Т.Хангал, Б. Батсуурь нар Солонгосын лигийн драфтад нэрээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Т.Хангал, Б. Батсуурь нар Солонгосын лигийн драфтад нэрээ өгчээ

Т.Хангал, Б. Батсуурь нар Солонгосын лигийн драфтад нэрээ өгчээ

KOVO буюу Солонгосын воллейболын холбооны драфтын үйл ажиллагаа эдгээр өдрүүдэд болж байна. Энэ жил Азиас Япон, Монгол, Тайвань, Хонк Конг, Тайланд, Филиппин, Индонези, Вьетнам, Малайз, Мьянмар зэрэг арван улсын тамирчид драфтад нэрээ өгөх боломжтой бөгөөд Монгол Улсаас Т.Хангал, Б. Батсуурь, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан нар өөрсдийгөө шалгуулахаар Чэжүг зорьжээ.

Солонгосын воллейболын “V-League” нь эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон багтай бөгөөд баг бүр драфтаар нэг тамирчин сонгох эрхтэй аж.

Хэрэв багт сонгогдож чадвал жилийн 100 мянган ам.долларын гэрээ үзэглэх боломжтой. Мөн дээрээс нь багийн амжилтаас шалтгаалан 5-10 мянган ам.долларын урамшуулал, баг ялах бүр 500 ам.доллар хүртэхээс гадна тамирчдын гэр бүлийн аялалын зардлыг даадаг гэнэ.

Сонгон шалгаруулалтын эхний өдөр өнөөдөр/2023.04.25/ эхэлж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл гурван өдөр багууд тамирчдыг судалж, ажиглан сонголтоо хийх аж. Өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн лигийн драфт болсон бөгөөд Тайланд, Индонези, Филиппин, Японы долоон тамирчид сонгогджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж