“Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

“Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг боллоо

“Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл, Глоб интернэшнл төв, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, ХМЗ хамтран үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний эрх зүйн орчны тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагыг ил тодоор хэлэлцэж, асуудал дэвшүүлэх, шийдэл эрэлхийлэх, эв санааны нэгдлээ илэрхийлэх аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд ХМЗ-өөс “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2023.04.24-ний өдөр болсон энэхүү хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн сэтгүүлч, редакторуудын 40 гаруй төлөөлөл оролцсон юм.

Уг хэлэлцүүлгийг ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, МСНЭ-ийн Ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа нар нээж үг хэлэв. Мөн энэ үеэр ХМЗ-ийн Хараат бус зөвлөх, сэтгүүлч Д.Нарантуяа “Сэтгүүл зүй ба хүний эрх” илтгэлдээ сэтгүүлчид мэдээ, мэдээллээ бэлтгэн түгээхдээ ёс зүйн ямар алдаа түгээмэл гаргаж буй болоод хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар танилцууллаа.

“Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” панел хэлэлцүүлгийг Мpress.mn сайтын эрхлэгч О.Ариунбилэг чиглүүлсэн бол МСНЭ-ийн Ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Энхбат, ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн, сэтгүүлч Х.Болормаа, Монцамэ агентлагийн Дотоод мэдээний албаны Судалгаа, дүн шинжилгээний редакцийн тоймч Б.Ариунзаяа нар оролцож үзэл бодлоо хуваалцав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж