Шведийн сансрын корпорацийн судалгааны зориулалттай пуужин өчигдөр өглөө хөөрснийдөө дараа доголдол үүссэнээс хөрш Норвеги улсад унасан байна. Пуужин 250 км өндөрт хөөрснийхөө дараа эргэж унасан бөгөөд Норвегийн зурвасаас 15 км зайтай уулархаг бүсэд унажээ. Пуужин унасан газраас 10 км зайнд суурьшлын бүс байдаг аж.
Хил зөрчсөн асуудалд Шведийн засгийн газраас яаралтай Норвегийн талд бүх сувгаар мэдэгдэх ёстой байдаг тул зохих арга хэмжээг авч ажиллажээ. Түүнчлэн пуужингийн үлдэгдлийг авахын тулд Норвегийн талаас зөвшөөрөл авах ёстой байдаг гэнэ.
Норвегийн талд пуужин унаснаас тухайн газарт ямар хохирол учирсан болон иргэний агаарын тээвэрт аюул, заналхийлсэн эсэх талаар мэдээлэл харахаан байхгүй байгааг гадаад хэргийн яамнаас нь мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ