Хятадын тухай ном бичсэн зохиолчийг баривчилжээ

Хятадын тухай ном бичсэн зохиолчийг баривчилжээ

Хятадын тухай ном бичсэн зохиолчийг баривчилжээ

Хятад улс үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр тайвань зохиолчийг мөрдөн шалгаж байна. Учир нь Фуча нэрээр зохиолоо туурвидаг Ли Янхэ нь Бээжинг шүүмжилсэн утгатай ном хэвлүүлсэн аж. Ли Янхэ хаана байгаа талаар элдэв таамаг хөвөрч байсан ч Бээжин түүнийг баривчилсан гэдгээ батлав. Тайваньчуудыг ийнхүү дур мэдэн баривчилж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж тэд үзэж байна. Сүүлийн үед энэ төрлийн хэрэг улам л гаарчээ.

Ли Янхэ нь Хятадад төрсөн бөгөөд 2009 оноос Тайваньд амьдарч байна. Тэр "Gusa Press" хэвлэлийн газрыг байгуулж, Бээжинг шүүмжилсэн утгатай нэг бус ном хэвлүүлжээ.

Найзуудынх нь хэлснээр Ли Янхэ энэ сарын эхээр Хятадад очсон бөгөөд жил бүр тогтмол зохион байгуулагддаг фестивальд оролцсон. Гэтэл долоо хоногийн өмнөөс Ли Янхэ алга болсон гэх дам яриа гарчээ. Өдгөө Хятадад баривчлагдсан нь тодорхой болсон тул түүнтэй адил зохиолчид болон идэвхтнүүд Ли Янхэг суллахыг шаардаж байна. Тайвань дахь Гадаад сэтгүүлчдийн клуб зөвхөн Ли Янхэгээр тогтохгүй гэм зэмгүй атлаа ял авсан хэвлэл мэдээллийн бүх ажилтныг суллахыг шаардав. Хятад дахь Тайванийн хэрэг эрхлэх газрын албан тушаалтан хэлэхдээ "Мөрдөн байцаалтын үеэр Ли Янхэгийн эрх зөрчигдөхгүй" гэжээ.

Дээрхтэй ижил төстэй хэрэг 2015 онд Хонгконгод гарч байв. Тодруулбал, Хятадыг шүүмжилсэн зохиолуудыг зардгаараа алдартай нэгэн дэлгүүрийн таван худалдагч тавуулаа сураггүй алга болж байсан. Тиймээс хүмүүс Ли Янхэгийн хэргийг энэ хэрэгтэй харьцуулж байна.

Түүнчлэн Тайванийн Үндэсний намыг үндэслэгч Ян Чи-юанийг Хятадын эрх баригчид баривчилсан. Түүнийг салан тусгаарлах үзэлтэй гэдэг үндэслэлээр өнгөрсөн оны наймдугаар сард баривчилсан аж. Энэ хэрэг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелосигийн айлчлалтай давхацсан. "Тайванийн тусгаар тогтнолын төлөөх үзэл бодол тархи толгойгоор нь дүүрсэн" гэж Хятадын төрийн хэвлэлүүдээр түүнийг бичжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-26 202.126.90.141

монгол улсын өр днб 200 хувь 33тэрбум доллар 115 ихнаяд төгрөгийн өртэй тоо мэддэггүй сэтгэлгүй эх орноосоо урвасан шуналтай улс төрчдийг толгой дээрээ гаргачихсан улны ард түмэн гадаад мадаад ч яамай байнаа хятадууд дуугарвал манай шуналтангуудад хэдэн халтар мөнгө өгөхөд улс орноо худалдах улстөрчидтэй

Avatar

zochin 2023-04-26 76.67.107.173

Монголчууд дуу xоолойгоо нийлүүлэx болжээ, Монгол xэлийг хязгаарласан … аймшигтай юун Орос Путин гэж Xятадын эсрэг дэлxий нийтээр босоx болсон…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж