Орлогоосоо давсан зарлагатай төрийнхөн сайн дураараа ажлаа өгнө

Орлогоосоо давсан зарлагатай төрийнхөн сайн дураараа ажлаа өгнө

Орлогоосоо давсан зарлагатай төрийнхөн сайн дураараа ажлаа өгнө

Энэ удаагийн хаврын чуулганыг авлигын эсрэг чуулган болно хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар зарласан.  Түүнээс ч өмнө Авлигатай тэмцэх талаар сүр дуулиантай  зарлаж, уриалж байсан тохиолдол олон. Байгууллага бүр авлигын эсрэг жил болгон зарлаж, авлигаас ангид байх талаараа тоть шиг давтдаг ч бодит байдал дээр  үр дүн гардаггүй. Үр дүн гардаггүй гэдгийг жилээс жил ухарч байгаа авлигын индексийн үзүүлэлтүүдээс тодорхой харж болно.

Уул шугамандаа бол “авлига хэн өгч, хэн авав” гээд эрж хайгаад байх асуудал байхгүй л дээ. Авлигын мөнгөөр хөлжигчид, баяжигчид бидний нүдний өмнө ил тод байсаар ирсэн, одоо ч байгаа.

Монгол Улсад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч 100 сая төгрөгийн үнэтэй машин унаж, хэдэн зуун сая төгрөгийн байр, хаусанд амьдрах, үнэтэй брэндээр хувцаслаж, үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургах, гадаадад аялаж, галуу шувууны мах идэх нь хэвийн үзэгдэл болсон.

Эдийн засгийн суурь ойлголтыг аваад үзэхэд орлогоосоо давсан зарлага байгаа л бол тэнд ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжих, цаашлаад албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан байх магадлал өндөр болно.

Гэтэл насаараа төрд ажиллачихаад хэдэн үеэрээ ч идэх хур хөрөнгөтэй болсон хүмүүсийг юу гэж ойлгох вэ. Хэзээ ч үйлдвэрлэл үйлчилгээ, хувийн бизнес хийж үзээгүй нөхдүүд хөлжөөд, баяжаад, хөрөнгөжөөд ирэхээр нь хөлөө хугалах шахам тал засч гүйх биш, нүдэнд орсон өргөс, шүдэнд орсон мах мэт үзэж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж шалгуулж сурсан цагт жинхэнээсээ авлигын эсрэг улсаараа, нийтээрээ тэмцдэг болох биз.

Төрийн шат шатны албанд ажиллаж байгаа иргэдийн орлогоосоо давсан зарлагыг хянаж, шат шатанд "үүрлэсэн" авлигачидтайгаа тэмцэхгүйгээр улс оронд хөгжил дэвшил ирэхгүй гэдгийг иргэд удаа дараа сануулсан. Нүүрсний хулгайн асуудал нийгэмд тэсрэлт өгч, Төв талбайг тойрч гороолсон жагсаал цуглаантай халуухан өдрүүдийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын асуудалтай хатуухан тэмцэхээ илэрхийлж байв.  Тэрбээр, "Тансаг хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй төрийн албан хаагчдыг ил болгоно. Нийтэд зарлана. Шулуухан хэлэхэд, нүүрсний асуудлын цэгцэрсний дараа төмөр замын компаниудад Засгийн газар онцгой анхаарал хандуулна.

Намайг сонсч байгаа тээвэр, боомт, төмөр замын дарга нарт  хандаж хэлэхэд тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй шүү. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар болгоомжтой байгаарай. Бас дараагийн дэлбэрэлт энэ салбарт болно шүү. Газрын наймааны цаана нь байгаа улстөрчдийн нэрсийг зарлана. Иргэдээс болон бусад хүнээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Энэ оны зургадугаар сарын 1-ний дотор орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураар өгөхийг уриалж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ" хэмээн мэдэгдэж байв.

Нэг ёсондоо орлогоосоо давсан зарлагатай нөхдүүдэд сайн дураараа ажлаа хүлээлгэн өгөхөд сарын хугацаа л үлдсэн байгааг дахин сануулъя.

"ХУУЛЬ ЁСНЫ ОРЛОГООСОО ДАВСАН ХЭРЭГЛЭЭГЭЭ НОТОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ШҮҮР”-ДҮҮЛНЭ"

Ерөнхий сайдын мэдэгдлийн маргааш Хууль зүй,  дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б-ийн гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, баривчилсан. Үүнээс гадна Б-г 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар давхар шалгаж байна. Б нь УБТЗ-д олон жил ажилласан. Одоогоор  тээвэр зохицуулалтын асуудал хариуцан ажиллаж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй энэ Засгийн газар эргэлзээгүйгээр тэмцэлээ цааш үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн нь энэ удаа авлигын эсрэг тэмцлийг улиг болсон уриа лоозон болгох биш үйл хэрэг болгохоор оролдлого хийж эхэлсний дохио болсон юм. Төмөр замын хурган даргын шүүгээнээс 7.3 тэрбум төгрөг олдсон нь ердөө ганцхан жишээ. Энэ мэт орондоо, оймсондоо, орон гэртээ нуусан мөнгөө хааш нь хийхээ мэдэхгүй, үнэтэй байр машинаа тайлбарлаж чадахгүй байгаа төрийн албаны төлөөллүүд төр түшилцэж байгаа эрхмүүдээс авхуулаад олон бий.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас "5Ш" ажиллагаа явуулахаа зарласан. Түүний нэг бол “Шүүр” ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлнэ. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэж, цэвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.

Энэ талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчилдэг” нөхдөөс салах, олон зуун тэрбум. Төгрөгийн үнэтэй хаус, өчнөөн сая төгрөгийн үнэтэй машинаа ямар мөнгөөр, яаж авснаа нотолж чадахгүй нөхдийг  хашиж байгаа төрийн болон нийтийн албанаас чөлөөлнө” хэмээн тодорхой хэлсэн. Энэ бүхнээс үзэхэд ирэх зургадугаар сарын 1-н гэхэд орлогоосоо давсан хэрэглээгээ тайлбарлаж чадахгүй нөхдүүд сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч хууль хяналтын байгууллагаар шалгуулах, эсвэл төрийн албанаас “шүүрдүүлж” гараад холбогдох байгууллагаар шалгуулах сонголтын өмнө ирж байна.

"МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖООР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЗАРЛАГЫГ ХЯНАХ ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ"

Хэдийгээр Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авч, олон нийтэд ил тод мэдээлдэг болсон нь сайшаалтай ч авлигын эрсдлийг бүрэн дүүрэн харуулж чадахгүй байгаа. Хэн нэгэн төрийн өндөр албан  тушаалд томилогдмогц түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгодог. Харин эргээд зарлагыг нь хянадаг тогтолцоо байдаггүй. Тийм учраас албан тушаалд томилогдохдоо  мэдүүлж байсан хөрөнгө орлого нь жилийн дотор хэд дахин өссөн талаар шуурч, шуугихаас хэтэрдэггүй.

Төрийн албан хаагч хөрөнгө, орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах асуудлаар Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзул ярихдаа "Монгол Улсын хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн зарлагыг хянах зохицуулалт байхгүй. Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлэгт мал, үнэт эдлэл зэргээ өөрсдөө үнэлдэг. Гэтэл тэр нь зах зээлийн үнэлгээтэйгээ нийцдэггүй. Ямар байгууллага үнэлгээг хийх талаарх зохицуулалт хуульд нарийвчлан заагаагүй. Орлогын хувьд ийм бэрхшээл байхад зарлагыг хянахад асуудлууд цөөнгүй гарч ирнэ. Жишээ нь, зарлагын тухайд мэдүүлэг гаргагчийн банкны дансыг хянах зохицуулалт хууль тогтоомжид байхгүй. Хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага хянах нь хүний эрхийн зөрчилд тооцогддог.

Хувь хүн, түүний гэр бүлийн жилийн зарлагын цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгохгүйгээр хянахад бэрхшээлтэй юм. Үүнд, татвар болон бүртгэлийн байгууллага, банк, бусад санхүүгийн байгууллага, худалдааны, хөрөнгийн зууч компаниудын санхүүгийн мэдээллийг цуглуулах шаардлагатай. Иймд зарлагыг хянахтай холбоотойгоор иж бүрэн цогц зохицуулалтыг хуулиудад тусгаснаар хэрэгжих нөхцөл бүрдэнэ" гэдгийг тодотгож байв. Эцэст нь төрийн албан хаагчид орлогоосоо давсан хэрэглээгээ хянуулах хууль эрх зүйн цогц шийдэл гаргахгүй л бол ужгирсан асуудлууд улиг болох вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

-1;

Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

yjasnigrti;

Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

##/

Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

t@_

Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

IND+1gert_

Avatar

t 2023-04-26 216.38.195.74

@@

0 0
Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

#/;

0 0
Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

sexs saitch kameraar 1000 tampj CJNBNSHIN.

Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

foto?

Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

##-

0 0
Avatar

gadniXETNi; 2023-04-26 216.38.195.74

bi ylcaas xamgaaldag,tailagnax albagyi.

Avatar

Иргэн 2023-04-26 66.181.165.93

Монгол улсад минь шударга ёс ялах болтугай. Цомхон төрийн албатай болох боломж шүү. Шүүрдээд шүүрдээд үлдсэн нь ажиллана биз. Цөөрүүлээд цалин нэмээд гүйцэтгэлийг нь сайжруулаад өгвөл болж байна. Ажлаа хийхгүй хувийн ажлаа амжуулаад гүйгээд байдаг, ширээний ард тоглоод суудаг, утсаар яриад б** халаад суудаг ажилгүй төрийн албан хаагч нар зөндөө байнаа.

Avatar

зочид 2023-04-26 202.21.97.90

зөв зөв санаа шүү сөхийн дарга нар хувьдаа завшдаг ийг иргэд төр аль нь ч хянаж чадахгүй байгаа хорооны дансанд бол иргэн бүр төлбөрөө төлнө

Avatar

зочид 2023-04-26 202.21.97.90

Оюунэрдэнэ сайд сайн ажиллаж байна хотын хороодын дарга нар " хорооны төрийн сан " данстай болмоор байна иргэдийн сөх-д төлдөг мөнгийг энэ дансанд төлүүлдэг болгох хэрэгтэй энэ мөнгө нь орон сууцыг болон хороодыг тохижуулахад төрийн зардлыг хэмнэх маш сайн арга болно иргэдийн төлбөр шилэн болно сөх-н дарга нарыг орон сууцны менежер болгоно хорооллын доторх зам талбай хүүхдийн тоглоом өрхийн эмнэлэг гээд жил бүр урсгал засварт нэмэр болно хороодын дарга гээд дүүргээс горьдоод суудаг шүү дээ

Avatar

Нэргүй 2023-04-26 139.5.218.30

Am panz nuhur

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.180.36

Хэн миний зарлага орлогоосоо хэтэрлээ гээд ажлаа өгөөд явах юм бэ? Цаг барж тэнэг юм ярьдагаа болимоор юмаа энэ тэнэгүүд

Avatar

Иргэн 2023-04-26 202.131.235.242

Үнэхээр хахууль өгч сурахгүй бол ажил явуулахад улам л хүндрээд байна.

Avatar

Цагаан баавгай 2023-04-26 103.212.119.141

Эхний ээлжинд төрөөс төрсөн тэрбумтнуудаа шалга.

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-04-26 202.21.107.18

Тэгээд юу хүлээгээд байгаа юм бэ… Орологоос оо давсан зарлага гаргаж байгаа хүмүүсээ….зайлуулаач ээ…..Гэр бүлээс ээ бусад бүсгүйтэй буудалд орж өдөр амардаг дарга ..захирал нар аа ажлаас нь халаад тэр БААРНЫ ажлыг нь хийлгээч ээ….МАН ихэнх гишүүд нь 20 гаран насны охидууд болсон юм уу…даа….Цагаан байраар нь орж гардаг охид ..эмс …их л байх юм ….даа…Нэр усыг нь хэлнэ гээд байна шүү танай цэвэрлэгч ..үйлчлэгч нар …ТЭДНИЙГ бүү халаарай ..халбал та нар ТЕ ээ

Avatar

зочин 2023-04-26 122.201.24.72

төр засаг нь мэдсээр байж хулгай хийлгээд бсан нь бүр сонин

Avatar

Иргэн 2023-04-26 192.82.86.39

Төр бизнес хийж бга цагт энэ хулгай, дээрэм зогсохгүй ээ. Төр татвараа авч,хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж аль болох бизнест оролцохгүй, өмчгүй болсон цагт энэ гажууд үзэгдэлд цэг тавина. Төрийн өмчийн компаниудаа хар л даа,ашигтай ажиллаж бна уу!

Avatar

Нэргүй 2023-04-26 103.26.195.118

сэлэнгийн тужийн нарсанд баригдсан хауснуудаас ч их юм гарна даа

Avatar

үнэн 2023-04-26 192.82.66.247

Уг нь АТГ биеэ даасан үйл ажиллагаа явуулж чадах чадвартай, хамгийн шилдэг боловсон хүчнээр бүрдүүлж чадвал боломжтой байх

Avatar

үнэн 2023-04-26 192.82.66.247

Орлогоо нотолж чадахгүй байгаа бүх төрийн албаныхыг явуулдаг газар руу нь явуулдаг тогтолцоотой болж байж л Монгол улс хөгжинө.

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.160.33

Орлогоосоо илт давсан зарлагаар нь хэмжиж "шүүрдэх" юм бол одоогийн төр засагт үлдэх хүн бараг байхгүй дээ?!! Эхнэртэйгээ хоёул насаараа төрд ажилласан атлаа улайм цайм хэт тансаг амьдарч байгаа нөхдүүд нүдэн дээр ил байж л байна шүү дээ!! АТГ энэ шалгуураар шүүрдэх үүрэгтэй атал гөлийгөөд суугаад байдаг??!!

Avatar

Нэргүй 2023-04-26 202.126.89.4

3 ; 4 р ЦАХИЛГААГ СТАНЦИН ДАГА НАР БУГД ЭХНЭР ХҮҮХДИИНХЭ НЭРЭР ТЭНДЭР АВЖ БАяЖААД БАИНА ШАЛГАЧЭЭЭ

Avatar

Нэргүй 2023-04-26 103.57.93.97

Дараагийн ээлжинд цагдаа шүүхийнхэний орлого зарлагын харьцааг шалгах цаг нь болсон. Барьдаг утас унадаг машиныг нь харах болжээ.

Avatar

1 2023-04-26 202.70.34.98

Нямбаа сайд Цогтоод өгсөн 100 саяаа юу гэлээ. Хүрэлээ еөк эгч Солонгосоос мөнгө явуулсан гэл үү

Avatar

Эргэлзээ 2023-04-26 203.91.115.247

Оюун Эрдэнэ 100 сая төгрөгний цаг зүүдгээрээ хамгийн түрүүнд ажлаа өгч үлгэр жишээ үзүүлбэл гоё доо хохохо

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.160.33

ОЭ хүү хэрэв тийм үнэтэй цаг зүүж байгаа бол тайлж хая!!! Боломж байсан ч нийтийн албан тушаалтан үнэт эдлэл хэрэглэхээс ичдэг, цээрлэдэг ёс зүйтэй байх ёстой шүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж