Афганистаны Кабул олон улсын нисэх буудалд амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлсэн халдлагыг зохион байгуулсан гэж буруутгагдсан "Исламын улс" бүлэглэлийн толгойлогчийг Талибан бүлэглэл устгасан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээлэв. АНУ нь Афганистанаас цэргээ гаргаж байх үед дээрх халдлага гарч, 13 америк алба хаагч, 170 гаруй афган иргэн амь үрэгдсэн юм. Амиа золиослky бөмбөг дэлбэлсэн алан хядагч Абдул Рехман Аль-Логри нь талибууд Афганистаны газар нутгийг хяналтандаа авахаас хэдхэн хоногийн өмнө шоронгоос суллагдсан байв.
"Исламын улс" террорист бүлэглэл нь Афганистан болон эргэн тойрны улсуудад идэвхтэй байгаа бөгөөд талибууд Афганистаны төрийн эрхийг авсныхаа дараа тус бүлэглэлээс ангижирах ажлыг эхлүүлсэн.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ