Халиа тошинг зайлуулахад 26 тэрбум төгрөг төсөвлөсөн

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Халиа тошинг зайлуулахад 26 тэрбум төгрөг төсөвлөсөн

Халиа тошинг зайлуулахад 26 тэрбум төгрөг төсөвлөсөн

Нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, дошин үүссэн байна. Эдгээр халиа гүйсэн мөсийг цэвэрэлэхэд 330 тэрбум төгрөг шаардлагатайг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн.

Хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:

-Хотын захиргаа болон дүүргийн удирдлагууд, Онцгой байдлын ерөнхий газраас үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Захирагчийн ажлын албанаас нийт дүүргүүдэд санхүүжилтийг гаргаж өгч, нэгдсэн зохион байгуулалттай ажиллахаар тогтсон.

Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд халиа дошин үүсэх эрсдэл өндөр.

Халиа тошин үүсэх эрсдэлтэй газруудад нийт 200 гаруй айл өрх байна. Улаанбаатар хот одоогийн байдлаар төсвийн хувьд хүнд байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил нийт 26 тэрбум төгрөг тавьсан. Энэ бол хоёр сургууль барих мөнгө гэсэн үг. Гэхдээ бид олон жил тулшамдсан халиа дошинг зайлуулах ажлыг Геодизи, барилга байгууламжийн газар зохион байгуулж байгаа.

ХАЛИА, ҮЕРТ ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ АЙЛУДЫГ НҮҮЛГЭНЭ

Геодези, усны барилга байгууламжийн газрын Ерөнхий инженер С.БАТСАЙХАН:

-Эхний ээлжид үерийн далангийн хэсэгт буусан айл өрхүүдэд албан шаардлага хүргүүлсэн. Мөн дүүрэг, хороогоор дамжуулж мэдэгдэх хуудас хүргүүлж байгаа. Цаашид хамгаалалтын зурваст буусан айл өрхүүдийг эрсдэлгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулаад явна.

Хуучин Мэргэжлийн хяналтын газар одоо хотын Стандарт хяналтын газартай мөн Геодези, усны барилга байгууламжийн газар хамтран ажиллаж, Онцгой байдлын ерөнхий газрын албан тоотын дагуу хамтарсан ажлуудыг хийгээд явж байна.

-Эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэх зардлыг ханаас гаргадаг вэ?

-Тусгайлсан төсөв байдаггүй. Албан ёсны зөвшөөрөлгүй, эрсдэлтэй бүсэд суурьшсан айлуудыг одоогоор нүүлгэн шилжүүлж эхлээгүй байна. Хэрэв нүүлгэх тохиолдолд Газар зохион байгуулалтын газар хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилладаг.

Хамгийн их эрсдэлтэй бүс Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг буюу Сэлбэ, Толгойтын голыг дагаж байршсан айл өрх.

Халиа тошин үүсэх эрсдэлтэй тухайн бүсэд нийт 2316 нэгж талбар байна. Түүний 341 нь гэр, байшин, 497 нь хашаа байгаа. Ямартай ч эхний ээлжид албан шаардлага хүргүүлсэн. Үүний дараагаар холбогдох албаныхан зохих арга хэмжээг авч ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж