"Хуулийг чанаржуулахын тулд гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй"

"Хуулийг чанаржуулахын тулд гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй"

"Хуулийг чанаржуулахын тулд гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй"

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяагаас тодрууллаа.


-Улс төрийн намын тухай хуульд сонгуулийн зардлыг бууруулах талаар ямар заалтууд орсон бэ?

-Сонгуулийн зардлыг хэд хэдэн механизмаар бууруулахыг хичээсэн хууль өргөн барьсан байна лээ. Нэгдүгээрт, сурталчилгааны хугацаа одоогийн хуульд 21 хоног байгааг 17 хоног болгон бууруулсан. Хоёрдугаарт, ухуулагч бол сайн дурын ажил байх ёстой. Япон, Герман гэх хөгжилтэй орнуудад намын гишүүд нь өөрсдөө намын бодлогыг явуулахын тулд сайн дураараа үнэ төлбөргүй ухуулга сурталчилгааны ажлыг хийдэг бол Монголд тодорхой цалин хөлстэй байдаг. Хуулийн төсөлд 200 хүн тутамд нэг ухуулагч ажиллуулна гэж байсан бол үүнийг 400 болгож зардлыг бууруулж байна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зардлыг хязгаарлах агуулга орж ирж байна.

Цахим сурталчилгаа, сурталчилгааны материалын хэмжээг багасгах, тээврийн хэрэгслийг хязгаарлах гэх мэт 30-40 хувь зардлыг бууруулах өөрчлөлт орж ирж байна.

-Сонгуулийн тухай хуульд жагсаалттай холбоотой шүүмжлэл гарч буй. Хаалгаар гаргасан ч тооноор хулгайч, авлигачид ороод ирэх вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Тиймээс жагсаалтад нэр дэвшигчдэд ямар шалгуур тавих ёстой юм бол?

-Улс төрийн намууд жагсаалт гаргахдаа намын дотоод ардчиллынхаа дагуу жагсаалтаа бүрдүүлнэ. Хуульд дэнчин авах, барьцааг хориглож байгаа. Улс төрийн намууд өөрсдийн зар сурталчилгааны материал, сонгуулийн зардлаа хэрхэн яаж босгох нь намын дотоод журмаар зохицуулагдах төлөвлөгөөтэй байна. Улс төрийн намын тухай хуулийн гол агуулга нь улс төрийн намууд санхүүжилтээ өөрсдөө бүрдүүлдэг байсан бол төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авдаг байя гэж байгаа юм. Ингэснээр аль нэг корпорац бүлэглэлд авдаг байдлыг цэгцлэх, цаашлаад  сонгуулийн зардал, улс төрийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж нь гарч ирэх нь ээ.

-УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосноор төлөөллийн чадвар сайжрах уу. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог 108 болгохоор оруулж ирсэн ч дэмжигдээгүй гэдэг яриа байдаг?

-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль өргөн баригдсан эхний хэлэлцүүлэг явагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өнөөдөр Засгийн газар хэлэлцсэн. Ингэхдээ, улс төрийн намуудын саналыг гүйцэт авсны дараа эргэн оруулж ирэхээр санал гарсан байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх юм. 2019 онд нэмэлт өөрчлөлт хийхдээ хэдэн зүйл заалт орхигдуулсныг эрдэмтэн судлаач нар хэлж буй. Тухайн үедээ 108 гишүүнтэй байхаар 54:54 холимог тогтолцоотой байна гэж оруулж, ТББХ-оор дэмжигдэж, чуулганаар орсон ч АН-ын гишүүд чуулганыг орхиж явснаар тухайн заалт орж чадаагүй. Тиймээс 2019 оны ҮХНӨ-ийг гүйцэт хийх ёстой гэсэн агуулгаар энэ хэлэлцүүлгийг хийж байна.

-УИХ-ын гишүүдийн тоог хэд байвал боломжтой гэж та харж байгаа вэ?

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн 76 гишүүнд ажлын ачаалал хэт өндөр нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагддаг хууль чанаргүй батлагдах гэх мэт асуудлууд тулгардаг. Иймээс хуулийн чанарыг сайжруулъя гэвэл гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Гишүүдийн тоог нэмэгдүүлж байж хуулийн чанар сайжирна. Хүн амын төлөөллийг авч үзвэл 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах үед Монгол Улсын хүн ам 2.1 сая байсан. Энэ нь нэг гишүүнд ойролцоогоор 20 гаруй мянган иргэн оногдож байсан бол одоо 46 мянга буюу хоёр дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл төлөөллийн чадвар алдагдсан. Олон улсад гишүүдийн тоог тодорхойлдог куб язгуурын аргыг хэрэглэж байдаг. Үүгээр тооцох юм бол 151-155 болох тооцоолол гарч байна.

-Эмэгтэйчүүдийн квотын талаар та юу хэлэх вэ?

-Одоогийн парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувьтай байна. Дэлхий нийтийн дундаж жишиг 27 хувьтай байна лээ. Сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог системийг оруулж ирье гэж байгаа юм. Ингэхдээ, жагсаалтаар нэр дэвшигчдийг гаргаж ирнэ гэсэн үг. Жагсаалтаар сонгогдож буй хувилбарт эмэгтэйчүүдийг сөөлжих буюу нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэж оруулж ирнэ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэвэл, нэгдүгээрт жагсаалтаар нэр дэвшиж буй эмэгтэйчүүдэд тойрогт нэр дэвшихтэй адилхан санхүүгийн хүндрэл учрахгүй. Хоёрдугаарт, эмэгтэй, эрэгтэй гэлтгүй чадвартай, мэдлэгтэй нийгмийн төлөөллийг бодлогоор оруулж ирэх боломж улс төрийн намуудад олгогдох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ахмад 2023-04-26 66.181.180.231

Гишүүдийн тоог нэмээд ямарч өөрчлөлт гарахгүй.76н тэнэг 152 тэнэгээр солигдлоо гээд Хууль боловсруулах батлах ажил сайжирна гэж сэрүүн зүйдлэхээ зогсоо.УИХ д шилэгдмэл эх оронч элдэв шуналгүй оюуны өндөр боловсрол, амьдралын арвин баялаг туршлага холч ухаантай хат сууж халуун чулуу долоо хашир бурхнууд төрийг авч явдаг болохоос биш та нар шиг гэнэн неолибераль ыг хуулбарч хоосон толгойнууд жагсаалтаас шургалж амиа хоохойдог юм биш. Их ярьж зүтгүүлэх тусам олон түмэн дургүйцэж зэвүүцэж бгааг ү

Avatar

Баяр 2023-04-26 202.55.188.108

Хэрэггүй дээ хэд байгаач нэмэргүй их төсөв их зардал гарна ер нь УИХ д юу хийдэг вэ өнгөрсөн хугацааг хараад үзээч хууль батална түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй нээрээ бүр хэрэг алга Төрд итгэх итгэл даанч алга даа энэ Монгол төр хэзээ цэвэршинэ ээ монголоо гэсэн хүн тун ховор юмаа бүгдийн солиод өөр хүн тавих юмсан Би.л УИХ д гишүүн болж байвал болоо яаж ийж байгаал гишүүн болж байвал бусад нь хамаагүй гээл олон долоон тархи угаасан юм ярих юм даа ….Тэр сонгуулиа жагсаалт энэ тэр гэхээ больмоор

Avatar

зочин 2023-04-26 64.119.25.229

ИЛҮҮ ХООЛНЫ САВНУУД ТЭЖЭЭХ ТЭНХЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ҮЛДЭЭГҮЙ ГЭДГИЙГ АМТАЙ БОЛГОН ЯРЬЖ
БАЙХАД ЯАСАН ИЙСЭН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭХ. НҮДЭЭ НЭЭГЭЭЧ. АРД ТҮМНИЙХЭЭ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙГ
НЭГ ХАРЧИХ.

Avatar

нарангэрэл 2023-04-26 66.181.160.37

гишүүдийн тоог нэмсэнээр чанаржинэ гэж байдаггүй юм мэргэжлийн чадвар чадамжтай боловсон хүчин байж байж чанар харагддаг юм 76 гахайг дахиад 76 торойнуудаа чадвартай болох гэсээр байтал монголын ард иргэд улам ядуурч дууслаа

Avatar

Батаа 2023-04-26 202.21.113.66

Гишүүдийн ажлын ачаалал? хөх инээд

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.182.18

Хууль нь чанаргүйдээ нийгэм болохгүй байгаа юм биш. Хуулийг хэрэгжүүлэхдээ баян ядуу, эрх мэдэлтэнүүдэд тэгш бус үйлчилдэг, мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж хариуцлага тооцдог механизм нь ажиллахгүй байгаад л нийгэм доройтож байна. Нөгөө талаас гишүүдийн тоог нэмэхдээ хүрвэл эргүүлэн татдаг механизмтай болгох хэрэгтэй. Мөн парламентийн 2 танхимтай болно гэвээс доод танхимыг дан бие даан нэр дэвшигчдээр бүрдүүлэх нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-04-26 103.229.123.107

ш****г пиздаа вэ? МАН ын новшнууд бага шиг хуцаарай, та нар иргэдыг басамжлахгүй шүү?

Avatar

Математик 2023-04-26 202.9.46.169

бага ангийн тоогоо эхлээд зөв бодчих л доо: 2100000 ийг 76 д хуваахад 20000 гарахуу? 27632, ойролцоогоор 28 мянга. Одоо 3,4 саяа 28 даа хуваа, 121 буюу 120 гишүүн гэж гарна. Луйварддаг луйварддаг гэхэд математикийг луйвардахгүй шүү!

Avatar

Нэргүй 2023-04-26 122.201.24.172

152 болгочихвол өөрөө бас нэг нь болчих санаатай л даа…

Avatar

уншигч 2023-04-26 78.187.120.177

Хуулийг гишүүд зохиодог хэрэг үү. Хариуцсан яам, байгууллага, бас иргэдийн оролцоо байхгүй хэрэг үү. Хуулийг багаараа ажиллаж, амьдралд хэрхэн хэрэгжиж байгаа, нийцэж байгаа эсэх, бусад хуультай зохицох гээд олон зүйлийг бодож, харьцуулж, үнэлж хийдэг. Гишүүд санаачлаад дангаараа явдаг юм огт байхгүй. Энэ бол бодит. Харин жалгын болгож хуваамааргүй байгаа юм. Бараг л гэрт нь очоод хийх ч юм шиг. Харин тооны тухайд толгой эргүүлж байна. Бусад улсыг харьцуулаарай.

Avatar

хүннү 2023-04-26 103.254.123.96

Нэг л их ажил хийдэг юм шиг ярих юм. Хүч хүрэхгүй байгаа гэж донгосхоо боль. Та нар улс орноо гэсэн сэтгэлгүй ш дээ. Сэтгэл гаргасан бол эх орон чинь арайч ийм байхгүй байсан. Энэ 76 ихдээд байхад юун 152 вэ? Арай хэтэрнээ та нар. Жагсаалтаар дан хулгайчид орж ирнэ. Түрүүчээсээ замаа засаад эхэлсэн.

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.189.99

38 +38=76 хангалттай. 20 аймаг тус бүр 1 гишүүн. Сонгинохайрхан 4 Баянзүрх 4 Баянгол 3, Хан-Уул , Сүхбаатар, Чингэлтэй тус бүр 2 , Налайх-Багануур 1 мандат хангалттай. 38 пропорциональ нь ч гэсэн 20 нь орон нутагт бүрчлэн хуваарилаж нэр дугуйлан сонгох хэрэгтэй. 18 мандат дахиад хотод нэр дугуйлах хэлбэрэар СОНГОВОЛ сайн байна шүү

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.189.99

гахайн тоорой шиг авгай минь битгий гуц ЗА

Avatar

Иргэн 2023-04-26 59.153.113.61

Чам шиг мэдлэггүй малнууд улсын хөгжлийг улам л хойш нь татна. Өөрөө болох гээд зүтгээд байгаа юм уу? Хэдэн тоо бодох чадваргүй иймэрхүү хүмүүсийг төрд шургуулахаа боль.

Avatar

hurelsuh 2023-04-26 202.21.107.22

3 sayad hangalttai too terbum huntei ulsad hed bna proports bod doo malaa ajlaa sain hiij heregt orohoo bagasga hooloo tohiruulj id za

Avatar

Олл 2023-04-26 202.126.90.77

хэдэн ч хулгайч байсан адилхан. тэгээд ч мянган чанартай хууль байгаад хэрэгжих биш.

Avatar

Зочин 2023-04-26 192.82.92.42

Хуулийг чанаржуулахын тулд мэргэжлийн судлаачдаа бэлтгэх хэрэгтэй!!! Гишууний тоо огт хамаагуй!

Avatar

Гайхагч 2023-04-26 78.187.120.177

Чанаргүй дээ биш. Хэрхэн хэрэгжүүлэхэд л байна. Гишүүдийн улс төр орвол тэгээд л доголон хууль. Худлаа юу

Avatar

Уншигч 2023-04-26 202.9.46.192

МАН хэдэн хүнээ Их хуралд шургуулчих гээд аргаа барж байна аа.

Avatar

Зочин 2023-04-26 64.119.19.153

2. Намын нэрээр хэсэг нөхөд УИХ гишүүн болж олон жил сонгогчидын төлөөлөлгүй суух боломж олгох хууль батлаж хэрхэвч болохгүй шүү.Харин УИХ гишүүдийн тоог нэмэх биш 50% түүний ажлын аппарат – туслах . төлөөлөгчийн тоог хорогдуулах хэрэгтэй .Томилолт бэлэг сэлт, гадаад дотоод томилолтын зардлыг хорогдуулах , намуудыг төсвөөс санхүүжүүлэх зэрэг асуудал байж болохгүй, шүү. хэрэв ээ ийм юм буй болбол бараг ах дүүгээрээ овог бүр нам болоод төсвийн санхүүжилт авах болно шүү.

Avatar

Зочин 2023-04-26 64.119.19.153

1. Монгол улсын нийгэм , эдийн засаг , улс төрийн бодолгыг 9 -11 хүн 40 шахам жил тодорхойлж болоод байсан юм шүү. Улсын төсвөөс санхүүждэг их хурлын зардал 2 дахин нэмэгдүүлхийн оронд тэтгэвэр, төрийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлж ядууралын бүлгээс гаргах хэрэгтэй. Гишүүдийг сонгуулийн үед зургийг харсанаас амд дүрийг нь одоо болтол харж чадаагүй л байна. Улс ороны тулгамдсан асуудлаар миний бодолыг сонсож УИХ -д ярих үүрэг амаагүй байж сонгогчидийн санал гээд ярьдаг нь ичмээр юм.

Avatar

Нэргүй 2023-04-26 103.136.254.8

Би залуу хүн бна. МУ хөгжүүлье. Гишүүдийн тоог нэмье. Бага хурал, Их хурлын гишүүдтэй бна.

Avatar

Заагч 2023-04-26 202.9.46.85

Иргэн нэрт гамингийн сэгээ чи дутаа чамд ямар ч хамаа алгаа золбин данжаадаа.а**а шvv Монголоос зайлаарай.

Avatar

Иргэн 2023-04-26 103.136.254.8

Ёс зүйгүй нохой бна. Чам шиг тархины бидгүй баагий амжихгүй шүү. МУ-ын төлөө юуч хийж үзээгүй татварч төлж үзээгүй пээ бгаадаа

Avatar

иргэн 2023-04-26 103.136.254.8

Та бидний 76 гишүүд бидний төлөөлөлж болж бна уу. Одоо тэгээд дахиад 76 гишүүнтэй бх уу. Таны миний хүүхдүүдын үед дахиад л 76 муулаад сонгоно. МУ хөгжүүлье лдээ. Гишүүдийн тоог нэмье. Олон намын төлөөлөлтэй хариуцлага, ажил нэхдэг, ард иргэдийн дуу хоолой болох залуус гарч ирэх хэрэгтэй шдээ. Ирэх сонгуульд 76 дахин сонгочихоод гончигоноод сууж бмааргүй бна. Бага хурал, их хурал 2 танхимтай бмаар бна.

Avatar

иргэн 2023-04-26 103.136.254.8

Иргэн та ирээдүйгээ бодолдоо. бүгдл эсэргүүцсэн санал бичээд бхын ирээдүйгээ бодолдоо. Одоо тэгээд 76 авилгын хүнийг бид л сонгдог шдээ. Тэгчээд араас нь хараагаад бдаг. хохино. Гишүүдийн тоог нэмэх нь маш зөв. 152 гэдэгт санал нэг бна. Дээр нь нэмээд бага хурлын 64 гишүүнтэй олмоор бна. Ингэж байж хариуцлага тооцдог нэхдэг болно. 5 хүн хууль тогтоож бна ш дээ. Одоо батлагдаж бгаа хууль ямарч судалгаа шинжилгээ бхгүй авилгын холбогдолттой хариуцлага хүлээх эзэнгүй тийм л хууь батлагдаж бна.

Avatar

Unshigch 2023-04-26 202.55.188.106

ажлын ачаалал их байна гэнэ шүү, харин ч эд нар дураараа ажил тасалдаг, томилолт нэрийдлээр гадаад дотоод руу татвар төлөгчдийн мөнгөөр зугаалдаг, олигтой хийж бүтээсэн юмгүй, хулгайлж луйвардахаас өөр юм мэдэхгүй новшнууд шүү дээ. Ийм юмнуудын тоог нэмж болохгүйээ.

Avatar

Чи тэр гэр доторхи асуудалаа мэдэж ярь 2023-04-26 150.129.140.114

Энэ авгай яагаад буруу яриад байна Монголын ард түмний дийлэнх олонх УИХ гишүүний тоог нэмэхийг дэмжихгүй байна.Итгэхгүй бол МАН санал асуулга зоригтой явуулаад үз.Албан тушаал эрх мэдэл үхэн дурлах юм

Avatar

дугараа 2023-04-26 192.82.74.130

нэмэгдвэл өөрөө орно гэж бодсын байхдаа энэ хүүхэн. Жасрай гуай байсан бол ингэж хэлэх байсан уу. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож байхад сайд дарга нарын тоог нэмэх нь шударга явдал уу. Хэмнэлтийн хуулиа эхлээд хүчингүй болго. цалин цавуугаа нэм

Avatar

Нэргүй 2023-04-26 192.82.81.176

Зөвлөхүүдийн тоог нэмэгдүүл

Avatar

Иргэн 2023-04-26 139.5.219.149

Ариунзаяа та эрхтэй боловч боловсроогүй учир ерөнхий сайдад зөвлөх эрхгүй. Учир нь та Монгол түмний амьдралын философыг бүрэн мэдрэх боломжгүй. Учир нь уламжлал гэдэг ойлголт танд ойлгогдохгүй .Цаг үеэ мэдрэвч өнгөрсөн үеэ мэдрэхгүй болохоор ирээдүй үеэ сэтгэхэд хэцүү. Бодно биз дээ!!!

Avatar

Нэргүй 2023-04-26 203.98.76.4

Доод, дээд 2 танхимтай болоод Доод танхимдаа Дуртай духнууд, ХУдлаа эх орончид, гацаагчид, найс гайнар, 10%-нууд, Яруу найрагчид….гсн Үлгэрийн баатруудаа суулгаад , Дээд Танхимдаа Мэргэн Ардуудаа суулгамаар бноооо…Тгээд Дээд танхим нь Доод танхимынханы зуурсан бантанг дэнсэлдэг баймаар

Avatar

Зочин 2023-04-26 192.82.69.223

Гишүү болоод үзэх хүсэл тачаалтай нь тоо нэмэх ёстой гээл байх шиг бодит байдал дээр нэмэх байтугай хасаж маш эх оронч зөв эрдэм мэдлэгтэй ухааны далай болсон цөөхөн хэдэн хүмүүс монголыг түүртэхгүй хөгжүүлээд жирийн ард түмнээ баян сэтгэл хангалуун тайван болгоод байлгаад байх бүрэн боломжтой цөөн хүн амтай орны давуу тал гэж уг нь маш их байгаа санагдах

Avatar

Зочин 2023-04-26 192.82.67.51

Ерөнхий боловсролын сургуульд 40 жил ажиллаад 2005 онд тэтгэвэрт гарсан ахмадын тэтгэврийн хэмжээг тэтгэврийн доод хэмжээтэй бараг адил болгож тогтоож нүгэл хийсэн хүндээ энэ Ариунзаяа. Тэгээд бас ЕС-ын зөвлөх гээд гишүүдийн тоог нэмэх тухай ярьж байдаг. Намын жагсаалтаас орох санаатай биз.

Avatar

зочин 2023-04-26 122.201.24.72

өөрсдөө шурагчих санаатай нэм гээд хуцаад байхын чи мэддэг юмуу хулгайч нар цуглардаг газрыг их хурал гэнэ

Avatar

Иргэн 2023-04-26 139.5.219.149

Хуулийг чанаржуулахын тулд хулгайчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Хууль гэдгээ сайн ойлгохгүй байна. Хуулийг иргэд бий болгоно. Хичнээн сайн ухаантай байсанч ч Хуулийг иргэд шүүнэ.

Avatar

Нэргүй 2023-04-26 192.82.83.106

Gshuudiin toog nemehiig demjij bn

Avatar

АРИУНЗАЯА ХОЦРОГДЛЫН ТУЙЛ БОЛОХ НЬ ДЭЭ 2023-04-26 202.131.248.198

ТИЙМ ОЛОН ХҮН ТЭЖЭЭХ ТЭНХЭЭ ЧАДАЛ ТАСАРСАН ШҮҮ. АРИУНЗАЯА ГУАЙ ИЙМ ХОЦРОГДСОН СОЦ СЭТГЭЛГЭЭТЭЙ Ч БАЙХ ГЭЖ ДЭЭ. ОЛОН НИЙТИЙН ТАРХИЙГ ИНГЭЭД УГААЧИХНА ГЭВЭЛ БАРАХГҮЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2023-04-26 27.123.214.2

Гишүүдийн тоог нэмэх биш, жинхэнэ улсын төлөө чин сэтгэлээсээ зүтгэх гишүүдийнхээ боловсролыг чанаржуулахад л асуудал шийдэгдэнэ биз дээ. Бас болдоггүй юм болов уу. Нарангэрэл академич гэх мэт чанартай хууль нар байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-04-26 64.119.18.17

Бас нэгэн МАНгас болжээ

Avatar

дагваа 2023-04-26 103.26.194.139

Гишүүн бүр 10 тэрбум төгрөг зарах эрх, гэмт үйлдлээ шалгуулахгүй байх дархан эрх, засаг төри йг шантаажилж хувийн эрх ашгаа хэрэгжүүлдэг гэх мэтээр маш их үл бүтэх үйлдлээ далдлах гэж л их хурал руу зүтгэдэг. гишүүдийн тоог нэмэх, намын жагсаалтаар нэр нүүрээ алдсан этгээдүүд орж ирэх үүд хаалгыг хэрхэвч нээж өгч болохгүй.

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.161.230

Хуулийг чанаржуулна гэж бгаа бол гишүүдээ чанаржуул энд тэндхийн хогнуудыг нэр дэвшүүлэх шаардлага байхгүй…Сүхбат,Жавхлан,Батбаяр…гэх мэт хогнуудаас болж цаг хугацаа их алдсан даа

Avatar

Хотын уугуул иргэн 2023-04-26 66.181.185.254

Энэ эмэгтэйг овоо наанатай цаанатай, жаахан зарчимч талдаа юм болов уу гэж бодож байсан чинь бас буруу юм яриад эхэлээ. Намынхаа "жанжин" бодлогоос зөрж болохгуй байх л даа. "Удахгуй хонь болно" гэдэг чинь энэ дээ. "УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ямарч шаардлага байхгуй" гээд ард түмэн хэлээд байхад ингэж муйхирлаж байгаад хүмүүсийн дургуй хүргээд ирэх сонгуулиар нэг балрах бий вий..

Avatar

Нэргүй 2023-04-26 202.21.117.178

ИРЦЭНДЭЭ ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ БАЙНГЫН ХОРООН ДЭЭР 5-6 ХҮН СУУЖ ХАРАГДАХ ЮМ, ДЭГЭЭ ӨӨРЧЛӨӨД ХАРИУЦЛАГАА ЧАНГАТГАСАН НЬ ДЭЭР

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.182.18

Давхар дээлтэй сайд-гишүүн хуралдаа сууж амждаггүй байх л даа. Тэгэхээр гишүүдийн тоог нэмэхдээ 90-ээс хэтрүүлэхгүй байх нь зүйтэй.

Avatar

зочин 2023-04-26 66.181.176.211

Гишүүдийн тоо олон бол хуулийн чанар сайжирна гэж ёстой худлаа шүү Ариунзаяа гуай
Гишүүдийн тооноос биш гишүүдийн мэдлэг, үнэнч шудрага байдал, эх оронч үзлээс хамаарна
Гишүүдийгн тоог нэмж болохгүй

Avatar

Нэргүй 2023-04-26 202.9.40.145

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байна. Олуулаа нийлж татвар төлөгчийн мөнгөөр амьдрах юм гэнээ. Улс төрчид та нар юу юм бэ. Иргэдийг хооронд талцуулаад өөрсдөө сайхан маьдрах юм гэнээ. Бид тэдэнд өгөх мөнгөөрөө үйлдвэр, сургууль баръя. МАН болон АН-ынхан нийлээд төсвийн мөнгийг идэж уух санаатай нь ил байна. Эд нар худлаа л хоорондоо хэрэлддэг.

Avatar

болилдоо 2023-04-26 122.201.31.125

76 МОНГОЛД ИХ ТОО ТОО ШҮҮ. Монголынхоо хүн амын тоо, эдийн засгийн боломжийг авч үзээч. ХЭДЭН хүүхдэдээ хүүхдийн мөнгийг бүрэн өгч чаддаггүй улс УИХ ын гишүүдийн тоог нэмэх хэрэг байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж