Нислэгийн чиглэл дайнаас болж өөрчлөгдсөн нь Хятадад хамаагүй

Нислэгийн чиглэл дайнаас болж өөрчлөгдсөн нь Хятадад хамаагүй

Нислэгийн чиглэл дайнаас болж өөрчлөгдсөн нь Хятадад хамаагүй

Украины дайн эхлээд удалгүй Европын холбоо болон ОХУ хоорондын агаарын орон зай хаагдсан. Covid-19 болон дайнтай холбоотойгоор дэлхийн аялал жуулчлалын зах зээл унтаа байдалтай байсан ч сүүлийн үед харьцангуй дээрдэв. Хятад улс л гэхэд гурван жил хилээ хаасны эцэст саяхнаас бүрэн нээсэн билээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятадад айлчлах үеэрээ тус улсын "Airbus" компани Бээжинтэй асар том гэрээ хэлцэл хийснийг зарласан юм. Мөн цар тахлын өмнөхтэй ижил түвшинд хүртэл харилцаагаа аль болох хурдан сэргээнэ гэжээ.

Макрон Хятадад ирэхдээ хоёр улсын хоорондох хамгийн дөт замыг сонгоогүй. Илүү урт хугацаа, илүү их түлш зарцуулах хэдий ч улс төрийн шалтгаанаар болон аюулгүй байдлын үүднээс Макрон Оросын дээгүүр нисэхээс зайлсхийсэн.

Европын агаарын тээврийн компаниудад Оросын агаарын орон зай хаалттай байгаа тул олон нислэг тойруу замаар явж байна. "British Airways", "Air France", "KLM", "Lufthansa", "Finnair" зэрэг томоохон авиа компанийн нислэгийн чиглэл, цаг хугацаанд энэ нь нөлөөлж буй. Ялангуяа "Finnair" нь Оростой ойр оршдог учир хамгийн их хохирол амсчээ. 

Гэтэл Бээжин, Москва хоёрын харилцаа зузаан хэвээр байгаа тул Хятад улс Оросын агаарын орон зайгаар дамжин илүү хурдан, шууд чиглэлийн нислэгүүдийг үйлдсээр байгаа юм. Тиймээс Хятад улс илүү бага түлш зарцуулж, илүү их ашиг олж байна. Зарим авиа компани энэ асуудалд эмзэг хандаж, дургүйцлээ илэрхийлж байна. Франкфуртээс Бээжин хүрэхэд Германы авиа компаниар нисвэл 11 цаг зарцуулж буй бол"Air China"-гаар нисэхэд ердөө есөн цаг зарцуулж байгаа аж.

Мөн Оросоор дамжин өнгөрч буй нислэгүүд дайны машиныг санхүүжүүлж байна гэж "Virgin Group"-ийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон хэллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-26 103.212.118.36

ОХУ-манай улс их хэмжээний түлш, бензин худалдаж авдаг нь эдийн засгийг нь дэмжээд байна гэж арай хэлэхгүй биз.

Avatar

Алтан 2023-04-26 202.21.107.6

Оросын дээгүүр нисэхэд 10 гаруй цаг болсон. ирэхэд арай хурдан.

Avatar

Teneg 2023-04-26 180.149.98.126

gyi ee yaltai bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж