Засгийн газрын өнөөдрийн /2023.04.26/ хуралдаанаар Монгол Улсаас Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар С.Золжаргалыг, Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Б. Баярсайханыг, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Энхбатыг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг дэмжсэн байна. Мөн БНХАУ-ын Хөх хотод суух консулаар Ш.Оргилыг томилохыг дэмжсэн байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.
- Монгол Улсаас Иран улсад суух Элчин сайд О.Дамбийням,
- Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Я.Ариунболд,
- Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргал,
- Монгол Улсаас Куба улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг нарыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан үндэслэлээр эгүүлэн татаж буй аж.