Нууранд живж нас барсан байна

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Нууранд живж нас барсан байна

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрладаг Ус цэвэрлэх байгууламжийн баруун талын нууранд эрэгтэй хүн нас барсан байна гэсэн  мэдээллийг  дүүргийн цагдаагийн хэлтэст иргэд ирүүлсэн байна. Мэдээллийн мөрөөр Цагдаагийн алба хаагчид, НОБГ-ын аврах отрядын эрэн хайх бүлгийн ажилтнуудын хамтаар очиж, шалгахад 40 орчим насны эрэгтэй хүн живсэн байдалтай нас барсан байжээ. Талийгаач 165 см өндөр, хар хүрэн үстэй, зүүн гарын нэг, хоёрдугаар дугаар хурууны дунд хэсэгт ” Г. Д “ гэсэн шивээстэй, баруун гарын дөрөвдүгээр хурууны гуравдугаар үеэр мухар, цээжээрээ нүцгэн, судалтай бирюкэн хар өмд, хоромон гуталтай байсан аж. Уг хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна. Мөн талийгаачийг таньж, мэдэх хүн байвал тус дүүргийн цагдаагийн хэлтэст хандахыг анхааруулж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж