд Хөгжлийн банкны чанаргүй үлдсэн зээлийг төлүүлэх, бусад боломжит эх үүсвэрийг цуглуулах замаар өөрийнхөө эх үүсвэрээр Евро бондыг төлж барагдуулахаар ажиллаж байна.

2022 оны есдүгээр сард 2023 оны төсвийг өргөн барихад эдийн засгийн нөхцөл хүнд байсан. Тэр үед юмыг яаж мэдэх вэ, Хөгжлийн банк бондоо төлж чадахгүйд хүрвэл Засгийн газар туслахаас аргагүй. Тийм учраас Засгийн газрын баталгааг нөөцөлж төсөвлөж орсон. 2023 оны есдүгээр сард төлөх Хөгжлийн банкны бонд дээрээ аль болох Засгийн газрын баталгаа хэрэглэхгүй, өөрийн эх үүсвэрээр зохицуулалт хийх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Хөгжлийн банкны 2022 онд ажилласан удирдлагын багийг Хувь нийлүүлэгчдийн зүгээс “Сайн ажилласан” гэдэг дүнг тавьсан.

Хуулиараа Хөгжлийн банкны удирдлагын багийг олон улсад нээлттэй зарлах зохицуулалт байдаг. Гэсэн хэдий ч одоогийн банкны нөхцөл нь удирдлагыг багийг олон улсад нээлттэй зарлаад ч сонирхох баг орж ирэх нь эрсдэлтэй учраас цаашид экспорт, гадаад худалдааг дэмжих хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал бүрдэх үед хуулийн дагуу байгууллагын засаглалыг сайжруулах  ажил явуулах нь зөв гэж үзлээ.

Хөгжлийн банкийг 2021 оны эцсээр татан буулгах хэмжээнд хүрсэнтэй харьцуулбал өнөөдөр үзүүлэлт нь эрс сайжирсан.

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025 , 2026 оны төсвийн хүрээний төсөөллүүдээ УИХ-д өргөн барих ёстой. Тийм учраас эдгээр төслүүдээ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эдийн засаг тогтворжиж,  өсөх суурь байгаа ч олон улсын нөхцөл байдал нь эдийн засгийн өсөлт, потенциалаа нөөцтэй тодорхойлж явахгүй бол эрсдэл гарч болзошгүй байна. Тийм учраас Сангийн яам нь Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч, эрсдлүүдээ тооцон бодлогоо тодорхойллоо.

Монгол Улсын 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ийн бодит өсөлт 6.5 хувь, инфляци төв банкны зорилтын хэмжээнд буюу 8 хувь байхаар боловсруулсан. Төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 21 их наяд 163 тэрбум буюу өмнөх жилийнхээс 11 хувийн өсөлттэй, зарлагын дээд хэмжээ 22 их наяд 996.1 тэрбум буюу өмнөх оныхоос 12 хувийн өсөлттэй байхаар төлөвлөлөө. Төсвийн алдагдал 2.8 хувь буюу 1 их наяд 832.9 тэрбум төгрөг байна.

Тавдугаар сарын 1-н болтол хоёр өдрийн хугацаа байна. Зарим нэг хэлэлцүүлгийг Засгийн газрын кабинет дотроо хийнэ. Үүний дараа ирэх даваа гаригт УИХ-д өргөн барина.

-УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр нэмэх шаардлага байна. Судалгааг Засгийн газар яаралтай оруулж ир. Төсөвт ч тодотгол хийнэ гэдэг асуудлыг ярьсан. Төсвийн орлого өссөн учраас цалин, тэтгэвэр нэмэгдэх боломжтой юу?  

-Инфляцтай уялдуулаад төсвийн боломждоо тулгуурлан цалин, тэтгэврийг нэмэх ёстой ч Covid-19 цар тахлаас болоод чадаагүй. Гэхдээ тэтгэврийг нэмсэн.

Цалингийн тухайд бодлогын тохироо хийх нь чухал байгаа. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд салбар бүр цалингаа нэмдэг болсноор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд зангидагдаж ирсэн төрийн албаны цалингийн бодлого алдагдсан. Тийм учраас Х.Булгантуяа сайдын эхний хийх ажил эндээс эхэлж байгаа.

Орлоготой уялдуулж, төсөвт тодотгол хийж цалин нэмнэ гэх нь эрт байна.

Төсвийн орлого биелэхгүй, зардлаа санхүүжүүлж чадахгүй, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд төсөвт  тодотгол хийдэг. Тийм учраас одоо тодотгол ярих эрт байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2023-04-26 43.242.243.139

мөнгөгүй байхад дефольт зарлаагүй мөнгөндөө хахаж байж хөшөөчих юмаа

Avatar

Нэргүй 2023-04-26 43.242.243.139

мөнг

Avatar

Зочин 2023-04-26 202.126.90.141

албан тушаалаа ашиглаж авилга авсан улс орноо хохироосон улстөрчдийг цаазалдаг болмоор байна хууль чанга байж л улс орон хөгжинө

Avatar

Нэргүй 2023-04-26 103.229.123.107

л***р пиздаа улсыг минь өрөнд живүүлчээд сайн ажиллалаа гэнэ үү, ёстой үл бүтэх авилгач ?

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.161.100

Дефолт.

Avatar

зочин 2023-04-26 192.82.78.16

Б.Жавхлан гэж _ энэ тэнэг нөхөр 92 хувьд хүүхдийн мөнгө гээд элий байлай юм юм ярьж байж ЗГ аа үндсэн хууль зөрчүүлсэн одоо ялагдах болохоор Үндсэн хуулийн хуралдааны хойшлуулж тэр хооронд нь хүүхдийн мөнгийг өгөх болж байна. ЗГ энэ нөхөрийг огцруулах ёстой. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Бас болоогүй энэ нөхөр их олон аргаар хувьдаа хулгай хийж байгаа. Тэр бүгдийг АТГ шалгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-04-26 124.158.66.62

Тэтгэврийг 100,000 аар нэмэх хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-04-26 103.254.123.96

хаана байна тэр их мөнгө чинь.

Avatar

Нэргүй 2023-04-26 202.126.89.59

Та нар шаагаагүй бол дефольтдоо тулахгүй энэ үгийг мэдэх ч гүй явах бсан.

Avatar

Иргэн 2023-04-26 139.5.219.149

Энэ Жавхланг эн тэргүүнд зайлуулах ёстой. Мөнгө хүүлэгч сангийн сайд байх боломжгүй . Банкны эдийн засаг биш , үйлдвэрлэлийн эдийн засагч сангийн сайд байх ёстой. Мэргэжил бол мэргэжил. Улс төрч бол- хулгайч. Энэ бол хөдлөшгүй үнэн. Иргэд үнэнийг мэднэ. МАН анхаар!!!

Avatar

зочин 2023-04-26 202.21.104.2

Юун дефолт, яасан дефолт? Гадаад өрнөөс болоод дефолтод хүрсэн бол төр засгийн буруу! Бодлого, судалгаагүй баахан долларын зээл авч, тэрнийгээ ХБ-аар өөрсдөө авч, эргүүлэн төлөхгүй өдий хүрсэн буруутнууд өрөө төлөх ёстой! Улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалт хийгээгүй, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмээгүй байж ийм юмыг ард түмэндээ ярихаасаа ичих хэрэгтэй. Оюутолгой явж л бн. Эрдэнэт явж л бн.

Avatar

Нэргүй 2023-04-26 192.82.69.144

Тэтгэвэр нэмсэнээс хойш бүтээгдэхүүний үнэ бараг бүх төрөл дээрээ 20 гаруй хувиар нэмэгдчихлээ.Цаг үетэйгээ уялдуулан,зах зээлээ мэдэрч тэтгэвэрээ нэмэхийг ахмадууд шаардаж байна.

Avatar

Нэргүй 2023-04-26 124.158.66.62

20 биш 240% нэмэгдсэн.

Avatar

Нэргүй 2023-04-26 64.119.19.196

одоо нэг жаахан ч гэсэн толгой дээгүүр явах болж байна

Avatar

БИ 2023-04-26 202.21.114.93

Бүсээ чанглаж, мөнгөндөө маш нарийн тооцоотой байж, USD оруулж ирж, импортыг багасгах тал дээр сайн хичээх хэрэгтэй. Сая бол монголын уул уурхай эдийн засгийг аварлаа.

Avatar

Нэргүй 2023-04-26 202.9.40.145

Сайн байна. Өрнөөсөө салах баярт өдөр ирэх байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-04-26 202.9.47.26

“Ямар ч гэсэн дампуурахгүй болсон нь манай ЗГын гавъяа юм” ха ха ха мундаг ажиллажээ, юу хэлэхэв? 😂🤣😅

Avatar

Нэргүй 2023-04-26 202.126.90.147

Malmin AN ii tarisan balagiig odoo hurtel ulsaaraa uurch yavna!!! Chi tiim lag s** un bol ochiod uls orniig manduulaach l** aa

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.161.230

Manii nuhuduud zeelsen munguu l tulj baigaa sgbb

Avatar

Бар 2023-04-26 202.126.90.68

эргүүү том том толгойт жил болгон л жижүүр н үгтэй өөр юу ч хж чадхгүй усан толгой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж