Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Ухаалаг утасны хувьсал маш хурдацтай өрнөж байгаа энэ үед дэлхийн алдартай брэндүүд жил бүр өмнөх оны загваруудаа илүү сайжруулан хэрэглэгчдэд дараагийн түвшний үзүүлэлтүүдийг санал болгосоор байна.

Иймдээ ч одоо дэлхий нийтээрээ Apple, Samsung, Huawei зэрэг брэндүүдийн жил болгоны технологийн томоохон нээлтүүдийг хүлээх болжээ.

Гар утас нь бидний амьдралын хэв маягийн салшгүй нэгэн хэсэг болсон бөгөөд хүний анхдагч хэрэгцээний нэгэн адилаар өнөө цагт бид утасгүйгээр амьдрах боломжгүй юм. Тиймдээ ч бид хамгийн хүчирхэг үзүүлэлттэй, хамгийн сайн камертай, хамгийн сүүлийн үеийн дизайнтай зэргийг харгалзан утсаа ойр ойрхон солих тохиолдол түлхүү анзаарагддаг.

Үзүүлэлт, загвар, брэнд, камер зэргээс шалтгаалан гар утасны худалдах үнүүд хоорондоо харилцан адилгүй ялгаатай. Тиймээс хүн бүр premium зэрэглэлийн flagship утаснуудыг худалдан авах боломжтой байдаггүй. Хэрэв та өөрийн авсан гар утсыг үзүүлэлтийнх нь хувьд тултал хэрэглэдэггүй, цөөн хэдэн үйлдлийг л давтан ашигладаг бол заавал өндөр үнэтэй, шинэ загварын утас авч өөрийгөө санхүүгийн дарамтад оруулах шаардлагагүй юм.

Иймээс танд хүн бүрийн хэрэглээнд тохирсон үзүүлэлтийн хувьд өндөр, 108MP камертай, 120 Hz дэлгэцтэй, нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр 2 хоног цэнэгээ барих, 5G дэмждэг хэрэглэхэд хялбар үйлдлийн системтэй Galaxy A73-г санал болгож байна. Энэхүү утас нь Samsung Galaxy premium S загвар-н утаснуудтай эн тэнцэхүйц үзүүлэлттэй бөгөөд одоо зах зээл дээр худалдаалагдаж буй Samsung Galaxy A загварын утаснууд дундаа хамгийн өндөр үзүүлэлттэй юм. 2023 оны байдлаар Galaxy A73-н дараагийн загвар болох Galaxy A74 албан ёсоор худалдаанд гарахгүй тул Galaxy A73 нь одоо байгаа хамгийн шилдэг A загварын утас хэвээр үлдэж байна. A загварууд нь Samsung компаниас хүн бүрийн хэрэгцээнд нийцүүлэн гаргасан хамгийн өндөр борлуулалттай шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг юм.

 

Харин энэхүү Galaxy A73 гар утсыг Samsung-н монгол дахь албан ёсны эрхтэй борлуулагч PC mall цорын ганц албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна. PC mall-н хот, орон нутгийн аль ч салбар дээрээс та энэхүү утсыг бэлэн болон лизингээр худалдан авах боломжтой. Лизингийн хувьд PC mall дэлгүүр бүр дээрээ лизингийг шуурхай гаргах боломжтой бөгөөд та энэхүү утсыг урьдчилгаа төлөхгүйгээр өөрийн болгож болно.

Дэлгэрэнгүй: 7575-3535

Онлайн дэлгүүр: Цахим технологи, Цахилгаан барааны их дэлгүүр (pc-mall.mn)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж