Монголын газрын ховор элементийг гадныхан сонирхож байна

Монголын газрын ховор элементийг гадныхан сонирхож байна

Монголын газрын ховор элементийг гадныхан сонирхож байна

Монгол Улсын хамгийн том зэс, алтны орд “Оюутолгой”-н гүнийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэн, баялгийнхаа охь ундаргад хүрсэн таатай мэдээ Монголоос “дайжсан” хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, тэднийг буцаан татахад чухал алхам болсон нь илэрхий байна. Үүнийг сүүлийн үед Монгол Улсад гаднын орнуудын Элчин сайдын яамдын тусламжтай уул уурхай, эрдэс баялаг, хөрөнгө оруулалтын чиглэлийн олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйгаас харж болох юм. Тухайлбал,

Монгол Улс дахь Австралийн ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газар (Austrade)-ын дэмжлэгтэйгээр энэ сарын 21-ний өдөр нийслэлд Монголын уул уурхайн салбарын дижитал шилжилт (Digitalization mining Mongolia) чуулга уулзалт болж өндөрлөсөн. Чуулганд оролцогч уул уурхайн компаниудын төлөөлөл Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх эрдэс баялгийн салбарыг технологийн шинэ шатанд гаргах дижитал шилжилтийн боломжийг онцолсон юм.

Мөн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн сургалт болов. Түүнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр, "АМЕП-2" хөтөлбөрийн зэрэг томоохон төлөөллүүд мэндчилгээ дэвшүүлэн оролцож, үзэл бодлоо илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Эрдэнэт хотноо ирэх сарын 5-ны өдөр “Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалт болно. Энэ үеэр Австрали-Монголын Засгийн газрын "АМЕП-2" хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз хөтөлбөрийнхөө талаар танилцуулга хийнэ гээд уул уурхай, эрдэс баялгийн салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ төлөвлөгдөөд буй юм.

Ямартаа ч 2023 оны эхний улиралд “Оюутолгой”-н зэсийн агууламж өсч, 0.7 сая тонн хүдэр гарган авсан бөгөөд зэсийн дундаж агууламж нь 1.36 хувьтай байжээ. Төслийн зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 41 хувиар өссөн таатай мэдээлэл хөрөнгө оруулагчдад эерэг мессэж өгч буй биз ээ.

ПОЛЬШ УЛС ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ, ОНЦГОЙ ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ, ХАЙГУУЛ ХИЙХЭД ХАМТРАХ СОНИРХОЛТОЙГОО ИЛЭРХИЙЛЭВ

Өндөр технологийн үндсэн түүхий эд нь газрын ховор элемент. Монгол Улстай хамтрах сонирхол бүхий гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, ялангуяа критикал минерал, газрын ховор элемент олборлох салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэх болсон. Үүний нэг жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда бөгөөд газрын ховор элемент, онцгой чухал ашигт малтмал олборлох, хайгуул хийхэд хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Польш-Монголын бизнес форумын үеэр тэрбээр уул уурхай, ашигт малтмал, геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолсон. Улмаар “Монгол орон бол сайхан, үзэсгэлэнтэй орон. Мөн ашигт малтмалаар баян орон. Иймд эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааны боломж их бий. Манай зүгээс газрын ховор элементийн болон онцгой чухал хэрэгцээтэй ашигт малтмал олборлох, хайгуул хийх, судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр сонирхож байна. Энэ тухайгаа ноён ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярилцаж, хэлэлцсэн” гэж хэлсэн нь олны анхаарлыг татсан юм.

Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан газрын ховор элементийн геологийн нарийвчилсан хайгуул, судалгаа өнөөдрийн байдлаар хийгдээгүй байна. Зөвхөн Ханбогд, Халзан Бүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг тогтоожээ. Тодруулбал, дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэгийг илрүүлсэн байна.

Монгол орны говийн бүсэд орших Мушгиа худаг, Хотгор, Лугийн голын ордуудад хөнгөн газрын ховор элементүүд давамгайлдаг бол баруун Халзан Бүрэгтэйн ордод хүнд газрын ховор элемент болох иттрий (Y) харьцангуй өндөр агуулгатай байдаг ажээ.

Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзан Бүрэгтэйн ордод улсын төсвөөр болон аж ахуйн нэгжүүд хувийн хөрөнгөөрөө газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэж, нийт 3 сая тн ислийн нөөц тогтоосон байна.

Хэдийгээр нөөц тогтоогдсон боловч ашиглалтын үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эргэлтэд орсон орд газар одоогоор байхгүй. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой аж. Тодруулбал, Монголд газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаарх хууль тогтоомж, тэдгээрийн олборлолт, үйлдвэрлэлтэй холбогдолтой эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

Газрын ховор элементийн хүдрээс баяжмал гарган авах, цаашлаад элемент бүрээр салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардагддаг. Монголд энэ чиглэлд олборлолтын болон технологийн салбарт туршлагатай боловсон хүчний хомсдол бий.

Дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ их, үнэ нэмэгдэх чиг хандлагатай байгаа юм. Манай орны хувьд геополитикийн таатай нөхцөлд байрладаг бөгөөд Халзан Бүрэгтэй ордын хувьд дээрх эрэлт, хэрэгцээг хангах боломжтой. Хайгуулыг аргачлалын дагуу зөв хийснээр ашиглалт, баяжуулалтын үеийн эрсдэл буурдаг тул Халзан Бүрэгтэй ордын газрын ховор элементийн нөөцийг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай юм. Энэ ордын газрын ховор элементийн нийлбэр ислийн нөөцийг барагцаалбал 1.4 сая гаруй тонн гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн энэ төрлийн нөөцийн 1 хувиас илүү гэсэн үг бөгөөд багад тооцогдохгүй, дунд зэргийн агуулгатайд багтдаг байна.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХЭРЭГЛЭЭ

Дэлхий нийтээрээ XXI зуунд хөгжлийн шинэ шатанд гарч, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед шилжиж эхэлсэн. Энэхүү үед өндөр технологийн бүтээгдэхүүн, шинэ ололт, амжилтуудаараа өрсөлдөж буй. Эл өндөр технологийн үндсэн түүхий эд нь газрын ховор элемент юм. Бидний өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, цахилгаан автомашинаас гадна рентген туяа, удирдлагатай пуужинг газрын ховор элементгүйгээр үйлдвэрлэх, цаашлаад ашиглах боломжгүй билээ.

Химийн үелэх системийн лантаны бүлгийн 15 элемент, тэдгээртэй ойролцоо шинж чанартай иттри болон скандиг хамтад нь "газрын ховор элемент" гэж нэрлэдэг бөгөөд эдгээр нь хэд хэдэн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дэлхийд газрын ховор элементүүдийн орд олон ч Хятад улс 1980-аад оноос хойш хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дүнд түүний олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болжээ. Гэвч 2010 онд тус улс газрын ховор элементийн экспортын квотоо 37 хувиар бууруулсны улмаас дэлхийн хэмжээнд эрэлт ихэсч, үнэ нь огцом өссөн байна.

Бусад орнууд газрын ховор элемент олборлох бусад боломжуудыг хайж эхэлснээр 2010 онд газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 97.7 хувийг нийлүүлж байсан Хятад улсынх 2019 онд 62.9 болж буурчээ. Газрын ховор элементийн нөөцөөр Хятад (44 сая тн), Бразил (22 сая тн), Вьетнам (22 сая тн) улс тэргүүлдэг. Дэлхийн хэмжээнд 2019 оны байдлаар 120 сая тонн нөөц батлагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-26 192.82.67.208

Л.Оюунэрдэнэ ОТ-г бүр том дээрэм болгож хувиргасан…

Avatar

Зочин 2023-04-26 192.82.67.51

ПОЛЬШУУД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ СОНИРХОЖ БАЙГАА ЮМ БАЙНА.БУСАД АСУУДАЛ ЯАХ ВЭ ДАЙВАР АСУУДЛУУД. Ямар ганц газрын ховор элементийш чинь ухаж авъя гэлтэй биш.Газрын ховор элемент бол одоо том орнуудын өрсөлдөөний талбар болоод байна.Польшууд элчин сайдаа санхүүгийн асуудлаас болж хаалаа гээд манайхыг тоохгүй элчин сайдын яамаа хаагаад явсан. Гэтэл саяхнаас л Гадаад харилцааны сайд нь, дараа нь ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ АЙЛЧЛААД БАЙГААГИЙН УЧИР НЬ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ЮМ БАЙНА.

Avatar

Zocnin 2023-04-26 108.63.250.200

Polishuud awaad tsaash damlaj zarah gej bgaa l daa

Avatar

Дэлхий ертөнц бол өрсөлдөөний талбар. 2023-04-26 202.21.108.8

Газрын ховор элемэнт олон улсын геополитикт асар их жин дарж байгаа түүхий эд. Тэгэхлээр энэ түүхий эдийн ашигт малтмалыг хэнд өгөхөөс Монголын ирээдүй, хөгжил шалтгаалж болох юм шүү. Хэрэв ховор элемэнтийг АНУ ба түүний холбоотнуудад өгвөл 2 хөрш уурсахаас гадна хил хааж, хориг арга хэмжээ ч авч болзошгүй. Улмаар тусгаар тогтнолд ч нөлөөлж эхлэнэ. Далай лам, Богдын асуудлаас ч илүү үр дагавар дагуулж болно. Хамгийн сайн, аюулгүй сонголт бол 2 хөрштэйгөө тэнцүү хамтарсан компани байгуулж ашиглах

Avatar

Нэргүй 2023-04-26 103.10.20.218

Хахаха хэт их дөвийлгөх хэрэг юун, БНХАУ ОХУ АНУ бүгд өөрсдийн хангалттай нөөцтэй, ОХУ АНУ 2 л өөрсдийн нөөцөө ухахгүй багаа болохоос биш

Avatar

Нэргүй 2023-04-26 192.82.83.106

Bid l uursduu uhaalag mergejliin undur tuvshind geree heltslee hiij gadnii tehnologiig tataj hamtarch ashiglah ni zuitei,tuunees bish gazar uhuulahgui,manai yamiig ideh gej bn avah gej bn geed erguuteed baival mongol uls hezeech hugjihgui neg hotsrogdson MAAn yaduu oron heveeree l uldeh bolno,delhii niit mongoliin bayalagtai bayalaggui hugjuud tsaash yavah bolno

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Газрын хвор элментийн асуудал бол АМГТГ-ын биш, ҮАБЗ-ийн шийдэх асуудал болгох хэрэгтэй 2023-04-26 192.82.67.51

Ашигтай учир гадныхан зөвхөн ашигт малтмал сонирхоно. Яаж буурай орны ашигт малтмалаас ашиг хүртэх вэ гэдэг нь систем болсон. Буурай орны төр засгийг, авилгалдана, эрх зүйн орчинг нь өөрсөддөө ашигтай бүрдүүлнэ, маргаан гарвал яахав гэдгээ тооцно, тухайн улсад өөрсдийн төлөөний этгээдүүдтэй болно, орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг намжаах аргатай, дотоодын ажиллах хүчнийг ашиглаж буйгаар далд санаагаа хаацайлна, борлуулалт, тайлан тооцоогоо нууцлана.г.м.Хулхидуулж хаширсандаа бид

Avatar

Барби 2023-04-26 202.126.89.22

Өвгөөн бүү санаа зов. Зүгээр л хошгоруулж байгаа юм. Тэд Монголд ажиллахад маш их бэрхшээл учирдгийг сайн мэднэ. Авилгал, хулгайд бүрэн автагдсан, амласанаасаа буцдаг орон гэдгийг мэднэ. Монголын авилгалыг дийлэхгүй гэдгээ тэд сайн мэднэ. Алтан дээр суусан гуйлгачингуудтай зууралдаж цаг, нервээ барах хэрэггүй гэдгийг мэднэ. Монголыг зүгээр л ардчилсан замаар яваад нь талархдаг юм. Иймд алт мөнгийг тань тонох тухайд Та бүү бачимд. Хөөгөөд гаргахаа бодох хэрэггүй, тэд ирэхгүй. Тайван унт

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.160.33

Төр засаг нь ухаалаг бодлого явуулж газрын баялгаа үр дүнтэй ашиглан хөгжих нь чухал! Гагцхүү хэн хэндээ ашигтай байхаар гэрээ хэлэлцээрээ хийж чадвал манайд ирээдүй байна! Хий хоосон харамлаад өөрөө ч ашигласан юмгүй тэнэглээд сууж болохгүй! Орчин үеийн өндөр технологи гэдэг маш үнэ цэнтэй байдаг! Хэдэн нинжаа хүрзээр ухаад авчихдаг шиг бүдүүлэг ойлголтоо болих хэрэгтэй! Төр засаг үнэхээр мэдэж байгаа бол олон нийт, ТББ г.м. юу гэж орилох бол гэж айлгүй зоригтой ажиллах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2023-04-26 66.181.184.156

Гадныханд алт зэс гэх мэт хамаг баялагаа өгөөд бүх орлогынх нь 5-8 хувийг авч байгаа үнэхээр харамсалтай..Ийм нөхцөл Оюутолгой дээр байгааг Даваасүрэн гишүүн хэлсэн.

Avatar

Нэргүй 2023-04-26 66.181.160.33

10% ???

Avatar

Нэргүй 2023-04-26 103.212.118.36

гадны хөрөнгө оруулагчдад зөвхөн монголын эрдэс баялаг, ашигт малтмалын бизнесийг л илүү сонирхдог. Харамсалтай нь манайх эцэс төгсгөлгүй хуулиа өөрчилсөөр лиценци ээ ч эзэмшүүлэхгүй бол яаж хөрөнгө оруулалтыг татах вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж