Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цаг уур орчны шинжилгээний газраас маргааш /2023.04.26/ Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхаарууллаа. Мөн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад “Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна. Одоогоор аймгууд руу зорчих замыг хаагаагүй ч шаардлагатай болбол хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийнэ” гэлээ.

Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэх, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуй тавих, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт гүйцэтгэхийг онцгойлон анхаарууллаа.

Мөн цаг агаарын аюул үзэгдэл болох эрсдэлтэй тул аль болох холын замд зорчихгүй байхыг зөвлөлөө.

НУУРУУДЫН УС БҮРЭН ХАЙЛСАН ТУЛ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Хяргас нуур, Баянхонгор аймгийн Орог, Хар нуур, Хөх нуурын мөс бүрэн хайлжээ. Монгол орны хэмжээнд гол, мөрөн, нуурын мөсний үзэгдэл, зузааны талаар УЦУОСМХ-ийн гадаргын ус судлалын хэлтсийн инженер С.САРАНЦАЦРАЛТ:
-Нийт нутгийн гол мөрний нийт уртын дагуу усан зах үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл голлон ажиглагдаж байна. Мөсөн бүрхүүлтэй байгаа гол мөрөн гэвэл Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Туул гол, Тэрэлж гол, зүүн хажуугийн Хэрлэн голын нийт уртын дагууд мөн Идэр, Хануй, Суман, Завхан, Онги, Увс нуурын савын Хархираа, Тэс, Баруунтуруун зэрэг голуудад 35-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Мөсний зузааныг өмнөх 10 хоногтой харьцуулбал нимгэрсэн.
Харин нууруудын тухайд Увс, Хар ус нуур, Бөөн цагаан зэрэг нууруудад 50-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй, өнгөрсөн хугацаанаас мөсний зузаан 5-10 см нимгэрсэн байна.
Дээр дурдсан гол мөрөн, нууруудын мөсний зузаан харилцан адилгүй, нимгэрч хэврэгшсэн байгаа учраас мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж