Юн Сук Ёл Америкт нэг удаа

Юн Сук Ёл Америкт нэг удаа

Юн Сук Ёл Америкт нэг удаа

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл  Вашингтонд хийж буй зургаан өдрийн айлчлалаа Даваа гарагт эхлүүлсэн. Энэ нь Өмнөд Солонгосын сүүлийн 12 жилийн хугацаанд Вашингтонд хийсэн анхны төрийн айлчлал бөгөөд Байдены бүрэн эрхийн хугацаанд Энэтхэг-Номхон далайн бүсийн удирдагчийн анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог.

Юн Сук Ёлын айлчлал хоёр улсын эвслийг үүсгэн байгуулсан 1953 онд байгуулсан харилцан батлан ​​хамгаалах гэрээний 70 жилийн ойд зориулагдсан.

Тэр утгаараа тэрбээр Мягмар гаригт Арлингтоны үндэсний оршуулгын газар  буюу цэргийн албан хаагчдад зориулсан дурсгалын газар болон Солонгосын дайны дурсгалын газруудад Байдены хамтаар очсон.

Мөн НАСА-гийн анхны судалгааны төвүүдийн нэг болох сансрын нислэгийн төвд Мягмар гаригт очсон. Мөн Юн Сук Ёл НАСА-гийн нислэгийн төвтэй танилцаж, хоёр хооронд технологи, сансрын хайгуулын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харристай хамт Мэрилэнд муж улсын Гринбелт дэх Годдард сансрын нислэгийн төвд үг хэлэхдээ "Би хүн төрөлхтний ирээдүй сансарт оршдог гэдэгт үргэлж итгэдэг байсан" гэж хэлжээ.

Юн Сук Ёл нь Өмнөд Солонгосыг 2032 он гэхэд "нөөц олборлох" зорилгоор сар руу хүрч, 2045 он гэхэд Ангараг гаригт сансрын нисэгчдийг буулгах төлөвлөгөөтэй, "сансрын технологиор тэргүүлэгч дэлхийн шилдэг таван улсын нэг" болгох алсын хараагаа онцолсон юм.

Харин Камала Харрис хэлсэн үгэндээ, АНУ-Өмнөд Солонгосын холбоог "Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон дэлхий даяарх аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн тулгуур" гэж нэрлэжээ. Мөн уур амьсгалын хямралтай тэмцэх хамтын амлалтын талаар “АНУ, Өмнөд Солонгос нь хамтран  Хойд Америк, Азийн агаарын бохирдлыг хянах боломжтой хиймэл дагуул бүтээж, тойрог замд байрлуулсан” гэж тэр хэлэв.

Юн Сук Ёл зургаан өдрийн айлчлалынхаа хүрээнд Вашингтонтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж   байна. Тодруулбал, Даваа гаригт "Netflix"-ийн гүйцэтгэх захирал Тед Сарандос Юн Сук Ёлтой уулзсаныхаа дараа  Өмнөд Солонгосын нэвтрүүлэгт 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Харин Мягмар гарагт АНУ-ын автомашин үйлдвэрлэгч "General Motors" компани  АНУ-д 3 тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан автомашины зайны үйлдвэр барихаар "Samsung SDI"-тай хамтран ажиллахаа мэдэгдэв. 

 Юн Сук Ёл Лхагва гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийжээ. Харин өнөөдөр Юн Сук Ёл АНУ-ын Конгрессын хамтарсан хуралдаанд үг хэлнэ. 

"ИТГЭСЭН БОЛ ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ"

Тэгвэл АНУ холбоотон Өмнөд Солонгосыг тагнаж, Украинд зэвсэг нийлүүлэхийг шахаж байгаа тухай дэлгэсэн  материалын талаар хоёр тал дараах байр суурийг илэрхийлсэн. Салливан мэдэгдэлдээ, АНУ нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг онлайнаар дэлгэсний үр дагавартай тэмцсээр байна гэсэн. "Нууцын зэрэглэлтэй Батлан ​​хамгаалах яамны баримт бичгүүд алдагдсан нь хоёр орны харилцаанд нөлөөлөхгүй. Бид АНУ-д итгэж байгаа тул эргэлзэхгүй" гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл "NBC News" телевизэд ярилцлагадаа мэдэгджээ.

Оросууд өнгөрсөн жил түрэмгийлснээс хойш Украин руу довтолсноос хойш Өмнөд Солонгос  230 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Киевт үзүүлсэн.  Гэвч барууны орнуудаас их бууны сумны томоохон үйлдвэрлэгч Өмнөд Солонгосыг илүү ихийг хийх уриалга улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Айлчлал Хойд Солонгосын цөмийн аюулыг сөрөн зогсоход чиглэсэн АНУ-Өмнөд Солонгосын сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн том цэргийн хамтарсан сургуулилтын дараа болж байна. Аюулгүй байдлын хэлэлцэх асуудлын жагсаалтад эн тэргүүнд  Хойд Солонгос  улс багтав. Пёньяныг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ гацсан энэ үед Хойд Солонгос зэвсгийн туршилтаа эрчимжүүлсэн нь хоёр орны анхаарлын төвд байна.

Тодруулбал, энэ сарын эхээр Хойд Солонгос  хатуу түлшээр ажилладаг анхны тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн нь АНУ-ын тивийн аль ч хэсэгт аюул заналхийлэх чадвартай цөмийн зэвсгийг бий болгох амбицад том ахиц гарсан гэж шинжээчид үзэж байна. Мөн АНУ болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс мөн Хойд Солонгос долоо дахь удаагаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ нь 2017 оноос хойшхи анхны туршилт болно гэж мэдэгдсэн. 

"СӨГДӨХ ЁСТОЙ"

Айлчлалын үеэр АНУ, Өмнөд Солонгос  нь Японтой хамтарсан аюулгүй байдлын зохицуулалтаа эрчимжүүлэх талаар ярилцсан. Тодруулал, энэ сард Вашингтонд гурван талт батлан ​​хамгаалахын хэлэлцээ хийнэ. Байден мөн Юныг Сөүлтэй удаан хугацааны турш зөрчилтэй байсан Токиотой харилцаагаа сайжруулахыг дэмжсэн байр суурийг илэрхийлсэн.

Гэтэл Ерөнхийлөгч Юн Сук Ёол Мягмар гаригт "Хуучин колончлол байсан Япон улс харилцаагаа сайжруулахын тулд "өвдөг сөгдөх" шаардлагагүй" гэсэн тайлбар олон нийтийн сүлжээгээр тарсны дараа нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, "Хэрвээ хоёр орны харилцааг сайжруулахын тулд Япон "100 жилийн өмнөх түүхээсээ болж өвдөг сөгдөх ёстой” гэсэн санааг хүлээн зөвшөөрөхгүй гэж  “Вашингтон Пост” сонинд ярилцлага өгөхийн өмнө хэлсэн аж.

Үүний дараа түүний хэлсэн үг солонгос хэл дээрх сошиал медиа болон твиттерийн хамгийн алдартай сэдэв болж, "сөгдөх ёстой" хаштаг хаа сайгүй тархсан бөгөөд үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гарсан. 

Харин ерөнхийлөгчийн ажлын албанаас Мягмар гаригт тайлбар хийхдээ, Юн Сук Ёл "Аюулгүй байдлын эвсэл маш их хэрэгтэй байгаа үед сөхрөхөөс нааш Японтой харилцаагаа сайжруулах боломжгүй гэсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй" гэж мэдэгдсэн.

Мөн “1500 жилийн харилцаа, хамтын ажиллагааны бүх түүхийг 50 хүрэхгүй жилийн түүхийн улмаас утга учиргүй болгох нь тэнэг хэрэг” гэсэн байна. 

Түүнчлэн Юн Сук Ёлын эрх барих намаас түүний хэлсэн үгийг "буруу орчуулсан" байж магадгүй гэж буруутгаад, сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн бодит тайлбарыг шалгахгүйгээр "Японы эсрэг үзлийг" өдөөж байна гэж мэдэгдсэн. 

Юн Сук Ёлын хувьд энэ асуудал нэлээд анхаарал татсан. Учир нь  тэрбээр Хойд Солонгосоос ирж буй аюул заналхийллийн эсрэг бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа тул Токиотой харилцаагаа сайжруулахыг засаг захиргааныхаа бодлогын гол тулгуур болгосон байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-27 202.9.40.15

анх хойд солонгосыг харилцаагаа сайжруулахын тулд гуйгаад байж чадахгүй гэж хэлж байсан.Хэльё гэсэн үг үгээ шууд зоригтой хэлдэг, хүчирхэг удирдагч .Ерөнхий прокурор хийж бсн хуульч хүн учраас шулуун шударга зантай байх

Avatar

Зочин 2023-04-27 202.9.40.44

Энэ сэтгүүлч гээд байгаа нөхөр ямар сургууль төгссөн юм бол?!

Avatar

монгол 2023-04-27 103.212.116.194

Монгол хэл, уншигчдаа хүндэлж хариуцлагатай бичээ чээ. Арай дэндүү. Гарчиг нь кино санагдуулж байна.

Avatar

клара 2023-04-27 64.119.31.186

найруулга гэж 00 шүү сэтгүүлч ээ. гарчиг, эхний өгүүлбэрээс эхлээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж