Өндөр төлбөртэй мэс заслын төлбөрийг ЭМД-аас төлөх боломжтой

Өндөр төлбөртэй мэс заслын төлбөрийг ЭМД-аас төлөх боломжтой

Өндөр төлбөртэй мэс заслын төлбөрийг ЭМД-аас төлөх боломжтой

Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг улсын болон хувийн эмнэлгээс хөнгөлөлттэй үнээр авахын тулд эрүүл мэндийн даатгал /ЭМД/ төлдөг. Гэвч иргэд даатгалаа ашиглахаас ашиглахгүй нь их. 2021 он хүртэл нэг иргэн жилд ЭМД-аар хоёр хүртэлх сая төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хязгааргүй болж өөрчлөгдсөн. Энэ хүрээнд зарим иргэн зайлшгүй шаардлагаар өндөр өртөг бүхий мэс засалд ордог. Энэ тохиолдолд даатгалаас 75 хувийг нь гаргаж, иргэн өөрөө 25 хувийн төлбөр төлдөг билээ. Харин зарим мэс заслын төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлж эхэлснээр өнгөрсөн жилээс оочер эрс нэмэгдсэн байна.

Тухайлбал, өвдөг, түнхний мэс заслаас эхлээд өндөр өртөгтэй хэд хэдэн хагалгааны төлбөрийг 100 хувь ЭМД-аас олгодог болсон бөгөөд хагалгаанд орох иргэдийн оочер хэдэн сараар үргэлжилж байгаа аж.

ТӨРӨЛХИЙН ГАЖИГ БОЛОН БУСАД ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХАГАЛГААНУУДЫГ ХӨНГӨЛНӨ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ 2021 онд “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоол гаргажээ. Тус тогтоолоор ЭМД-аас бүрэн буюу 100 хувь хөнгөлөх эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэчлэсэн айна. Үүнд:

  • Төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гаас гарахаар болсон. Тухайлбал, зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМДС-гаас гурав хүртэлх сая төгрөг олгож байсан бол шинэ тогтоолоор тохиолдол бүрд найман сая төгрөгийн санхүүжилт гаргах юм. Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлнэ.

Үүнээс гадна өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдолд өмнө нь 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр тус шинжилгээг  хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргах болсон байна.

Амбулаторид хийгдэх мэс ажилбарууд, шүд амны хөндийн тусламж үйлчилгээний багц, хяналтын үзлэгийн багц, жирэмслэлттэй холбоотой багцыг ЭМДС-гаас санхүүжүүлэх бөгөөд амбулаторийн үзлэг, тусламж үйлчилгээний үед даатгуулагчаас төлбөр авахгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-26 202.55.188.100

hudlaa shaatsgaagaa l

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.160.33

"… төлбөртэй … төлбөрийг" ? "… үнэтэй …. төлбөрийг" !!

Avatar

Ах нь 2023-04-26 124.158.109.175

Эрүүл мэндийн шинжилгээг даатгалаар хийдэг болгооч ээ. Улсын эмнэлгүүд нь 6 сар дуустал очер дууссан гээд хүлээлгэнд оуулаад хувийн эмнэлэг нь 50000-300000 түүнээс дээш үнэ хэлээд очергүй байж байх юм. Үүнийг зохицуулаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж