Хөвсгөл Эрчим баг эхний тоглолтдоо ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Хөвсгөл Эрчим баг эхний тоглолтдоо ялагдлаа

Хөвсгөл Эрчим баг эхний тоглолтдоо ялагдлаа

Азийн эмэгтэйчүүдийн волейболын клубуудын тэмцээн Вьетнам улсад өчигдөр/2023.04.25/ эхэллээ. Азийн волейболын холбоо, Вьетнамын волейболын холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээнд есөн улсын клуб өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас Хөвсгөл Эрчим баг оролцож байна.

Монголын баг түүхэндээ анх удаагаа энэхүү тэмцээнд оролцож байна.

Монголын лигийн аваргууд өчигдөр Хятадын Лиаонин Донхуа багтай хэсгийн эхний тоглолтоо хийн 0-3 гэсэн харьцаатай хожигджээ. Хөвсгөл Эрчим баг өнөөдөр 16.30 цагаас Казахстаны Алтай багийн эсрэг хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ.

Тэмцээний А хэсэгт Вьетнамын Спорт центр 1, Ираны Пайкан Тегеран, Японы Хисамицү Спрингс, Тайванийн Кинг Уэйл Тайпэй багууд багтсан бол В хэсэгт Хятадын Лиаонин Донхуа, Казахстаны Алтай, Тайландын Даймонд Фуд-Файн Чеф, Монголын Хөвсгөл Эрчим, Хонг Конгийн Хип Хин багууд багтжээ.

Угтаа тэмцээн арван багтай эхлэх байсан ч Филиппиний Петро Газз Энжелс баг бэлтгэл, сургуулилалт хангагдаагүй гэх шалтгааны улмаас нэрээ татсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж