Байден, Трамп нар дахин өрсөлдөх нь тодорхой болов

Байден, Трамп нар дахин өрсөлдөх нь тодорхой болов

Байден, Трамп нар дахин өрсөлдөх нь тодорхой болов

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх онд болно. Одоогийн ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2023.04.25/ албан ёсоор 2024 онд дахин сонгогдохын төлөөх кампанит ажлаа эхлүүллээ. Тэр Ардчилсан намаас нэр дэвшиж буй бол ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай байна.

Ардчилсан намын гишүүдийн дийлэнх нь ирэх жилийн сонгуульд 80 настай Байденыг дэмжинэ гэж саяхны санал асуулгад хариулжээ. Гэвч нэгдүгээрт, Байден ажиллах хугацаандаа иргэдээс маш бага үнэлгээ авсан. Хоёрдугаарт, түүний нас өндөр болсон тул дахин сонгогдох эсэх нь маргаан дагуулав. Тодруулбал, Байден одоогоор АНУ-ын хамгийн өндөр настай ерөнхийлөгчөөр нэрлэгдээд байна. Хоёр дахь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад тэр 86 настай байна гэсэн үг. Ямартай ч Байден 50 гаруй жилийн улс төрийн туршлагаа бооцоонд тавьсан гэхэд болно.

Байден сонгуулийн кампанит ажлынхаа видеон дээр "Бид Америкийн мөн чанарын төлөө тулаанд орж байгаа гэдгийг би өмнө нь хэлж байсан. Одоо ч тулалдсаар байна. Ирэх жилүүдэд бидний эрх чөлөө их байх уу, бага байх уу, хүний эрх ямар байх вэ гэдэг бол бидэнд тулгараад буй асуулт.

Бүгд найрамдах нам Байдены мэдэгдэлд мөн хариу үйлдэл үзүүлсэн. Тэд Ардчилсан намыг "орчноо мэдэрдэггүй" гэж нэрлэжээ.

"Байден ар араасаа дараалсан хямрал үүсгэчихээд өөрийгөө дахиад дөрвөн жилээр сонгогдоно гэж бодоод байна. Хэрвээ сонгогчид түүнийг нь зөвшөөрөх юм бол инфляци өссөөр, гэмт хэрэг нэмэгдсээр, их хэмжээний фентанил /хар тамхи/ манай хилийг чөлөөтэй давсаар, хүүхдүүд орхигдсоор, америк гэр бүлүүдийн амьдрал дордсоор байх болно" гэж Бүгд найрамдах намын Үндэсний хороо мэдэгджээ.

Трамп дахин засгийн эрхэнд гарах вий гэсэн магадлал Ардчилсан намын сонгогчдыг хамгийн ихээр нэгтгэсэн. Өнгөрсөн жилийн завсрын сонгуулиар Ардчилсан намынхан төсөөлж байснаасаа ч илүү амжилт үзүүлсэн бөгөөд үүний дараа Байдены улс төрийн байр суурь нам дотроо улам тогтворжжээ. Тэрбээр арваннэгдүгээр сард болсон санал хураалтаар Ардчилсан намтай үзэл санаа нэгтэй мөрийн хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.

Ялангуяа үр хөндөлтийн тухай мөрийн хөтөлбөр нь анхаарал татсан. Үр хөндөлтийн хориг америкчуудыг хоёр хуваасан гэхэд болно. Тус улсад үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн байсныг өнгөрсөн оны зургадугаар сард цуцалсан. Энэ нь үр хөндөлтийг хүний үндсэн эрх гэж Дээд шүүхээс хүлээн зөвшөөрсөнтэй холботой. "Хувь хүний эрх чөлөө бол америкчуудын хувьд бидний хэн байхыг тодорхойлох үндэс суурь. Үүнээс илүү чухал, үүнээс илүү ариун зүйл гэж үгүй" гэж Байден хэлсэн.

Тэрбээр үр хөндөлтийн хуулийг эргэн сэргээх, нийгмийн даатгалын тэтгэврийг бууруулах, санал өгөх эрхийг хязгаарлах, зарим номыг хориглох гэх мэт Бүгд найрамдах намын хэд хэдэн санаачлагыг няцаажээ. "Хэт даврагчид эдгээр үндсэн эрх чөлөөг булааж авахаар жагсаж байна. Тайван сууж байх цаг биш. Тийм учраас би дахин сонгуульд нэр дэвшиж байна" гэж Байден хэлэв.

Амьдралын дасгалжуулагч Марианн Уильямсон, вакцины эсрэг тэмцэгч бага Роберт Кеннеди зэрэг хэд хэдэн үндсэн өрсөлдөгч Байденд бий. Гэхдээ мэдээж 2024 оны гол өрсөлдөгч бол Дональд Трамп гэж үзэж байна.

Дональд Трамп өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сонгуулийн кампанит ажлынхаа талаар зарласан боловч түүнээс хойш хэл ам, хэрүүл шуугиан дунд явна. Гэр бүлээс гадуурх харилцаагаа нуух гэж насанд хүрэгчдийн киноны од Сторми Даниэлст мөнгө төлсөн, бизнесийн бүртгэл хуурамчаар үйлдсэн гэх мэт нийт 34 зүйл ангиар түүнийг буруутгасан билээ. Гэсэн хэдий ч энэ сард "NBC News" суваг санал асуулга явуулахад Бүгд найрамдах намын анхан шатны сонгогчдын 46 хувь нь Трампыг дэмжихээ мэдэгдсэн байна. 

Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай дараагийн хүн бол Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис юм. Тэрбээр нэр дэвшинэ гэж албан ёсоор зарлаагүй ч намынхнаасаа 31 хувийн дэмжлэг авч, хоёрдугаарт бичигджээ.

Байденыг цагаачлал, инфляци, Афганистанаас АНУ-ын цэргийг татсан явдал зэрэг хэд хэдэн зүйлийг Байдены алдаатай шийдвэр гэж үздэгээ Трамп мэдэгдсэн. "Сүүлийн 50 жил тохиогоогүй хамгийн муу инфляцийн улмаас америк гэр бүлүүд сүйрч байна. Банкууд дампуурч байна. Бид Афганистанд бууж өгсөн шигээ эрчим хүчний тусгаар тогтнолоо хүлээлгэн өглөө" гэж Трамп хэлжээ.

ЦОО ШИНЭ ӨРСӨЛДӨГЧ

"FoxNews" сувгийн хөтлөгч алдарт Такер Карлсон ажлаасаа гарсан тухай мэдээ хэвлэл мэдээллийн салбараар тогтохгүй улс төрийн ертөнцийг хүртэл шуугиулав. Түүний сүүлчийн эфир дөрөвдүгээр сарын 21-ний Баасан гариг байжээ. Тэгвэл орчин цагийн улс төрийн хамгийн чухал бөгөөд хүчтэй дуу хоолой болсон Такер Карлсоныг ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэх таамаглал гарч ирлээ.

Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй улстөрч Вивек Рамасвами түүнийг өрсөлдөөнд өнгө нэмнэ гэж үзэж буйгаа хэлжээ. "Хийх ёстой юм шиг санагдаад байвал хийсэн нь л дээр. Гэхдээ миний бодлоор Такер Карлсон ерөнхийлөгч болчих юм бол манай улсад л тустай" гэв.

Айовагийн Бүгд найрамдах намын ахмад стратегич Дэйв Кочел хэлэхдээ "Такер Карлсон нэр дэвшинэ гэдгээ зарлах үед зарим хүний царай ямар болохыг хармаар байна. Тэд ч ёстой хараалаа хэлэх байх даа. Тэр чинь 3.5 сая үзэгчтэй хүн шүү дээ. Юу юунаас илүү түүний шоу бол соёлын томоохон үзэгдэл. 20 сая хүн түүнийг сайн мэднэ. Магадгүй энэ 20 сая нь бүгдээрээ улс төр сонирхогч, ажиглагчид шүү. Би лав болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Бид чинь урьд хожид байгаагүй галзуу цаг үед амьдарч байна шүү дээ" гэжээ.

Харин Нью Хэмпширийн Бүгд найрамдах намын стратегич Дэйв Кэрни хэлэхдээ "Трамп түүнд ямар хоч өгөх бол доо? Такер бол Трампын амжилтыг хамгийн сайн буруутгаж чадах хүн" гэв.

Бүгд найрамдах намын стратегич Алекс Конант хэлэхдээ Такер Карлсон "FoxNews"-ээс ямар тохироотой гарснаас их зүйл шалтгаална гэж үзэж байна. "Ерөнхийлөгч нар ихэнх тоглолтоо энэ сувгаар хийдэг. Нарийн яривал Карлсоны шоугаар дамжуулан хийдэг. "FoxNews" суваг Такер Карлсонд кампанит ажлаа сурталчлах орон зай олгохгүй бол энэ нь жинхэнэ сорилт болно" гэлээ.

Эх сурвалж: AL JAZEERA, POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗХУ 2023-04-26 202.131.251.130

Түүх давтагдадаг юм байна. 1980 оны үед Зөвлөлт Холбоот Улсын төрийн тэргүүнүүд бүгд зөнөг, хөгшин хүмүүс байсан ба ЗХУ задран унахад хүргэсэн. Одоо АНУ задрах магадлал маш өндөр байна.

Avatar

Нэргүй 2023-04-26 216.38.195.74

;

Avatar

Зочин 2023-04-26 192.82.64.116

Зөнөг, Тэнэг 2 дахин өрсөлдөх нь дээ.

Avatar

Байденд амжилт 2023-04-26 202.21.108.8

Байден сонгогдчоосой. АНУ ын бүх цаг үеийн ерөнхийлөгчдөөс АНУ ыг хамгийн шилдэгээрээ нурааж, холбоотнуудыг нь хүртэл Оросод алдаж, Оросын газар нутгыг үлэмж тэлүүлж, э/з ийг нь хөгжүүлэхэд хамгийн их тус болж байгаа еөк. Ирэх 4 жилд ноён $ ыг хамгийн хямдхан ногоон цаас болгон Америкчуудыг зомби болгож чадах хүн ганц Жо л байна.

Avatar

Иргэн 2023-04-26 64.119.17.114

Америкчууд МӨЛХДӨГ ерөнхийлөгчтэй л болох гээгүй юм бол Байденг сонгох хэрэггүй дээ ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж