Л.Мягмаржав: Хэний ч нөлөөнд автаагүй учраас яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

LiveЛ.Мягмаржав: Хэний ч нөлөөнд автаагүй учраас яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна

Л.Мягмаржав: Хэний ч нөлөөнд автаагүй учраас яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна

Шүүгч: "Монгол мах экспо" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК-тай холбоотой нэр бүхий 11 шүүгдэгчээс мэдүүлэг авч дууслаа. Дараагийн компани руу оръё. "Газ Импорт" компанитай холбоотой асуудал руу оръё. Шүүгдэгч П.Мягмардоржоос эхэлье.

П.Мягмардорж: Миний бие 2017 оноос аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс төслийн үйл ажиллагаа явуулах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан. Нотариат гэрчилнэ. Энэ бол автомашины баттерей болон аж үйлдвэрийн баттерей бусад баттерёйг дарж устгах, дахин боловсруулах төсөл байсан. Энэ төслийг Өмнөд Солонгосын "Unicor battery" компанитай хамтарч явуулахаар гурван тал тохирсон. Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Төслийн санаачлагч нь манай компани, гүйцэтгэгч нь "Unicor" компани байгаа юм. Үйлдвэрийг 100 хувь Солонгос талын компани гүйцэтгээд, зургаан сар ажиллуулаад, Монголын талд хүлээлгэж өгөх, энэ хугацаанд зургаан инженер, монгол ажилчныг сургах чиглэлтэй байсан. Үүний дагуу 4.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний 220 гаруй сая йений зээлийн гэрээ бий. Уг төсөл 2018,2019 онд нэлээд амжилттай явсан. Ингээд 2019 онд ковидын улмаас зогсчихсон. Үргэлжлээд АТГ-аас ажиллагаа явагдаад, өнөөдрийг хүртэл явж байна. Намайг авлига өгч банкнаас зээл авсан гэх мэдээлэл явсан. Энэ дагуу нэлээд олон удаа байцаагдаж, мэдүүлгүүд өгсөн. Албан тушаалын хэрэг гэдгийг сайн ойлгохгүй байна. Мөн 18.6.1-д заасан зүйл анги нь сайн ойлгогдохгүй байна. Би төслийнхөө талаар товчхон танилцуулъя. Манай улс баттерей импортлоод, 100 гаруй жил болж байна. Хэрэглэж дуусаад, шууд хаячихдаг. Энэ хаягдал нь Монгол Улсын Хог хаягдлын тухай тэр дундаа Аюултай хог хаягдлын тухай хуулиар хортой бодисын тоонд ордог тусгай хог хаягдалд ордог. Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аюултай хог хаягдлыг цэгцлэх асуудлыг тусгадаг боловч үйлдвэр байдаггүй. Хүхрийн хүчлийн аккумлятор, баттерей зөвхөн импортолдог. Хэрэглээ нь дууссаны дараа экспортлодоггүй учраас үйлдвэр байгуулахаар шийдсэн. Хөгжлийн банк санал хүсэлтийг минь дэмжсэн. Цаг үе өөрчлөгдөөд, юм юм давхцаад, буруу ойлголт яваад байгаа юм. Бүх төрлийн баттерэйг дахин боловсруулж, устгах чиглэлд анхаарсан. Солонгосчууд анх гэрээ хийхдээ “Та нар хог хаягдлаа дахин боловсруулаад ашиглачих. Энэ түүхий эд чинь хангалттай болвол хөрөнгө оруулах амлалтаа өгөөд, Хөгжлийн банкны захирлуудтай уулзаад шийдсэн. Тэндээс хөрөнгө оруулалт орж ирэх нь чухал хэрэгтэй байгаа юм. Гол нь технологи нь шүү дээ. Зээл авахад нөлөөлсөн гэж яриад байдаг юм. Технологийн дэвшлийг хараад нөлөөнд автсан байж магадгүй. Түүнээс биш хувийн юм уу, албан тушаалын нөлөөлөл байхгүй л дээ. Янз бүрийн мөнгө цаас амалсан зүйл байхгүй. Мөрдөн байцаагч анх уулзахдаа “Та Энхбат захиралд хэдэн төгрөг өгч, өр барагдуулсан гээд хэлчих. Танд ямар хамаа байх вэ. Аргагүй байдалд ороод л та өгөө биз” гэсэн дургүй, зэвүү хүргэсэн асуудал яриад эхэлсэн. Үүнээсээ болоод яриа ч нийлээгүй. Ингээд 2022.06.03-нд хил хорионы хуралд орсон. Энэ байдлаа нэр заагаад хэлтэл дахин нэг зүйл анги нэмээд өгчихсөн.  Хэрэв шаардлагатай бол нэрийг нь ч хэлж байна. Надад айгаад санаа зовоод байх зүйл алга. Мэдээллийн зөрүүтэй байдлаас болж  хүн төөрөгдүүүсэн асуудал болж байна. Манай компанийг 2021 онд ковидын үеэр Иргэний хэргийн шүүхэд өгч хэрэг үүсгэсэн. Засгийнмгазраас төсөл хөтөлбөрийг нь дэмжээд ирэхээр хөрөнгө оруулагч талд таатай санагддаг. Хөрөнгө мөнгөө алдчиххгүй юм байна гэж ойлгодог. Гэтэл сая 2021-2022 оноос сэжиглэж эхэлж байна. Засгийн газар нь солигдохоор бодлого нь өөрчлөгддөг юм байна хэмээн гадны хөрөнгө оруулагчид айж байна. Итгэж хөрөнгө оруулсан хүмүүс нь хэрэгт орооцолдоод явчихвал бидний хөрөнгө салхинд хийснэ гэсэн болгоомжлол байна. Манай үйлдвэрийн төсөлд хамгийн ахмад нь 1927 онд төрсөн хүн оролцож төсөл удирдсан. Хамгийн залуу нь 1961 онд төрсөн хүн бий. Солонгосчууд бол үнэхээр ажлын төлөө төрчихсөн хүмүүс байдаг юм билээ. Би одоо зарим юмаа мартаад байна. Прокуроруудын  бага яриарай гэсэн нөлөөнд автчих шиг боллоо. Хөгжлийн банкнаас авсан зээл гурав тасраад дөрөв дэх хэсгийг нь өгөөгүй. Солонгосчууд надад урилга өгөөд байгаа боловч би хилийн хоригт орсон учраас явж чадахгүй байна. Үнэ хөлс нь өсчихлөө. Хурдан дуусгах арга байна уу гэдэг асуудлыг ярьж байгаа. Солонгосчууд нэг ажил эхлүүлсэн бол заавал дуусгадаг юм билээ. Олон оронд ийм үйлдвэр барьж өгсөн.

Шүүх хурлыг хүндэтгээд ингээд дуусгая. Түүнээс биш сайн ойлгуулж танилцуулах зүйл олон бий. Цаашид мэлтгэлцээний явцад үнэн зөвийг ялгах биз ээ. Мэдүүлэг өгч дууслаа.

 

18 : 35
2023-4-26

Шүүгдэгч Б.Батбаатар: Инжир компанийн Ерөнхий захирлын албан тушаалтай.  Би мод боловсруулах үйлдвэрийн инженер технологич мэргэжилтэй. Евро стандартын угсармал наамал модон дүнз барих төслийг хэрэгжүүлэх болсон. Ой модны салбар 1991 онд 100 хувь хувьчлагдсан. Түүнээс хойш ой салбарын уналтын үе эхэлж 2005 оноос Монгол Улсын Засгийн газрын удаа дараагийн тогтоол шийдвэрээр ой модны аж үйлдвэрийн салбарыг сэргээн босгох бодлого хэрэгжсэн. Германы талаас танай улс түймэрт өртсөн, хортон шавьжинд идэгдсэн ойгоо эдийн засгийн эргэлтэнд оруулах асар их нөөц байгааг хэлж байсан. Ингээд 2012 оноос Чингис бондын хөрөнгө босгож ирээд экспортыг дэмжиж, импортыг орлох ЖДҮ-ийг дэмжих ажил эхэлсэн. Мөн ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гааль НӨАТ-аас чөлөөлөх дөрвөн жилийн хугацаатай тогтоол гаргасан. Энэ сайхан боломж руу бүх хүн ханцуй шамлан орсон. Модон материалын гааль НӨАТ-ыг ч өас чөлөөлсөн. Тиймээс манай компани төслөө эрдэмтэд мэргэдтэй хамтарч ажиллах төслөө хөөцөлдөж байгаад 2015 онд 3.5 тэрбум төгрөгийн зээл авах шийдвэр гарсан боловч 2017 оны 12 сард манайд хөнгөлттэй зээл олгох гэрээ байгуулсан. Зээлээ аваад тоног төхөөрөмжүүд оруулж ирсэн. Ингээд 2018 онд тоног төхөөрөмжийн тал нь ирсэн. Одоо ч тал нь ирсээр байна. Ковидын үед амаргүй байлаа. Одоогоор тоног төхөөрөмжийн 95 хувь нь ирчихсэн. Тайваниас авсан үйлдвэр экологийг цэвэр үйлдвэр байгаа юм. Зээлтэй холбоотойгоор намайг хоёр Эрүүгийн хэрэгт буруутгасан. Эхнийх нь 22.5-аар ялласан. Би нийтийн албан тушаалтан биш байтал намайг яагаад тийм хүндээр яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөр гэм буруугийн асуудалдаа маргахгүй байгаа. Хоёрдугаарт мөнгө угаасан хэмээн буруутгасан. Хөгжлийн банкнаас зээл авах нь бохир мөнгө биш шүү дээ. Банкнаас авсан зээлийн мөнгөө захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд зарцуулсан. Анхан шатны бүртгэл тааруу байсан гэж үзсэн. Банкнаас авсан зээлээрээ өөр банкны зээл төлсөн гэж буруутгаж байгаа. Ганц нэг тийм тохиолдол бий. Прокурорын байгууллага Үндсэн хуульд заасан ардчилсан, иргэний хүмүүнлэг нийгэм байгуулах зарчимаа баримталж шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийн банкнаас авсан зээлээ үйлдвэрээ ашиглалтад оруулаад төлж барагдуулах хүсэлтэй байгаа.

15 : 43
2023-4-26

Л.Мягмаржав: Яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна

Шүүгдэгч Будхүү: Газ импорт компанийн хэрэгжүүлэх төслийн тухайд яллах дүгнэлтэд дурдсанаар миний бие хоёр үйлдэлээр буруутгагдаж байгаа юм байна. Нэгдүгээрт, анхны зээл олгох үйл ажиллагаанд тодорхой нөхцөл хангагдаагүй байхад нөхцөл зааж зээл олгох шийдвэр гаргасан. Давуу байдал олгосноор их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаж байгаа. Уг төслийн тухайд холбогдох материал зээлийн дүгнэлттэй танилцаад хуульч Болдхүүгийн 2017.12.13-ны өдрийн дүгнэлтийг хянаж гарын үсэг зурсан. Уг дүгнэлтээр зураг төсөл баталгаажуулах буюу Хөгжлийн банкны тухай хуулийн 11.3, нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэх буюу 11.5-д заасан шаардлага хангагдаагүй байна. Үүнийг хангуулж байж төслийг санхүүжүүлэх боломжтой гэсэн агуулгаар дүгнэлт гарсан. Дараа нь зээлийн удирдлагын хорооны хурал болж, төслийн санхүүжилт зээлийн удирдлагын газраас тодорхой нөхцөл заажизээл олох санал дэмжиж гарын үсэг зурсан. Уг дүгнэлтэд хууль зүйн дүгнэлтэд тусгасан нөхцлийг хангуулах асуудал тусгагдсан. Дараагийн процесст миний бие оролцоогүй. Дараа нь 2017.12 сард олгосон зээлийн хорооны дүгнэлт бий. Дараа нь 2018 оны есдүгээр сард зээлин хугацаа сунгах асуудал байсан. Өөрөөр хэлбэл олгосон зээлийнхээ тохирсон хугацааг тодорхой нөхцлийн улмаас харилцагч хүсэлт гаргаад, зээлийн газар судлаад тодорхой хугацаагаар сунгагдах асуудал хэлэлцэгдсэн. Уг асуудалд миний бие холбогдох хуулиудыг үндэслэн зээлийн гэрээний хугацааг сунгах боломжтой байдаг. Энэ аль ч банк санхүүгийн байгууллагад хийгээд явдаг үйлдэл байгаа. Уг зээлийн хорооны хуралд миний бие оролцоод дэмжсэн санал өгсөн. Хууль зүйн дүгнэлт ч дэмжих боломжтой гэсэн байдлаар гарсан. Эрсдлийн дүгнэлт гараагүй, бүрдэл хангагдаагүй байсан гэдгийн тухайд тодорхой санахгүй байна. 2018 оны есдүгээр сарын 04-ний өдрийн зээлийн хорооны удирдлагын дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтээр эрсдлийн дүгнэлт хийгдсэн гэж ойлгосон. Хавтас хэрэгт ч байгаа байх гэж бодож байгаа. Бүрдлийг би хангуулах үүрэггүй. Хурал зарласан тохиолдолд оролцоод саналаа өгөх үүрэгтэй. Би зээлийн ач холбогдлуудын талаар нэг их ярихгүй байгаа. Төсөл хэрэгжүүлэгчид ч ярьж байгаа бусад мэргэжлийн хүмүүс ч ярьж байгаа учраас… Гэхдээ цаашид тодорхой хэмжээнд ярих нь зүйтэй гэж бодож байна. Энэ төсөл, аюултай хог хаягдлыг боловсруулаад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахаас гадна экпортод гаргах зорилготой төсөл байсан учраас холбогдох нэгжүүд нь судлаад зөв зүйтэй юм байна гээд дүгнэчихсэн учраас миний бие дэмжиж санал өгсөн.

 

Шүүгдэгч Чойжилжалбуу: Намайг эсдлийн дүгнэлт гараагүй байхад дэмжих санал өгсөн гэж буруутгаж байгаа. Миний бие зээлийн хорооны хурал дээр юу болсныг санаж байна.Эрсдэл хариуцсан хүмүүс дүгнэлтээ амаар танилцуулж дараа нь бичгээр оруулж ирж танилцуулсан. Тийм учраас мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Төслийн тухайд ярих нь илүүц биз. Хариуцсан хүмүүс нь хангалттай тайлбар өглөө.

 

Шүүгдэгч Л.Мягмаржав: Миний бие энэ шүүх хуралдаанд гурван зээлийн зээлийн хорооны дүгнэлтэд санал өгсөн асуудлаар буруутгагдан оролцож байна. Эхнийх нь Газ импорт компанийн зээлийн асуудал юм. Анхны тайлбар учраас нэлээд дэлгэрэнгүй бэлдэж ирсэн. Миний хувьд 1996 онд анх Хөдөө аж ахуйн банк буюу Монгол банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж эхэлсэн. Арилжааны хэд хэдэн банкинд зээлийн эдийн засаг, зээлийн бодлого, гадаад дотоод төлбөр тооцоо салбарын удирдлага банкны үйл ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай. 2016 онд Төрийн банкинд ажиллаж байгаа Хөгжлийн банкинд хүсэлт гаргаж  Төслийн санхүүжилт зээлийн газрын Санхүүжилт болон зээлийн тайлагналын хэлтсийн захирлаар томилогдсон. Ингээд 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл ажилласан. Сүүлд нь мөн Хөгжлийн банкинд 2021 оны аравдугаар сараас 2022 оны 3 сар хүртэл Эрсдлийн удирдлагын газрын Эрсдлийн бодлогын хэлтсийн захирлаар ажиллаж байгаад АТГ-аас гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тухай мэдэгдэх хуудас ирсний дагуу байгууллагын удирдлагууд хуулийн үндэслэлгүй ажлаас чөлөөлчихсөн. Энд хамаарч байгаа хэрэгт Санхүүжилт болон зээлийн тайлагналын хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа ямар чиг үүрэгтэй ажиллаж байснаа товч хэлэхэд манай хэлтэс Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагаанд шаардлагатай бодлого, журмуудыг сайжруулах, шинэчлэн боловсруулах чиглэлээр ажиллаж байсан. Дараагийнх нь зээлийн багцын тайлан мэдээтэй холбоотой мэдээ мэдээллийг төлөвлөгө төслийн дагуу бэлтгэх танилцуулах чиг үүрэгтэй байсан. Банкны нийт зээлийн багцад авах арга хэмжээний саналыг боловсруулах мөн зээлийн эрсдлийн сан байгуулах хувь хэмжээний санг нэгтгэж танилцуулах чиг үүрэгтэй байсан.  Чиг үүргийг гүйцэтгэх захирлын тушаалаар баталдаг. Намайг ажиллаж байх үед энэ чиг үүрэгт хэд хэдэн өөрчлөлт орж байсан. Гэхдээ хэзээ ч энэ зээлийн судалгаа шинэжилгээний ажилд оролцох зээл олгох эсэх тухай асуудлаар дүгнэлт гаргах зүйл заалт байгаагүй. Тийм ч учраас би Газ Импорт компанид 2017 оны 12 дугаар сард зээлийн удирдлагын хороогоор хэлэлцээд дүгнэлт гараад гүйцэтгэх захирлын тушаалаар анхны зээл олгох үйл ажиллагаанд оролцоогүй. Намайг яллах дүгнэлтээр буруутгаж байгаа зээлийн удирдлагын хороонд ороод дэмжсэн  санал  өгсөн гэх асуудлыг энэ мэдүүлгээрээ няцаах хэд хэдэн тайлбар хэлье. Миний бие Хөгжлийн банкинд ажилд орох үед Хөгжлийн банкны хууль УИХ-д өргөн баригдчихсан байсан. Өөрөөр хэлбэл төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг цэгцлэх ажил ид өрнөж байсан. Манай хэлтэс Тоон мэдээллийг нэгтгэх нүсэр ажил руу орж байсан. Ингээд 2016 оны 2 сард УИХ-аас Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.   Ингээд шинэ хуулийн зарчим үзэл санаанд нийцүүлж Хөгжлийн банкинд ажшиглаж байгаа бодлого журмыг шинэчлэх энэ ажил руу орсон. Ажлын хэсэг нэлээд ирчтэй ажилласан. Бичиг баримтаа сайн боловсруулсан учраас 2017.04.01-нээс хууль хэрэгжиж эхэлсэн. Ингээд 19-нд Засгийн газраас Хөгжлийн банкны дүрмийг шинэчлэн баталсан. Дүрэм шинэчлэгдсний маргааш нь анхныхаа зээлийн бодлогыг ТУЗ-өөр батлуулж байсан. Хөгжлийн банкны зарим, найруулга өөр шинж чанартай болсон. Миний хувьд ямар нэгэн байдлаар судалгааны ажилд оролцож байгаагүй. Хэн нэгэнд үүрэг чиглэл өгч байгаагүй. Газ импорт компанитай холбоотой асуудлаар “Та зээлийн удирдлагын хорооны есдүгээр сарын 4-ний  хуралд оролцоод дэмжсэн санал өгсөн. Газ импорт компанитай байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт орууулах асуудлыг авч хэлэлцэхдээ эрсдлийн дүгнэлт гараагүй, шинжилгээний тайланг тус банкыг хариуцсан мэргэжилтэнн, захирал танилцуулаагүй байхад авч хэлэлцээд бусад хүмүүстэй үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсний улмаас Газ импорт компанид өмнө нь олгохоор шийдвэрлэсэн байсан зээлийн үлдэгдэл санхүүжилтийг олгоод Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэдэг. Энэ талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө, дараа нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг  өгөхдөө хэд хэдэн удаа давтан мэдүүлсэн зүйл байдаг.  Үүнийг прокурор, мөрдөгчид яллах дүгнэлтэндээ тусгаагүй. Газ импорт компанийн төслийн зээлийн эргэн төлөлтийн хувиарыг өөрчлөх хүсэлтийн тухай асуудал нь 2018.08.13-ны өдрийн хурлаар хэлэлцэгдэж эхэлсэн тухай юм. Тэр өдрийн хуралд тухайн зээлийг хариуцаж байсан хэлтсийн захирал ээлжийн амралттай байсан учраас хэлтсийн ахлах мэргэжилтэн Тогтохбаяр журмынх нь дагуу танилцуулсан.  Ингээд тодруулсны дараа Зээлийн удирдлагын хорооноос хууль зүйн дүгнэлт гарчихсан байсан. Эрсдлийн дүгнэлт хараахан гараагүй байгааг зээлийн хорооны удирдлагын дарга, Гүйцэтгэх захирал танилцуулсан. Эрсдлийн дүгнэлт гартал энэ асуудлаар санал хураахгүй гээд тухайн өдөр санал хураагаагүй. Тухайн сард хэд хэдэн асуудаа асуудлыг авч хэлэлцсэн. Миний хувьд зээлийн эргэн төлөлт хийх мөнгөн урсгал бэхжээгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээний үндсэн хугацааг сунгалгүйгээр төслийн бүтээн байгуулалтыг дуусгуулах, үйлдвэрлэлийг эхлүүлээд туршилт тохируулгыг нь хийлгээд орлого бүрдэж эхлэх хүртэл эргэн төлөлт эхлүүлэхийг түр хугацаагаар хойшлуулах гэсэн саналаа хурал  дээр иэлрхийлээд дэмжсэн. Хөгжлийн банк гаднаас эх үүсвэр татаж аваад түүнийхээ хугацаатай уялдуулаад зээл өгчихөөр бүтээн байгуулалтууд бидний эх үүсвэр татсан хугацаатай таарах ямарч арга байдаггүй. Төслийн хэрэгжих хугацаа болоод бизнесийн мөчлөг, мөнгөн урсгалтай нь уялдуулж зээл төлөх эцсийн хугацаа эргэн төлөлтийн хуваарийг тодорхойлж, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс чөлөөлөх хугацаатай байж болно гэдэг агуулгаар зээлийн бодлого дээр тусгасан. Миний дэмжсэн саналд нөлөөлсөн зүйл бол 2018 оны долдугаар сард Өдрийн сонин цуврал нийтлэл гаргаж байсан. Үүн доторр Налайх орчим ажиллаж байсан хаягдал батерэй боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг Мэргэжллийн хяналтынхан очиж зогсоосон гэж байсан. Тэр үйлдвэрүүд хаягдал батерэйг сүхээр хага цохиод дотроос нь хар тугалгыг нь шууд авдаг байсан юм билээ. Тэр хагараад хүхрийн хүчил газарт асгараад үлдэж байсан ийм л дүр зураг явж байсан. Тийм учраас энэ байдлыг үйлдвэрийн аргаар боловсруулах солонгос технологи оруулж ирэх төсөл байсан учраас үнэхээр дэмжсэн. Хэрэв би анх зээл толгох асуудлыг оролцсон бол бас л дэмжээд зогсох байлаа. Гэхдээ анхны зээлдолгох явцад оролцоогүй. Энэ үйлдвэрийн төсөл байгаль орчинд ээлтэй, ногоон төсөл юм гэж хувьдаа бодож байсан учраас дэмжсэн. Би ингэхдээ хуульд заасан бодлого, дүрэм журмыг баримтлан ажилласан. Ямарваа нэгэн хууль дүрэм журам зөрчсөн үйлдэл байхгүй. Хэн нэгэн этгээдийн хууль бусаар явуулсан ямар нэгэн үйл ажиллагааг нь дэмжээгүй. Гүйцэтгэгчээр хамтран ажилласан, үгсэж хуйвалдсан асуудал байхгүй. Ийм учраас яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

 

15 : 25
2023-4-26

Засгийн газар нь солигдохоор бодлого нь өөрчлөгддөг юм байна хэмээн гадны хөрөнгө оруулагчид айж байна

Батбаяр: Газ Импорт компанитай холбоотойгоор мэдүүлэг өгье. Тухайн үед Монгол Улсын хэмжээнд импортоор орж ирдэг батерэй тэр дундаа авто машиныг батерэйг дахин боловсруулж үүнээс гарсан бүтээгдэхүүнийг экспортод гаргана хэмээн танилцуулга хийснийг санаж байна. Үндсэндээ батерэйг задлахад хоёр төрлийн бүтээгдэхүүн гардаг. Хар тугалга, хүхрийн хүчил. Аль алийг нь ашигласнаар гадаш гаргах экспорт нэмэгдэх давуу талтай. Хүхрийн хүчлийг ялгаж авснаар гаднаас импортоор оруулж ирдэг хүхрийн хүчлийн хэмжээг бууруулах боломжтой. Энэ төсөл Монгол Улсад батерэй болон химийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас байгаль орчны болоод бусад нөлөөллийг өндрөөр тавьсан. Тодорхой хугацаанд шаардлагаа батлуулах нөхцөл тавьж байсан. Байгаль орчны болоод холбогдох байгууллагуудын тусгай зөвшөөрлийн холбогдох хурал нь тогтмол болдоггүй улиралд буюу тодорхой хэмжээнд давтамжтай явдаг. Энэ хурлын тов зарлагдахаар материалаа өгч зөвшөөрөл авна гэж байсан санагдаж байна. Тогтсон хугацаанд шаардлагаа биелүүлээгүй бол төслийг буцаан татах шаардлага гардаг. Тиймээс үе шатны шалгуур нь шаардлага хангаж байсан учраас санхүүжилт авсан болов уу гэж бодож байна.  Тодорхой хугацаанд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж дуусаагүйн улмаас энэ төсөлтэй холбоотой Хөгжлийн банкны холбогдох удирдах хорооны шийдвэр гарч зээл олгосон. Өөрөөр ямар нэгэн нөлөөлөлд автсан зүйлгүй.

 

14 : 11
2023-4-26

Даажамба: Төрсөн өдрийн бэлгэнд ирсэн балыг авлига хэмээн үзэж намайг буруутгасан

Шүүгдэгч Даажамба: Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2017 ны есдүггээр сарын 28-ны өдрийн хуралдааны асуудлыг хоёр өдөр ярьлаа. Тухайн хуралдаанаар 10 гаруй асуудал яригдаж хэд хэдэн зээлийн асуудал хөндөгдсөн. Тухайн хурлаар орсон дөрвөн зээлийн асуудал яригдаж байна. ТУЗ-ийг бүхэлд нь буруутгаж байгаа зүйл ангийг хоёр өдрийн турш ярьчихсан учраас давтаж яриад яахав. Энэ асуудалд ТУЗ-ийн гишүүд ижил тайлбар, мэдүүлэг өгсөн учраас давтаж хэлэх асуудал алга. Хэргийн материалд Бишрэлт группийн гэх нэр томъёо яваад байгаа. Тэр дотроо Мах Импекс, Эм импекс гэсэн хоёр зээлийн асуудалд намайг онцгойлон буруутгаад байгаа зүйл нь үнэ бүхий эд зүйлийг бэлгэнд авснаараа нөлөөнд автаж, авлига авсан.Түүгээрээ нөлөөлж хурал хуралдуулж, санал өгсөн гэдэг ийм асуудал явж байгаа. Тухайн яригдаад байгаа бэлэг бол бал шүү. Прокурорынхон үүн дээр анхаараарай. Шүүхийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл аваад үзэхэд бал эх ангилалдаа орж байгаа юм билээ. Зарим материал дээр үзэг гэж яваад байна лээ.  Үзгийн тухайд илүү үнэтэй байдаг юм билээ. Бал төрсөн өдрөөрөө авсан. 2017 оны наймдугаар сарын 10-нд миний 40 насны төрсөн өдөр болсон.  Найз нөхөд, хамт олонтойгоо баярласан. Банкны багийн удирдлага хамт олноос надад бал бэлэглэсэн. Анх мөрдөн  байцаалтын явцад надаас асуухад нь ч энэ талаараа хэлж байсан. Хаана хэзээ хэдний өдөр өгснийг мэдэхгүй байна гэдгийг хэлсэн.  Үнэнийг хэлэхэд Монгол Мах экспо, Монгол эм импекс компанийн хүмүүсийг танихгүй, мэдэхгүй. Төсөл нь есдүгээр сарын 28-ны өдрийн ТУЗ-ийн хуралдаан дээр орж ирдэг журам, хууль дүрсмийнхээ дагуу орж ирж хэлэлцэгдээд дэмжигдсэн. Өмгөөлөгчийн зүгээс балтай холбоотой код, үнэлгээ, борлуулсан гэгдэж байгаа өнөөгийн удирдлагаас нь тайлбар авч албан бичгээр шүүх бүрэлдэхүүнд хүргүүлсэн.

13 : 18
2023-4-26

Д.Даваасамбуу: УИХ, ЗГ-аас ямар нэгэн нөлөө огт байгаагүй

Махбал: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаах шатанд явсан мэдүүлгээрээ явна.

Д.Даваасамбуу:

-Энд хоёр төсөл яригдаж байгаа юм байна.Бодлогын хувьд хоёр асуудал хэлмээр байна.Монгол Улсын Хөгжлийн банкнй хуульд зааснаар Хөгжлийн банк өөрийнхөө эх үүсвэрийн 60-аас доошгүй хувийг экспортын үйлдвэрлэлд явуулах ёстой. Тухайн үед дандаа импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд дэмжихээс өөр аргагүй байсан. Нөгөө талаас импорт орлох Эм импекс компаниас татгалзсан. Бишрилт группын ашиг сонирхлын асуудал огт байхгүй гэдгийг үүгээр батлагдах байх гэж бодож байна. Капитал банк, Хөгжлийн банкинд өртэй байсан учраас хууль эрх зүйн талаасаа болохгүй юм шиг яригдаад байна. Аливаа банк чинь 10 хувь нь л өөрийн хөрөнгө үлдсэн 90 хувь нь зээл байдаг. Байгууллагуудын байршуулсан мөнгийг экспортын компани дээр ногдуулж тооцдог журам байж болохгүй л дээ. Тэгвэл Монголын бүх байгууллагууд өртэй болно. Нэгэнт байршуулсан мөнгө нэг бол татаад авчихна, хугацааг нь сунгачихна гээд шаардлагынхаа тухай бидэнд танилцуулахдаа бичиихсэн байгаа. Тийм учраас энэ бодлогын асуудал. Дээрээс нь Монгодд байгаа ганц зүйл нь хэдэн мал. Жилдээ 15-20 сая мал нядлах боломжтой. Үүнийг хийдэг хоёр том үйлдвэрийн нэг нь Монгол мах экспо компани. Би санаж байна. Зөвшөөрөлгүй байна гээд биччихсэн байгаа. Экспортод гаргах зөвшөөрөл нь хоёр жилийн дараа МХАҮТ-аар бүртгээд гаргадаг. Тиймээс тэр асуудал яригдах болоогүй. Хамгийн гол нь тухайн үед олж мэдсэн зүйл бол Монгол Улсын гуравхан үйлдвэр БНХАУ руу халаан боловсруулалтын мах гаргах зөвшөөрөл авсны нэг нь Монгол мах экспо компани байсан. Тийм учраас Хөгжлийн банкны ТУЗ-ийн, гүйцэт удирдлагын бодлого нь зөв байжээ. Энэ нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дэх Монгол Улсын эдийн засгийн бодлогод нийцэж байсан учраас хуулийн хүрээнд бас нийцсэн. Дараа нь зээлийн шинжилгээний нэгдсэн дүгнэлтэд тулгуурлаж, шийдвэр гаргасан. Судалгааны эхний явцад зарим шаардлагыг нь хангаагүй ч гэсэн дараагийн шатанд хангана гэсэн. Тийм учраас зээл олгосоон. Мөн эргэн төдөгдөх нөхцөл, тэргүүлэх зэргийг үйлдвэр байх, бусад банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байна, гэх зэргээр хуулийн заалт, бодлогын заалт,  холбогдох журмын заалтуудыг хангасан  гэсэн дүгнэлт дээр үндэслэж саналаа өгсөн. Бид зээлийн матераилтай танилцаж, тэмдэглэл гаргасан. ТУЗ-ийг зээлийн шаардлага хангуулаагүй хэмээн буруутгаад байгаа. Шаардлага хангуулах тухай Хөгжлийн банкны 28.2-т Хөгжлийн банкны гурав дахь этгээдийн өмнө хүлээсэн үүргийг хангуулах үүрэг нь ТУЗ-д биш Хөгжлийн банкид байна хэмээн заасан. ТУЗ сард хоёр хуралддаг учраас зээлийн шаардлагыг хангуулах ямар ч боломж байхгүй. Яриад байвал олон зүйл байна. Гэхдээ гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн бүрэн эрхийг буруу ашиглаж зээл олгосон гэж намайг буруутгасан. Харин ч би үүргээ маш сайн биелүүлсэн. Тухайлбал, НВЦ компанид зээл олгоход би өөрийн биеэр оролцоогүй. Эргэж ирээд танилцлаа хэмээн гарын үсэг зурсан. Дээд удирдлагуудаас  УИХ, ЗГ-аас ямар нэгэн нөлөө огт байхгүй.  Би өөрөө олон хүүхэдтэй айлын том нь. Би төрөл садан ах дүүгийн эрх ашгийн төлөө ажиллаж байсан зүйл огт байхгүй. Зөвхөн насаараа төрийн, нийтийн албаны эрх ашгийн төлөө тэнд ажиллаж байгаа байгууллагын төлөө л ажиллаж  ирсэн. Би 45 дахь жилдээ энэ чиглэлээр ажилллаж байна. Энэ хугацаанд ёсзүйгээ зөрчсөн удаагүй.

 

11 : 50
2023-4-26

н.Энхбат: Хоёр хүний хоорондын бизнесийн харилцаа л байсан

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал өдөрт 8 цаг үргэлжлээд завсарлаж буй. Ийнхүү шүүх хурал найм дахь өдрөө үргэлжилж байна.

Тэргүүн дэд захирал Энхбат: Энэ зээлтэй холбоотой мөрдөн байгууллага олон асуудлыг өмнө нь хойно нь орууулсаг зүйл их бий. Мэдүүлгийнн үйл явцад зээл олгох үйл ажиллагаанд би оролцоогүй гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн.  Тийм учраас өөрийн эрхэлж байсан ажлын чиг үүргийн талаар тайлбар өгөхийг хүсч байна. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны актив хэсэг Хөгжлийн банкны хөрөнгийн удирдлага гэж ямар чиг үүрэгтэй байгууллага вэ гэдгийг тайлбарлъя. Миний удирдлага дор дөрвөн хэлтэс байсан. Нэгдүгээрт, гаднаас эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилготой эх үүсвэрийн хэсэг, нэгэнт ороод ирсэн мөнгийг зөв зохистой удирдах нөөцийн удирдлагын хэлтэс, хоёрдугаарт, банкны стратеги төлөвлөгөөг боловсруулж, тайлан мэдээ гаргах зорилготой стратеги төлөвлөлтийн хэлтэс, хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалтын хэлтэс буюу зах зээлийн судалгаа хийдэг хэлтсийг удирдаж байсан. Энэ хүрээнд миний бие банкинд орж ирж байгаа зээлд санал өгөхдөө зах зээлийн судалгаа хэрхэн хийж, зах зээл дээр тухайн төсөл хэрхэн бойжиж байгаа талаар тухайн хэлтсээс гаргасан дүгнэлтэд үндэслээд, зах зээл талаас нь илүү их хардаг байсан. Хоёрдугаарт, эх үүсвэр бүрдүүлэхтэй холбоотой асуудал байна. Намайг ажиллаж байх үед 580 сая ам. доллар Засгийн газрын батлагаагүй Хөгжлийн банкинд татан төвлөрүүлсэн.  Энэ мөнгөний ихэнх хэсгээр Хөгжлийн банк өмнөх бондын төлбөрөө төлсөн. Үлдсэн мөнгөөр нь төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүүлээд явсан. Тухайн үед одоогийнхллр 80-90 сая ам. долларын ханшийн алдагдал үүсчихсэн байсан. Үүнийг тэгштэх үйл ажиллагаа явуулж, Хөгжлийн банкыг алдагдлаас чөлөөлж байсан. Мэргэжлийн банкирууд миний саяны үйл ажиллагааг бүрэн ойлгож  байгаа.  2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн талаар ярих гэж байна. Тус өдөр  Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Дажамбын төрсөн өдөр 40 насны ойг тэмдэглэсэн. Үүн дотор МУИС-ийн эдийн засгийн ангийг дээр доор төгссөн хүмүүс нэг дор ажиллаж таарсан. Тухайлбал, гүйцэтгэх захирал Батбаяр, ТУЗ-ийн дарга Дажамба, Зээлийн удирдлагын. газрын захирал Мөнхбаяр, Тэргүүн дэд захирал Энхбат миний бие. Миний бие дээр дурьдсан хүмүүсээс сүүлдэж төгссөн. Миний бие  өөрийн цалингийн картаараа бал авсан. Бид мөнгөө нийлүүлсэн. Энэ асуудлыг мөрдөх байгууллагын зүгээс уг төсөлтэй холбож уядаг. Гэтэл уг төсөл Хөгжлийн банзинд хандсан өдөр нь 2017 оны есдүгээр сарын 16-17 өдрүүдэд өгсөн санагдаж байна. Өөрөөр хэлбэл 50-60 хоногийн дараа болсон асуудал.

Дараагийн ээлжинд миний хувийн бизнесийг энэ төсөлтэй хутгаад байдаг. Миний бие банк санхүүгийн чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байна. Барилгын чиглэлээр бизнес эрхлээд 14-15 жил болж байна. Энэ зээлтэй хамаарал бүхий этгээд бид хоёрын хувьд Хөгжлийн банкны хамааралд орохоос өмнө нэгнээ таньдаг байсан.  Энэ хоёр этгээдийн бизнесийн харилцаа л байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж