Польшоос импортолдог бараа, бүтээгдэхүүний хэмжээ 50 гаруй хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

Польшоос импортолдог бараа, бүтээгдэхүүний хэмжээ 50 гаруй хувиар өсчээ

Польшоос импортолдог бараа, бүтээгдэхүүний хэмжээ 50 гаруй хувиар өсчээ

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсын импортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2022 онд цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад 50 гаруй хувиар өсчээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар экспортолж буйгаасаа 160 дахин өндөр үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүн Польшоос импортолж буй юм байна. Тухайлбал, польш дэвтэр, алим, хатаасан жимс, даршилсан ногоо, хоол амтлагч, шоколад зэрэг бүтээгдэхүүнүүдийг дурдаж болох юм.

Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны тайлангаас харахад, Монгол Улсаас Польшид экспортолж буй бараа, бүтээгдэхүүний үнийн дүн бага ч нэр төрлийн хувьд нэмэгджээ.

Өдгөө хоёр улсын эдийн засгийн харилцаа өргөжин тэлсээр байна. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт 50 сая еврогийн зээлийн хэлэлцээр байгуулсан. Зээлийн хугацаа 33 жил, зээлийн хүү 0.15 хувь. Зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацаа 2018 онд дуусч, 2021 онд дахин сунгажээ.

Дээрх зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Увс, Завхан аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн  шинэчлэх, шинээр барих 17.5 сая еврогийн төсөл, Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх 3 сая еврогийн төсөл, Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг байгуулах 6.5 сая еврогийн төсөл, мөн орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх 3.8 сая еврогийн төсөл зэрэг олон төсөл хэрэгжсэн байна.

Өдгөө Эрдэнэт хотын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах 9.0 сая еврогийн төсөл хэрэгжиж буй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж