ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярын ахалсан ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчдаас бүрдсэн Эрэн хайх, аврах бүлгийн баг /2023.02.08/ Турк улсыг зорьж, газар хөдлөлтийн голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өчигдөр /2023.04.25/ Турк улсын Төрийн дээд шагнал болох Дээд зүтгэлийн медалиар Б.Ууганбаярыг шагнажээ. Уг нэр хүндтэй шагналыг БНТУ-ын дэд ерөнхийлөгч Фуат Октайн гараас ёс төртэйгээр гардан авсан байна. Генерал Б.Ууганбаяр маргааш эх орондоо ирэх гэнэ.
Монголын аврах баг үүрэг гүйцэтгэх 10 хоногийн хугацаанд нуранги дундаас найман хүний эрдэнэт амийг авран 19 хүний шарилыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, 600 гаруй хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэхээс гадна Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэх юм. Мөн иргэдийн хандиваар монгол гэр бэлэглэсэн билээ.
Аврах багийн бүрэлдэхүүн нь 5-10 түүнээс дээш жилийн туршлагатай, гадаад улс орнуудад аврах ажиллагаанд оролцож байсан, англи хэлний дундаас дээш мэдлэгтэй, зарим нь турк хэлтэй алба хаагчдаас бүрджээ. Тэдгээрээс хоёр нь эмэгтэй алба хаагч байсан юм. Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтсан.

Зочин 2023-04-26 202.126.90.2
зүтгэхий нь өөрсдөө хийж дарга нар шангий нь авдаг хорвоод амьдарч бна даа
Зочин 2023-04-26 66.181.161.253
Ууганбаяр генералдаа болон хамт олонд нь халуун баяр хүргэе.
Zochin 2023-04-26 64.119.21.240
Hunleg setgeltei bag hamt olnoo sain udirddag ajil mergejildee unencheer handdag Uuganbayrt bayr hurgiy. Mongol ulsiin neriig tuuhend uldeesen gaviyatai bag hamt olon 2 nohoid talarhiy.
Зочин 2023-04-26 66.181.187.44
.эргүү ацнуудаа зб удирдсан хүнд өгөх ёстой.баяр хүрэгэё.бусад нь зохих шагналаа аваад биздээ.шагналдаа гол нь биш 2 улсын дипломат харилцааны нэр хүнд.шүү.
зочин 2023-04-26 103.57.93.140
Бусад орны аврагчдад медаль өгсөн юм болов уу?
Эсвэл одон медиалиар хавтгай шагнадаг болохоор монголчуудад медаль өгий гээд
Ууганбаярыг шагнасан юм болов уу?
Зочин 2023-04-26 66.181.160.37
энэ хүн аврах гэж нүхрүү ороогүй биздээ угтаа бол нүхрүү орсон аврагч нарыг л шагнах ёстой юм бишүү
Зочин 2023-04-26 66.181.161.120
аливаа ажлыг удирдан зохион байгуулна, чиглүүлнэ, нийлүүлж базна гэж нэг айхтар юм бдгиймаа. хэрийн хүн хийдэггүй юм.
Зочин 2023-04-26 202.126.90.49
Ёстой болждээ. Баяр хүргэе. Сайн байна дандаа муулуулж байдаг юм зайлуул. Уг нь овоо хөдөлмөрч хүн шүү
Зочин 2023-04-26 202.55.188.43
Энэ нөхөр чинь ковидын үеээр торгон шүү, шоронд хийж хатаан шүү алан шүү гээд зурагтаар томроод байдаг гар мөн биз дээ
Зочин 2023-04-26 75.46.144.254
Амжилт хүсье🌹
Зочин 2023-04-26 202.5.199.68
Баяр хүргэё найздаа эрүүл энхийг хүсье