Намын жагсаалт: Т.Доржханд VS Ц.Даваасүрэн

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Намын жагсаалт: Т.Доржханд VS Ц.Даваасүрэн

Энэ долоо хоногийн VS буландаа улс төрийн намын жагсаалтын талаарх УИХ-ын гишүүдийн эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд, "Маш том үр дүн гарна. Парламентын 50 хувь нь эдийн засгийн бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлдэг парламент бүрдэнэ гэсэн бол, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн намын жагсаалт хийхийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.


 

Т.Доржханд:
УИХ-ын гишүүн

-2012-2016 оны сонгуулийн тогтолцоо муу байсан. Намын даргын эргэн тойрны хүмүүс сонгогддог гээд л ярьдаг. Энэ удаагийнх нээлттэй. ХҮН намын хувьд манайх листэнд хамгийн нэр цэвэр хамгийн их санал авах улстөрчдийг оруулна. Бусад улстөрийн намууд ч зөв үзэл бодолтой, эрүүл саруул улстөрчдөө жагсааж оруулах байх. Нүүрс, Хөгжлийн банкны хулгайд холбогдсон хүмүүс листэнд орсон бол тэр мэдээллийг бид иргэддээ өгөөд явна.

Маш том үр дүн гарна. Парламентын 50 хувь нь эдийн засгийн бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлдэг парламент бүрдэх юм. Парламент бол улс төрийн намуудын мэтгэлцээний талбар байдаг. Энэ агуулгаар улс төрийн мэтгэлцээний талбар болно. Парламент бодлого ярьдаг байж чадахгүй байна. Олон улсад пропорциональ системийг оруулж ирсэн. Монголын эдийн засагт өөрчлөлт гарна. Монголын улсын нийт өр 30 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 30 их наяд төгрөг байгаа юм. Төсөв жилийн жилд алдагдалтай баталдаг. Пропорциональ орж ирснээр өрийн асуудал шийдэгдэх төсөв алдагдалгүй батлах боломж бүрдэнэ. Үр дүнд нь Мөнгөний бодлого орон зайтай болно. Хувийн бизнесийг дэмжих орон зай гарч ирнэ. Төлөөлөх чадвар сайжирч, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байна. Багш эмч нарын төлөөлөл орж ирнэ. Тогтолцооны өөрчлөлт хийснээр парламентын чадвар бэхэжнэ. Иргэдийн оролцоо бий болно. Ардчиллын дархлаа бий болно.

Ц.Даваасүрэн:
УИХ-ын гишүүн

-Ард түмнээс шүүрдүүлсний буруу ерөөсөө байхгүй. Гоншигоноод байх юм байхгүй. Санал авч чадахгүй байгаа бол хохино. Энэ бол олонхын итгэлийг авах зарчим. Шүүлгэхгүй, шүүрдүүлэхгүй болно гэдэг бол аюул гэж үзэж байна. Намын нэрээр танайхан бол санал авч чадахгүй УИХ-ын гишүүн Т.Доржханд аа, манайхан бол авна. Иргэдийнхээ саналыг намд өгөх гэж байгаа гэдгийг л бодох хэрэгтэй. Ард түмэн энэ хуулийг зүтгүүлж байгаа хүнийг сонгохгүй байх хэрэгтэй. Үндсэн хуулийн эсрэг байна шүү дээ.

Иргэдийнхээ саналыг намд өгөх гэж байгаагаа бодох хэрэгтэй. Муухай шүү дээ. Зөндөө гоншигнож гүйсэн. Магадгүй хууль батлагдахгүй байх магадлалтай. Эцсийн дүндээ ард түмэн шүүнэ. Энэ хуулийг зүтгүүлж байгаа намуудыг ард түмэн эсрэг санал өгөх хэрэгтэй. Би тэгж уриална. Үндсэн хуульдаа хий л дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж