Япончуудын саран дээр газардах оролдлого бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Япончуудын саран дээр газардах оролдлого бүтэлгүйтэв

Япончуудын саран дээр газардах оролдлого бүтэлгүйтэв

Япон улс өчигдөр /2023.04.25/ саран дээр газардах анхны оролдлогоо хийсэн боловч бүтэлгүйтжээ. Арабын нэгдсэн Эмират улсад зохион бүтээсэн "Hakuto-R" нэртэй төхөөрөмж гринвичийн цагаар Мягмар гаригийн 12:40 цагт, Японы цагаар Лхагва гаригийн 01:40 цагт саран дээр газардах ёстой байсан. Гэвч газардах ёстой цагаас 20 гаруй минут өнгөрсөн ч "Hakuto-R" хөлөгтэй ямар ч мэдээлэл холбоо тогтоож чадаагүй аж.

"Ispace" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Такэши Хакамада хэлэхдээ "Бүтэлгүйтсэн ч гэлээ компани сансрын хөлгөөс шаардлагатай бүх мэдээллээ олж авч чадсан, болсон явдлыг судлана" гэжээ.

"Hakuto-R" хөлөг нь хоёр метр өндөртэй, 340 кг жинтэй бөгөөд өнгөрсөн сараас хойш сарны тойрог замд орсон байсан. Хөлгийг арванхоёрдугаар сарын 11-нд Флорида дахь "Cape Canaveral" станцаас хөөргөсөн ба гурван сарын турш сарны тойрог зам орчимд эргэлджээ. Саран дээр буух үйл ажиллагааг нь бүрэн автоматжуулсан бөгөөд буумагцаа газартай холбоо тогтоох ёстой байжээ. Бэйсболын бөмбөгний хэмжээтэй робот зэрэг хэд хэдэн төхөөрөмжийг "Hakuto-R" хөлөг тээвэрлэж явсан.

Одоогоор АНУ, ОХУ, Хятад гэсэн гурван улс саран дээр амжилттай газардсан. Израиль улс 2019 оны дөрөвдүгээр сард саран дээр буухаар оролдсон ч бүтэлгүйтжээ. Энэтхэг ч бас мөн онд оролдоод бүтэлгүйтсэн.

"Ispace" компани нь сансарт хүн амьдрах боломжийг бий болгох, сар луу хямд өртөгтэй бөгөөд ойр давтамжтай аялаад ирэх боломжит ертөнцийг бий болгох зорилготой. Тус компани нь 200 ажилтантай. 2040 он гэхэд саран дээр 1000 хүн амьдарч, жил тутам 10 мянган аялаад ирэх боломжтой болно гэж "Ispace" үзэж байна. Энэ удаагийн даалгавар бүтэлгүйтсэн ч тэд ирэх онд дахин оролдоод үзэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж